Солонгос улсад нохойн мах бэлтгэдэг фермүүдийг үргэлжлүүлэн хаасаар байна

0

Өмнөд Солонгос нохойн махны эрэлт хэрэгцээ өндрөөрөө алдартай, гэхдээ муу талаараа. Тус улсад нохойг энэ чиглэлээр үржүүлдэг хэдэн мянган тусгай ферм байдаг ажээ. Засгийн газар болон ан амьтан хамгаалагч идэвхтнүүд хамтран эдгээр фермүүдийг хааж амьтдын aмь нaсыг аварч байгаа ч, олигтой үр дүнд хүрэхгүй л байна. Энэ төрлийн фермүүдийг бүгдийг нь бушуухан шиг хаачихвал зүгээрсэн дээ.

Орон нутгийн ан амьтан хамгаалах нийгэмлэгийн саяхны нэг мэдээнээс харахад дахин нэг ферм хаагдаж 50 орчим нохойг “нядлaгдах”-аас аварч чаджээ. Үүнээс өмнө засгийн газар уг фермийг амьтан хамгаалах хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр үйл ажиллагааг хаасан байсан юм. Фермийн дөрвөн эзэмшигч нь зугтаасны улмаас нохойнууд торондоо хоол хүнсгүй үлдсэн байсныг амьтан аврагчид цагаа олж аварсан байна.

dailymail.co.uk

The Humane Society International гэх нэртэй сайн үйлсийн байгууллага эдгээр нохойг аврах үйл ажиллагааг зохион байгуулжээ. Нохойны ихэнх нь тураалтай, арьсны өвчтэй зэрэг бүгд л ямар нэгэн асуудалтай байв. Ихэнх нь хүнээс айсан, хүн дөхөж ирвэл айснаасаа болж бие нь чичирнэ. Бүх нохойнуудыг хамгаалах байранд авчирч эмчийн үзлэгт оруулжээ. Вакцин хийж, хооллож ундалснаас гадна усанд оруулж тухтай торонд хийсэн байна.

dailymail.co.uk

Тун удахгүй эдгээр нохойнуудыг АНУ болон Канад улс руу шилжүүлж өгөх ажээ, тэндээ хөл дээрээ босож шинэ эзэнтэй болгох ажлыг зохион байгуулах юм. “Эдгээр нохойнууд үнэхээр хүнд хэцүү нөхцөлд өрөвдмөөр байсан, туранхай, айсан, аймшгийн нөхцөлд амьдарч байсан юм шүү. Харахаас ч аймаар, яаж амьд үлдсэн юм бол гэмээр л… Нохойны махны худалдааг бид хэдий хэр хурдан таслан зогсоож чадна, төдий чинээ эдгээр хөөрхөн амьтад зoвж шaналах нь зогсоно” гэж аврагч Нара Ким хэлжээ.

dailymail.co.uk

Өмнөд Солонгосын нохойны фермүүдэд ойролцоогоор 2 сая нохой бий гэсэн тооцоо байдаг. Амьтан хамгаалах байгууллагын ажилтнууд одоогийн байдлаар дөнгөж 17 фермийн үйл ажиллагааг зогсоож чадаад байна, цаашид ч тэмцлээ зогсоохгүй. Нохойн мах зарахыг xориглосон хууль зүйн зохицуулалт байх ёстой гэдгийг уг байгууллагынхан уриалж байгаа бөгөөд тэднийг олон хүмүүс дэмжиж байна. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс харахад нийт иргэдийн 84 хувь нь огт нохойн мах иддэггүй, цаашид ч идэхгүй гэжээ. Солонгос нохойн фермүүдээ бүгдийг амжилттай хаана гэдэгт найдаж байна.

dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
14
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *