Бидний хуучны гэрэл зургууд гэрийн гэрэл зургийн альбомд нямбайлан хадгалагдаж байдаг. Заримдаа хуучны сайхан үеэ дурсах болохоор гаргаж ирж үзэх дуртай хүмүүс бидний дунд зөндөө бий. Багын гэрэл зургаа дуурайлгаж авахаар шийдсэн бол дахин гэр бүлээрээ цуглаж хуучны гэрэл зургуудаа үзэх нэг сайхан шалтгаан болох юм.
Өнөөдрийн манай нийтлэлийн эзэд хуучин гэрэл зургуудаа дуурайхаар шийдэцгээсэн: тэд амьдралынхаа аз жаргалтай, баяр хөөртэй мөчийг дахин мэдрэхийг хүссэн бололтой. Энэ мөчөө ч бусадтайгаа цахим сүлжээгээр хуваалцсан нь сайн хэрэг.
18 жилийн ялгааг харуулсан гэрэл зураг

Охин маань өчигдөр 18 нас хүрлээ, бид түүний анхны гэрэл зургуудаас нэгийг нь дуурайхаар шийдсэн юм

Тэр үед болохгүй байсан, харин одоо болно

Өнөөдөр бид хоёрын хуримын 17 жилийн ой, бид дуртай зургаа давтахаар шийдлээ

Өнгөрсөн жилүүдийн хайртай гэрэл зургуудыг давтах нь зөвхөн үр дүнгээрээ хүмүүсийг баярлуулаад зогсохгүй мөн үйл явцаараа ч сайхан мэдрэмж төрүүлдэг. Тэр үеийн аз жаргалтай мөчийг дахин мэдрүүлэх шиг.
Энэ хугацаанд дүү маань тодорхой хэмжээнд жин нэмжээ

Гэрэл зургийн ялгаа – 20 жил. Ээж бид хоёр бие биенийхээ нүүрийг будсан – хоёуланд нь сайхан санагдсан шүү

Багын гэрэл зургаа эмээгийнхээ 80 насны ойд зориулж дахин авахууллаа

45 жилийн дараа

Хуучны гэрэл зургаа дахин даруулах нь зөвхөн хуучны сайхан үеийг дурсаад зогсохгүй мөн их хөгжилтэй ажил бололтой.
Ах, эгч бид хэд гэр бүлийнхээ хуучны гэрэл зургийг дахин сэргээхээр шийдсэн юм

23 жилийн дараа ээжийн хамгийн хайртай гэрэл зургийг дахин авахаар шийдлээ

Багынхаа гэрэл зургийг дахин авахуулмаар санагдаад

22 жилийн хугацаанд “хөгжил” ямар хол алхсан юм бэ дээ?

Зарим нэг хүмүүс хуучны гэрэл зургаа дахин авахуулахдаа бүтээлч ханддаг бололтой. Тэд бидэнтэй уран бүтээлээ хуваалцаж байгаад баярлаж сууна.
1991 болон 2019 онуудын Зул сарын баяр

1987 болон 2020 онуудын Хеллоуин

10 настай скаут хүүгээс 27 настай скаут Бүргэд хүртэл (малгай нь хүртэл хэвээрээ)

Миний дүү өнгөрсөн долоо хоногт хуримаа хийсэн юм, түүний хуримын өдөр бид багын зургаа дахин даруулах завшаан тохиолоо

Багын болон залуугийн гэрэл зургаа маш сайн дуурайж чадсан хүмүүсийн өөр бусад гэрэл зургуудыг мөн сонирхоорой.
Гоё
Тэнэглэл
Бахархмаар
Хөөрхөн
Ха Ха
Гайхмаар
Харамсалтай
Буруу



