Үүнийг мэдэж авснаасаа хойш би арьс арчилгаандаа үргэлж жүржийн хальс ашигладаг болсон

0

Та жүржийг хоол хүнсэнд хэрэглэхээс гадна арьсанд ач тустай гэдгийг мэдэх үү? Энэ жимс гоо сайханд хэрэгтэй гайхалтай бүтээгдэхүүн бөгөөд гол нь таны биед харшил өгөх эсэхийг урьдчилан мэдэх хэрэгтэй. Хэрэв асуудалгүй гэж үзвэл, та бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

chittakorn59 / Shutterstock.com

Жүржийн хальс ямар ач тустай вэ?

Флавонойд болон цөөн боловч маш чухал фитохимийн бодисуудыг агуулдаг тул биед эерэг үр нөлөө үзүүлдэг байна. Сонирхуулж хэлэхэд уг жимс найрлагандаа 71 мг витамин C агуулдаг бол, хальсанд нь 133 мг-аас багагүй витамин C байдаг.

Мөн найрлаганд нь зэс, кальци, магни, фолийн хүчил, витамин А болон B амин дэмүүдээс гадна ширхэглэг зэрэг чухал эрдэс бодисууд агуулагддаг байна. Жүржийн хальсны ач тусыг сонирхуулъя:

  • Олон төрлийн хорт хавдруудаас сэргийлэхэд туслах
  • Гуурсан хоолойн системийн хамгаалалтын механизмыг нэмэгдүүлэх
  • Чихрийн шижин өвчинг эмчлэхэд туслах
  • Зүрхний үйл ажиллагааг сайжруулах
  • Жин хасахад туслах
  • Нүдний харааг сайжруулах
  • Үрэвслийн үйл явцтай тэмцэхэд туслах
  • Хоол боловсруулах системийг сайжруулах
  • Шүдэнд сайн нөлөө үзүүлэх
  • Арьсыг толигор зөөлөн болгох
Getty Images / Ideal Image

 

Жүрж өөр ямар ач тус вэ?

Өдөрт нэг ширхэг жүрж эсвэл нэг стакан шинэхэн шахсан жүржийн шүүс уух юм бол, жин хасах, дархлааг сайжруулах болон арьсны эрүүл мэндэд маш нөлөө үзүүлнэ. Жүрж нь бага калори агуулдаг буюу 100 гр тутамд 47 ккал байдаг байна.

Байгалийн тоснууд найрлагандаа жүрж агуулсан байвал, арьсыг чийгшүүлэх, илүү зөөлөн болгох, эрүүл харагдуулахад тусалдаг. Антоксидантууд чөлөөт радикалуудтай тэмцэж, үрчлээ үүсэх болон хөгшрөлт явагдахаас сэргийлдэг байна. Цитрикийн хүчил их хэмжээгээр байдаг учир арьсанд өнгөр тогтох болон хуурайших, батга гарахаас сэргийлэх ач тустай. Витамин C амин дэмээр баялаг тул таны биеийг коллаген ялгаруулахад туслаж, арьсыг илүү толигор, залуухан харагдуулна.

Nikolay Litov / Shutterstock.com

Жүржээр нүүрний маск хийх жорууд

Жүржийн хальс болон тараг

Танд 1 хоолны халбага жүржийн нунтаг хальс болон 2 хоолны халбага энгийн тараг хэрэг болно. Хамтад нь холино. Нүүрэндээ түрхэж 20 минут болсны дараагаар усаар зайлж угаана. Үдэшлэгт явах эсвэл чухал арга хэмжээнд оролцохын өмнө энэ маскыг хэрэглээрэй. Учир нь залуужуулах үйлчилгээтэй.

Gaak / Shutterstock.com

 

Жүржийн хальс болон лайм

2 хоолны халбага жүржийн хальсны нунтгийг 1 хоолны халбага цагаан шаврын нунтаг болон 1 хоолны халбага зандан модны нунтагтай хольж, дээр нь бага зэрэг лаймын шүүс хийнэ. Өтгөн зуурмаг болгоно. Нүүрэндээ түрхэж 30 минут хүлээгээд угаана. Та арьсаа гэрэлтсэн мэт болсныг олж харна. Тослог арьстай, батганаасаа салахыг хүсэж буй хүмүүс хэрэглэхэд хамгийн тохиромжтой маск.

 

Жүржийн хальс, хушга болон зандан мод

Та дараах орцуудын тусламжтай зааврын дагуу маск хийгээрэй: 1 хоолны халбага жүржийн хальсны нунтаг, 1 хоолны халбага зандан модны нунтаг болон хушга, мөн 2-3 дусал нимбэгийн шүүс, 2 хоолны халбага усыг хамтад нь сайтар хольж, өтгөн зуурмаг болгоно. Нүүрэндээ түрхээд 5 минут болсны дараагаар бүлээн усаар угаана. Маскыг арилгасны дараа та өмнөхөөсөө илүү залуухан харагдана!

Voronin76 / Shutterstock.com

Эхлээд та дээрх маскууд танд харшил өгөх эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй ба ингэхийн тулд тодорхой хэмжээгээр аль нэг орцыг гарынхаа шуунд багахан түрхэж, хэсэг хугацаанд ямар хариу үйлдэл үзүүлэхийг нь хараарай. Хэрэв бүх зүйл хэвийн байвал зааврын дагуу жоруудаар маскаа бэлтгээрэй. Маск бүрийг хэрэглэсний дараа нүүрэндээ чийгшүүлэгч тос түрхэхээ бүү мартаарай. Хэрэв та дээрх орцуудаас харшилдаг бол эдгээр маскыг хэрэглэж болохгүй санаарай.

Танд эрүүл мэнд болон гоо сайхныг хүсье! 

9
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Цэвээнравдан Н.

    Цэвээнравдан Н.

    2020/04/17 at 22:41

    B

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *