Бор өндөг цагаанаасаа ямар ялгаатай вэ? Би хүүхдэдээ илүү шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүнийг сонгодог

0

Тахианы цагаан өндөг айл болгоны л хөргөгчинд өрөөстэй гэхэд буруудахгүй. Мөн бор өндөг ч гэсэн адил. Гэхдээ энэ хоёр өнгийн өндөгт ялгаа бий болов уу? Зарим хүмүүс нэг нь арай илүү амттай гэх юм. Ямар ч байсан бид өнөөдрийн нийтлэлээрээ учрыг нь олохоор шийдлээ.

 

Тахианы цагаан өндөг

Ээж маань дандаа л цагаан өндөг худалдаж авдаг байсан юм. Бороосоо илүү амттай гээд л тэр. Би өөрөө харьцуулж идэж үзэхэд үнэндээ ямар ч ялгаа мэдрээгүй. Гэхдээ ээж бол ялгаа бий л гээд байгаа. Үнэндээ, ялгаа нь тэс өөр байдлаар илэрлээ. Гэхдээ энэ хоёр өнгийн өндөгт амтны ялгаа гараагүй юм.

Чухам ямар тахианаас гарснаасаа шалтгаалж өндөгний өнгө тодорхойлогддог ажээ. Өндөг тээгч тахианы үүлдэр өндөгний өнгөөрөө ялгарна гэсэн үг. Цагаан өнгийн тахианаас цагаан өндөг гарна. Харин бор өд сөдтэй тахианаас зүй ёсоор бор өндөг гарна.

© Depositphotos

Мөн толботой гэмээр өндөг гаргадаг тусгай үүлдрийн тахиа ч бий. Эдгээр нь хөx цэнхэр туяатай гэмээр тахианууд байх бөгөөд тодорхой бүс нутагт л үржүүлж тэжээдэг ажээ.

Миний сонссоноор бор өнгийн өндөг нь илүү шим тэжээлтэй гэцгээдэг боловч энэ нь бас л маркетингийн арга заль юм. Ямар ч өнгийн өндөг шим тэжээлийн хувьд адилхан. 100 г өндгөнд 157 ккал илчлэг, мөн 12,7 г уураг, 11,5 г тос мөн 0,7 г нүүрс ус агуулагддаг байна.

© Depositphotos

Уг бүтээгдэхүүн амин дэм ихээр агуулдгаараа алдартай, жишээ нь А, К, Е болон В12. Үүнээс гадна биотин, фосфор, селен, кальц, фолийн хүчил, омега 3 агуулдаг ажээ. Нэг ширхэг ямар ч өнгийн өндөг идсэн бай хамаагүй энэ бүгдийг авах болно.

 

Бор өндөг цагаанаас ямар ялгаатай вэ?

Тэгээд энэ хоёр өнгийн өндөг чухам ямар ялгаатай юм бэ? Бараан өнгийн өндөгний хальс цайвраасаа илүү зузаан гэж ярьцгаадаг. Үнэндээ бас л худал яриа. Өндөгний хальсны зузаан, нимгэн нь тээж байгаа тахианы наснаас л шалтгаална. Тахиа хэдий хэр залуу байна төдий чинээ гаргасан өндөгний хальс зузаан байна.

Хальсны тухайд гэвэл бас л ашиг тустай зүйл. Ялангуяа зуслан дээрээ тариалалт эрхэлдэг хүмүүст. Мөн өндөгний хальсыг төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг төдийгүй гэрийн нөхцөлд ч ашиглах боломжтой. Өндөгний хальсаар шим тэжээлтэй нунтаг хийдэг арга нь надад их таалагдсан.

© Depositphotos

Цагаан, бор өнгийн өндөг ялгаагүй юм бол яагаад үнэ нь өөр байдаг юм бэ? Хариулт нь даанч гомдмоор энгийн. Бор өдтэй тахиа нь цагаанаас биеэр илүү том. Үүнийд дагуу илүү их хоол иддэг, тэдэнд их хоол хэрэгтэй. Үржүүлж арчлахад их мөнгө зарцуулна, тэр хэмжээгээрээ өндөг нь үнэтэй болно.

Гэхдээ цагаан болон бор өнгийн өндөгт ялгаа бий гэж үзэх хүн бидний дунд зөндөө бий. Сайтар судалж үзвэл өндөгний өнгөнөөс огт шалтгаалаагүй харин тухайн бүтээгдэхүүний гарал үүслээс л шалтгаалж байгаа юм шүү. Жишээ нь, өөрсдөө тэжээдэг тахианы өндөг дэлгүүрийнхээс илүү амттай байдаг төдийгүй өндөгний шар ч илүү тод талдаа. Хэмжээгээр ч том гэдэгтэй хэн ч маргахгүй.

 

Өндгөөр юу хийж идэх үү?

Өндөг – үнэхээр их өргөн хэрэглээтэй хүнсний бүтээгдэхүүн. Давстай, чихэртэй хоол хийж идэж болно, төрөл бүрийн нарийн боовонд ашиглана.

© Depositphotos

Та ямар төрлийн өндөг худалдаж авдаг, өндгөөр ямар хоол хийдгээ бидэнтэй хуваалцаарай.

8
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *