Гэрийнхээ Wi-Fi интернэтийг хамгийн дээд хурдаар нь тултал ашиглах 7 арга

0

2021 оны 1-р сарын байдлаар дэлхий даяар нийт 4.32 тэрбум хүн буюу нийт интернэт хэрэглэгчдийн 92.6 хувь нь гар утаснаасаа интернэтэд холбогддог гэсэн судалгаа гарчээ. Энэ нь нөгөө талаар хурдтай, өндөр хамгаалалттай утасгүй интернэт нэн чухал хэрэглээ болж буйн илрэл билээ. Мэдээж хэн дуртай Netflix-ийн контентоо үзэж байхдаа эсвэл чухал уулзалтад оролцож байхдаа интернэт нь гацаасай гэж хүсэх билээ дээ? Манай сайт уншигч танд Wi-Fi интернэтийн хурдыг сааруулахгүй, бүрэн чадлаар нь ашиглах 7 аргыг хүргэж байна.

1. Интернэтийн хурдаа шалга.

© dennizn/ Depositphotos.com

Хэтэрхий том зүйлсээр оролдож эхлэхийн өмнө хамгийн энгийн зүйлсийг шалгаж эхлэх хэрэгтэй. Юун түрүүнд интернэтийн хурдаа шалгаж, таны интернэтийн бодит хурд таны холбогдох ёстой хурдад хүрч байгаа эсэхийг шалгаж үзээрэй. Ингэхдээ та интернэтийн кабелийн утсаа компьютертээ холбоод хурдыг шалгаарай. Мөн утасгүй интернэтээр шалгаж болох хэдий ч интернэт кабелийн утас залгаж шалгах нь хамгийн үр дүнтэй.

Хэрэв таны интернэтийн хурд боломжит хурднаас доогуур байвал интернэт холболтын компанидаа хандаарай.

 

2. Wi-Fi төхөөрөмжөө хөдөлгөж, байрлалыг нь өөрчлөх.

Depositphotos.com Depositphotos.com

Wi-Fi төхөөрөмжийн байрлал хамгийн чухал үүрэгтэй байдаг ажээ. Утасгүй интернэт цацагч Wi-Fi төхөөрөмжийг хөргөгч зэрэг том хэмжээний цахилгаан хэрэгсэлгүй, хана, загасны аквариум зэрэг сүлжээ нэвтрэхэд хүндэлтэй биш газруудад байршуулахаас татгалзаж, гэрийнхээ гол хэсэгт аль ч өрөө рүү интернэт сүлжээ саадгүй нэвтэрч байх газарт тавихыг зөвлөж байна. Түүнчлэн байршуулах зөв газрыг олж чадахгүй байгаа бол танд туслах аппликейшн ч бий.

 

3. Wi-Fi төхөөрөмжийн антеныг хөдөлгөх.

Depositphotos.com

Утасгүй интернэт цацагч Wi-Fi төхөөрөмжинд хоёр антен байдаг. Тэгвэл тэднийг чухам яаж байрлуулах нь хамгийн тохиромжтой вэ?

Тэгвэл тус антенуудыг эгц дээш харуулан байрлуулбал дохио хөндлөн хэлбэрээр ихээр тардаг аж. Харин антеныг хажуу тал руу харуулбал босоо чиглэлд интернэт дохио тардаг байна. Иймээс хэрэв таны гэр эсвэл оффис нэг давхарт үйл ажиллагаагаа явуулдаг бол антенаа босоо чиглэлд байрлуулах нь зүйтэй бол 2 буюу түүнээс олон давхарт үйл ажиллагаа явуулдаг бол антеныг 30 хэмийн налуу байрлуулах нь хамгийн зөв сонголт болдог байна.

 

4. Wi-Fi интернэтэд тань гадны хүн нэвтрэхээс сэргийлээрэй.

© Depositphotos.com

Хэрэв та Wi-Fi интернэтэд холбогдох нууц үгийг “1234” гэхчилэн хэт энгийнээр хийдэг бол таны сүлжээнд нууцаар нэвтэрч хэрэглэдэг хүмүүс байхыг үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд хэн нэгэн таны Wi-Fi интернэтэд гар утас, телевизор гэх мэт төхөөрөмжүүдээ холбож, интернэтийн хурдыг үлэмж бууруулж байх магадлалтай.

Иймээс интернэтэд холбогдох нууц үгээ илүү өндөр нууцлалтай болгож солихыг танд зөвлөж байна. Нууцлал багатай нууц үгт “12345,” “qwerty,” “1q2w3e4r,” гэх мэт дарааллаж дарж хийхэд тохиромжтой үсэг, тооноос бүтсэн нууц үгс багтана.

Харин аль нэг газрын хаяг (“51BoulevardSaintGermain!”), дуртай шоун дээр тань хэлдэг нэрийн хуудас болсон ямар нэгэн үгс, эшлэл (“Uare!MyL0bster!”) зэрэг тааварлаж хийхэд хүндрэлтэй зүйлсийг нууц үгээ болгон ашиглавал илүү аюулгүйд тооцогдоно.

 

5. Хэрэглэхгүй байгаа төхөөрөмжөө интернэтээс салгах.

© Depositphotos.com

Хэрэглэхгүй байгаа төхөөрөмжөө интернэтэд холбоотой байлгаж, хэрэглээний хурдаа багасгах хэрэггүй. Иймээс нэмэлт төхөөрөмжүүдийн интернэт холболтыг салгах эсвэл QoS (Quality of Service) зэрэг үйлчилгээ ашиглаж утасгүй интернэтэд тань холбогдож буй хэрэглэгчдийг хянах, хазгаарлах боломжийг эдлээрэй.

 

6. Wi-Fi төхөөрөмжийг шинэчлэх.

© Depositphotos.com

Wi-Fi төхөөрөмжийн үйлдлийн системийг тогтмол шинэчилж байх нь чухал үр нөлөөтэй байдаг. Үйлдвэрлэгчдийн шинээр гаргаж буй системийн шинэчлэлүүд нь таны төхөөрөмжийн хурдыг нэмэгдүүлээд зогсохгүй, аюулгүй ажиллагааг хангахад ч чиглэсэн байдаг аж. Гэхдээ Wi-Fi төхөөрөмжийн үйлдлийн системийг хэрхэн шинэчлэх вэ?

Ямар төхөөрөмж хэрэглэж байгаагаас хамааран хэрхэн шинэчлэл хийх нь өөр хоорондоо харилцан адилгүй байна. Тухайлбал, хуучны төхөөрөмж хэрэглэдэг бол тус брендийн веб сайт руу орж татаж, өөрийн гараар суулгах бол сүүлийн үеийн интернэт төхөөрөмжүүд өөртөө системийн шинэчлэл хийх товчлууртай байдаг болон билээ. Энэ тухай илүү мэдээлэл авахыг хүсвэл энд дараарай.

 

7. Шинэ Wi-Fi төхөөрөмж эсвэл Wi-Fi сүлжээг өргөтгөгч худалдан авах.

© vilgun1.yandex.ru/ Depositphotos.com

Хэрэв дээрх аргуудыг туршаад амжилт олоогүй бол магадгүй таны Wi-Fi төхөөрөмж орчин цагийн хүчирхэг техниологитой зохицож ажиллахад хэт хуучирсан байж болох юм. Шинэ төхөөрөмжүүд 10Gbps хүртэлх хурдтай интернэтийг өргөн хүрээнд цацах боломжийг олгох болсон бөгөөд хэрэглэгч өөрийн хэрэглээ, шаардлагад нийцсэн төхөөрөмжийг худалдаж авах олон төрлийн сонголттой болоод буй билээ.

Түүнчлэн заавал шинэ төхөөрөмж ч бус, Wi-Fi сүлжээг өргөтгөгч зэрэг нэмэлт бүтээгдэхүүн худалдаж авч өөрт буй асуудлыг шийдэх бүрэн боломжтой. Утасгүй интернэт өргөтгөгч нь интернэтийн хамрах хүрээг харьцангуй өргөн хүрээнд болгох давуу талтай.

Таны хувьд утасгүй интернэтийн хурдтай холбоотой асуудалтай тулгарч байсан уу? Тэрхүү асуудлаа та хэрхэн шийдсэн бэ?

17
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *