Шүршүүрт орж байхдаа яагаад нүүрээ угааж болохгүй вэ гэдгийг танд ойлгуулах 5 шалтгаан

0

Шүршүүрт оронгоо нүүр будалтаа арилгах нь арьсны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг гэдгийг та мэдэх үү? Нүүрний арьс нь биеийн бусад хэсгийн арьсыг бодвол харьцангуй эмзэг байдаг тул хүйтэн шүршүүрт ороогүй л бол шүршүүрт нүүрээ угаахаас зaйлсхийх хэрэгтэй байдаг ажээ.

1. Батгашилт үүсгэнэ

© Shutterstock.com

Удаан хугацаагаар халуун шүршүүрт орох нь биеийн тослогийг үгүй хийж, арьсанд сөргөөр нөлөөлөх хандлагатай байдаг. Ийнхүү хуурайшсан нүүрний арьсаа шүршүүрт угаах нь байдлыг бүр ч дордуулдаг ажээ. Улмаар хуурайшсан нүүрний арьсандаа чийгшүүлэгч их хэмжээгээр түрхэж эхэлснээр арьс эмзэг болж, батга гарах, арьсны халдвар авах зэрэг сөрөг үр дагаварт хүргэх эрсдэлтэй.

 

2. Арьсны өнгөлөг, толигор байдлыг үгүй хийнэ

© Shutterstock.com

Шүршүүрт нүүрээ угаах нь нүүрний арьс улайхад хүргэдэг аж. Халуун устай шүршүүрт нүүрээ угааснаар нүүр орчмын, ялангуяа хацарны хялгасан судаснууд тэлж, хацар улайх нэгэн шалтгаан болдог байна.

 

3. Цагаасаа эрт үрчлээс суухад нөлөөлнө

© Shutterstock.com

Халуун усанд орсны дараа хуруунууд тань үрчийсэн байдгийг та анзаарч байсан биз ээ. Энэ нь арьсны бүх чийгшлийг халуун ус үгүй хийж, арьсыг гэмтээж байгаагийн илрэл аж. Ийнхүү халуун шүршүүрт тогтмол орох, шүршүүрт нүүрээ угаах нь нүүрний арьсыг ч мөн адил байдлаар гэмтээж, цагаасаа эрт үрчлээс суух шалтгаан болдог.

 

4. Эрүүл арьсыг хэт мэдрэмтгий болгодог

© Shutterstock.com

Шүршүүрт нүүрээ угаах нь эрүүл сайхан арьсыг ч хэт мэдрэмтгий, хуурай болгодог. Иймээс хэдийгээр таны арьс эмзэг биш, эрүүл байсан ч халуун шүршүүрээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа өвлийн улиралд халуун шүршүүрт орох нь арьсыг хэт хуурайшуулж, үрэвсэл үүсгэдэг гэдгийг анхаараарай.

 

5. Арьсыг загатнуулна

© Shutterstock.com, © Depositphotos.com

Удаан хугацаагаар шүршүүрт орсны дараа олон хүмүүс арьс нь загатнаж байгааг анзаарч байсан биз ээ. Хэдийгээр богино хугацаанд, хүчтэй биш загатнаа мэдрэгддэг ч халуун шүршүүрт тогтмол орж, нүүрээ угааж эхэлснээр арьс загатнаа улам бүр хүчтэй мэдрэгддэг болох магадлалтай.

Шүршүүрт орсны дараа арьс тань яаж мэдрэгддэг вэ? Та усанд орохдоо эсвэл шүршүүрт орохдоо нүүрээ угаадаг уу?

17
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *