Франц залуу дугуйт тэшүүрийн үсрэлтийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

0

Франц залуу дугуйт тэшүүрийн үсрэлтийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Өнгөрөгч 5-р сарын 30-ны өдөр Францын нийслэл Парис хотод сүндэрлэх алдарт Эйфелийн цамхаг дээрээс “Налуу замын дайчин” хэмээн нэрлэгдсэн Францын дугуйт тэшүүрчин Taig Khris гайхамшигтай үсрэлт хийжээ. 34 настай энэ залуу дугуйт тэшүүрээр хамгийн өндрөөс үсэрсэн үсрэлтийн дээд амжилтыг эвдэхээр үсэрсэн нь энэ бөгөөд газраас 40 орчим метр өндөрт байдаг Эйфелийн цамхгийн нэгдүгээр давхраас доор байрлуулсан хагас дугуй хэлбэртэй, хоолой маягийн тавцан руу үсэрч, 12.5 метрийн чөлөөт уналт хийсэн байна. Хоёр жилийн турш бэлтгэл сургуулилт хийсний дүнд хүссэн амжилтандаа хүрч чадсан франц залуугийн гайхалтай үзүүлбэрийг үзэхээр цамхагийн доор мянга мянган хүмүүс хуран цугларсан байжээ. Дугуйт тэшүүрээр үсэрсэн хамгийн өндөр амжилт хэмээгдэн Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн, Danny Way хэмээх америк залуугийн 8.53 метр өндрөөр тогтоосон амжилтыг эвдэж чадсан Khris “Би энэ мөчийг шөнө бүр нойроо хугаслан байж хүлээсэн. Би үүнийг хийхийн тулд хоёр жилийн хөдөлмөрөө зарж, шөнө болгон багахан хэмжээгээр л унтаж байлаа. Гэхдээ эцэст нь үүнийг би хийж чадлаа. Би урьд өмнө нь хэзээ ийм хүчтэй адреналины урсгалд байж үзсэнгүй. Энэ үнэхээр гайхалтай. Би энэ бүхнийг хийсний гол зорилго нь дээд амжилтыг эвдэхээс гадна хүмүүст хүсэл мөрөөдлөө биелүүлэх тэмүүлллийг төрүүлэх явдал байсан юм” гэж Францын хэвлэлийн төлөөлөгчид өгсөн ярилцлагандаа дурдсан байна.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. jerry-man

    2010/06/08 at 11:45

    thnx nice

    [ Зассан: admin , өдөр 2010/6/8 13:34 ]

  2. moochii

    2010/06/08 at 11:57

    aimar gar we

  3. kidoumaru

    2010/06/08 at 12:32

    crazy ;-)

  4. ichka_89

    2010/06/08 at 12:38

    [color=8080FF][size=xx-large][b]єє гайхалтай[/b][/size][/color]

  5. smile_hehe

    2010/06/08 at 14:13

    aimar aimar :-o

  6. Amaze

    2010/06/08 at 15:50

    Aguu Aguu ;-)

  7. GanGaNaa

    2010/06/08 at 16:22

    [size=medium][font=Comic Sans MS][color=000040]ooh damn yaadg chotgor ve[/size][/font][/color]

  8. AngelAsokoo

    2010/06/08 at 17:03

    awesome ;-)

  9. LillLove

    2010/06/08 at 18:51

    pro umaa

  10. S_Kody

    2010/06/08 at 19:37

    goyo ain hehe

  11. asanchir

    2010/06/09 at 00:16

    jinhn pro bnda

  12. Bayaraa_9884

    2010/06/09 at 14:09

    neeh surtei bish l yum bnashd gah gah :-P enenees aimar n bdag bizdee surtei yum :-x

  13. Black_Hawk

    2010/06/09 at 20:14

    Tnx

  14. gamez

    2010/09/16 at 07:55

    YAY

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *