Нэвтэрхий толь дээрээс ч хайгаад олохооргүй, гайхшрал төрүүлэм 15 баримт

1

Бид өдөр тутамдаа 74 GB буюу 16 бүрэн хэмжээний кино үзсэнтэй тэнцэх мэдээллийг боловсруулж байдгийг та мэдэх үү? Манай сайт уншигч танд бидний тухай, биднийг хүрээлэн буй орчны тухай гайхал төрүүлэм сонирхолтой баримтуудаас хүргэж байна.

1. Хүний биеийн ихэнх яс гарт байрласан байдаг.

© Tobias Klenze / Wikimedia Commons, © CC-BY-SA-3.0, © Hellerhoff / Wikimedia Commons, © CC-BY-SA-3.0

Насанд хүрсэн хүний биед нийт 206 яс байдаг бол тэдний ¼ хэсэг нь гарт байдаг ажээ. Тодруулбал, гар нийтдээ 54 яснаас бүтдэг байна. Түүнчлэн хөлөнд 52 яс байдаг. Ийнхүү хүний гар болон хөлөнд нийт ясны талаас илүү хувь нь байрладаг.

 

2. Тоншуул шувуу хэлнийхээ тусламжтайгаар толгойгоо гэмтээдэггүй.

© Andy Reago & Chrissy McClarren / Wikimedia Commons, © CC-BY-2.0

Тоншуул шувуу хоол хайж мод тонших үедээ толгойдоо гэмтэл авдаггүй шалтгаан нь тэдний хэл ажээ. Тонших үедээ тэд хэлээрээ толгойгоо битүүмжлэн хамгаалж, доргилтыг намдаадаг байна.

 

3. Адидас брендийн лого өөр компанийн өмч байсан.

© Bryant Churckyno / Unsplash.com

Адидас бренд өөрсдийн нэрийн хуудас болсон 3 зураас бүхий дүрслэлийг 1952 онд Финляндийн нэгэн гутал үйлдвэрлэгч компаниас 1600 еврогоор худалдаж авч байжээ. Тэр үеэс хойш Адидас бренд өнгө төрхөө олон удаа өөрчилсөн ч тэр бүртээ 3 зураастай дүрслэлийг хадгалсаар ирсэн билээ.

 

4. Шуурганы үүл 1 сая тонн жин хүрэх нь бий.

© DerTobiSturmjagd / Pixabay.com

Үүлний жин хэт ихэссэн үед тэд бидэн дээрээс бороо болон асгардаг. Дундаж хэмжээтэй үүл 500,000 тонн жинтэй байдаг бол том хэмжээтэй шуурганы үүл агуулж байгаа чийгшлийн хэмжээнээс хамаарч 1 сая тонн хүртэл хүнд жинтэй болох нь бий.

 

5. Халиу арьсандаа халаастай.

© Depositphotos.com

Халиу савар тус газартаа халаас мэт сул арьстай бөгөөд түүндээ хоол хүнс хадгалдаг аж. Зарим үед тэд халаасандаа чулуу хийсэн байдаг бөгөөд чулуугаар тэд хясаа хагалдаг байна.

 

6. Пандо улиасны төгөл бол дэлхий дээрх хамгийн хүнд организм юм.

© Intermountain Forest Service, USDA Region 4 Photography, © Public Domain

Энэхүү улиасны төгөл хэдэн мянган жилийн настай бөгөөд нэг үндэс нь салаалж мод болон ургасаар өдгөө 6600 орчим тонн жинтэй болж, 440,000 м2 нутагт тархан ургажээ.

 

7. Дэлхий дээр модод ургаж эхлэхээс хэдэн сая жилийн өмнө аварга загас оршиж байсан.

© Depositphotos.com

Модод өнөөгийн хэлбэрт орж ургаж эхлээд 360 сая жилийн нүүрийг үзэж байгаа. Харин аварга загаснууд одоогоос 420 сая жилийн өмнө үүссэн гэж үздэг ажээ. Үүнээс үзвэл аварга загаснууд модноос даруй 60 орчим сая жилийн өмнөөс дэлхий дээр оршин байсан нь харагддаг.

 

8. Нярай хүүхэд тойггүй байдаг.

© I.Safura / Wikimedia Commons, © CC-BY-SA-4.0

Тойгны оронд хүүхдийн хөлөнд мөгөөрс байдаг бөгөөд энэ нь мөлхөх, алхаж сурахад нь дэм болж байдаг ажээ. Тэдгээр мөгөөрс нь хүүхдийг 12 нас хүртэл хөгжиж, тойгны яс болдог байна.

 

9. Эрвээхий авгалдай байсан үеэ санадаг.

© Vadim Lu / Pexels.com, © zoosnow / Pexels.com

Эрвээхийд санах ой байдаг бөгөөд авгалдай байх үеэ санадаг гэдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Энэ нь авгалдай байх үеэс хойш тархинд нь өөрчлөлт гардаггүйтэй холбоотой байх магадлалтай аж.

 

10. Аварга наймаалж маш жижиг хэмжээтэй нүхээр ч хялбархан багтаж гарч чадна.

© rvee / Pixabay.com

Наймаалж ясгүй, бие нь зөөлөн эдээс бүтдэг тул биеийн хэлбэрээ чадамгай өөрчилж, ямар ч газраар чөлөөтэй багтаж гарч чаддаг ажээ. Тухайлбал, 270 кг жинтэй аварга наймаалж биеийнхээ ¼ хэмжээтэй жижиг зайгаар ямар ч хүндрэлгүйгээр гарч чаддаг байна.

 

11. Саудын Араб улс Австралиас тэмээ, элс зэргийг худалдаж авдаг.

© Salman Sidheek / Unsplash.com

Элс, тэмээгээрээ алдартай Саудын Араб яагаад алс холын Австрали улсаас тэмээ худалдаж авдаг юм бол? Учир нь тус улс тэмээг бүрэн гэршүүлсэн байдаг тул гадны орноос зэрлэг тэмээ худалдан авч хүнсэндээ махыг нь хэрэглэдэг ажээ. Элсний тухайд барилга байгууламж барихын тулд сайн чанарын тусгай зориулалт бүхий элсийг Австрали улсаас импортлон авдаг байна.

 

12. Залхуу баавгай далайн гахайнаас удаан амьсгалаа түгжиж чаддаг.

© Allhailfintan / Wikimedia Commons, © CC-BY-SA-4.0

Тэд аль аль нь амьсгалаа түгжиж хоол боловсруулах эрxтний ажиллагаа болон зүрхний цохилтын тоогоо бууруулж чаддаг. Хамгийн сонирхолтой нь далайн гахай усан доор хүчилтөрөгчгүйгээр 15 минут л тэсдэг бол залхуу баавгай 40 хүртэл минут агааргүй орчинд амьд байх чадамжтай байдаг.

 

13. Тетрис тоглох нь оcол гэмтлийн дараах сэтгэл санаагаар унах өвчнөөс хамгаалдаг.

© ptra / Pixabay.com

Судлаачид Тетрис тоглох нь сөрөг дурсамжийг бууруулж, оcол гэмтлийн дараах сэтгэл санаагаар унах өвчлөлөөс хамгаалдаг гэдгийг тогтоосон байдаг. Мөн өдөрт хагас цагийг Тетрис тоглоомонд зарцуулснаар хүний танин мэдэхүйн чадвар нэмэгддэг давуу талтай.

 

14. Ноосоо хяргуулсан хонь нэгнээ таньдаггүй.

© Flominator / Wikimedia Commons, © CC-BY-SA-3.0

Ноосоо хяргуулсан хонины гадаад төрх өөрчлөгдөхөөс гадна үнэр нь өөрчлөгддөг тул нэгнээ танихгүй, сүрэг дотор тyлаан болох магадлал нэмэгддэг байна.

 

15. Хаалганы метал бариул өөрийгөө халдваржуулах чадамжтай байдаг.

© Shutterstock.com, © Shutterstock.com

Гууль болон зэсээр хийгдсэн хаалганы бариул цахилгаан цэнэгтэй байдаг тул өөр дээрээ нян үржүүлдэггүй ажээ. Тодруулбал, зэс бариул 4 цагийн дотор өөрийгөө халдваргүйжүүлдэг бол зэсний найрлага агуулсан гууль бариул 8 цагт өөрийгөө халдваргүйжүүлдэг байна.

Аль баримт нь таны анхаарлыг илүүтэйгээр татсан бэ? Өөр ямар сонирхолтой баримт та мэдэх вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

11
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *