Дуусан дуустлаа таныг дэлгэцээс салгахгүй 12 кино

1

Эргэн тойрон юу болж байгаагаа марттал кино үзмээр үе байдаг, буйдандаа шигдээд алганы хүйтэн хөлс мэдэрмээр байна уу?

Бид та бүхэнд дараах кинонуудыг санал болгож байна: сонин хачин, инээдмийн, триллер эсвэл сэтгэл догдлуулсан уянгын гээд киноны баатруудын өмнөөс та сэтгэл зовнин үзэх болно.

Perfetti sconosciuti, 2015

Дуусан дуустлаа таныг дэлгэцээс салгахгүй 12 кино 1

Найзууд нэгэн тоглоом тоглохоор шийднэ: гар утсаа чанга яригч дээр тавьж хоорондоо холбогдоно. Тоглоомын энэ дүрмийг дагахад тийм ч амар зүйл биш бололтой.

Италийн энэхүү кино нь гар утас бидний амьдралд ямар чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг харуулахыг зорьжээ.

The Call, 2013

Дуусан дуустлаа таныг дэлгэцээс салгахгүй 12 кино 2

Залуу бүсгүйг гэмт хэрэгтэн хулгайлж өөрийн машины ачааны бүхээгт нуусан байгаа. Хулгайлагдсан бүсгүйн цорын ганц аврал бол цэнэг нь дуусаж байгаа утсаараа 911 рүү залгах явдал. Аврах ангийн мэргэжилтэн бүсгүйг аварч чадах уу, эсвэл гэмт хэрэгтний гарт хувь заяанд нь найдан үлдээх үү?

Seven Psychopaths, 2012

Дуусан дуустлаа таныг дэлгэцээс салгахгүй 12 кино 3

Долоон сэтгэл мэдрэлийн өвчтэй гэмээр хүмүүс замд таарч байгаа тухай кино зохиол бичиж байгаа зохиолчийн тухай өгүүлнэ. Эдгээр долоон хүн бүгд өөр өөрийн түүхтэй.

Das Leben der Anderen, 2006

Дуусан дуустлаа таныг дэлгэцээс салгахгүй 12 кино 4

Берлин, 1986 он. Тусгай тоног төхөөрөмжөөр яриа сонсдог мэргэжилтнүүд нэгэн даалгавар авна – алдартай зохиолчийг найз бүсгүйтэй нь цуг мөрдөх. Ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа мэргэжилтэн өөрийн төрийн системд эргэлзэж эхлэх ажээ.

Red Eye, 2005

Дуусан дуустлаа таныг дэлгэцээс салгахгүй 12 кино 6

Бие биенээ үл таних 2 хүн. Онгоцны буудалд санамсаргүй танилцана. Харилцан бие биендээ таалагдаж эхэлнэ … Өнөөдрийн 1019 дугаар нислэг цагтаа ирэх хэдий ч нэг зорчигчоо алджээ. Лиза Ризерт нисэхээс үхтлээ айдаг нэгэн, гэхдээ энэ айдас бүсгүйд тулгарах асуудалтай харьцуулахад юу ч биш.

Burning Bright, 2010

Дуусан дуустлаа таныг дэлгэцээс салгахгүй 12 кино 5

Киноны гол дүрийн бүсгүй болон түүний дүү амьдардаг байшин нь шуурганы төв болж хувирна. Гэхдээ хамгийн аймшигтай нь тэдний гэрт шуурганаас толгой хоргодохоор нэгэн сургуультай бар орж ирнэ.

Inside Man, 2006

Дуусан дуустлаа таныг дэлгэцээс салгахгүй 12 кино 8

Нью-Йоркийн нэгэн банкыг дээрэмчид эзэлсэн. Камеруудыг нь унтраасан тул банк дотор чухам юу болоод байгаа нь цагдаа нарт тодорхойгүй.

Дээрэмчид өөрсдийн боловсруулсан маш этгээд төлөвлөгөөний дагуу ажлаа хийнэ: мөнгө хадгалж байгаа сейф тэдэнд сонин биш, барьцаанд байгаа хүмүүсийн хувийн эд зүйлсийг хурааж боолттой нүдтэй нь нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү байнга шилжүүлнэ.

Misery, 1990

Дуусан дуустлаа таныг дэлгэцээс салгахгүй 12 кино 7

Нэгэн зохиолч цасан шуурганы үеэр машины осолд орно. Түүнийг Энни гэх сувилагч аварч өөрийнхөө жижиг байшинд авчирчээ. Цаг хугацаа өнгөрөхөд Энни нэг л өөр хүн болохыг зохиолч анзаарч эхлэх бөгөөд явахаар шийднэ.

Киног Стивен Кингийн зохиолоор сэдэвлэн бүтээсэн.

Trash, 2014

Дуусан дуустлаа таныг дэлгэцээс салгахгүй 12 кино 10

Бразилийн “Slumdog Millionaire” хувилбар гэж хэлж болно. Хогийн цэг дээр амьдардаг гурван хүүгийн амьдрал эрс өөрчлөгдөнө, тэд мөнгөтэй цүнх хогон дундаас олжээ.

Бразилийн тансаг зэрэглэлийн наран шарлагын газар болон ядуучуудын амьдралын ялгааг та эндээс олж харах болно.

Apocalypto, 2006

Дуусан дуустлаа таныг дэлгэцээс салгахгүй 12 кино 9

Лапа Ягуара гэх майяагийн индиан залуугийн амьдрал хормын дотор нурна – тосгоныг нь газартай тэгшилж, өөрийг барьж хоригдол болгожээ. Азтай байдлаар амьд үлдсэн эхнэр болон хүү дээрээ эргэж очихын тулд залуу үхэлтэй нүүр тулгарсан ч хамаагүй тэмцэхээр шийджээ.

Мэл Гибсоны амжилттай бүтээлүүдийн нэг юм.

Enough, 2002

Yeter - Enough Filmi

Зэрлэг нөхрийнхөө гараас 5 настай охиноо аваад зугтааж чадсан шийдмэг бүсгүйн тухай өгүүлнэ. Хэн нэгний золиос болж байсан бүсгүй хүчтэй эмэгтэй болжээ.

The Thirteenth Tale, 2013

Дуусан дуустлаа таныг дэлгэцээс салгахгүй 12 кино 11

Маргарет Ли эцгийнхээ хуучин номын дэлгүүрт ажилладаг. Нэгэн алдартай зохиолч эмэгтэй гэртээ урьж зохиолынх нь баатар болохыг санал тавина. Хоосон, хүйтэн байшинд ирсэн ихэр эгч дүүс юутай орооцолдсоноо сайн мэдэхгүй л яваа.

25
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Munkhtur

    2016/11/07 at 12:45

    end uzsen gants l kino bn

  2. Amaraa Sb

    Amaraa Sb

    2016/11/07 at 13:07

    reclam salgandaa haha

  3. Eert Noom

    Eert Noom

    2016/11/07 at 13:23

    Uul us

  4. kg

    2016/11/07 at 14:21

    apocalypto bol vneheer goy kino uidhaargvi

  5. kg

    2016/11/07 at 14:22

    enough bol neeree vnen goy l kino bnlee

  6. Энхжин Насан

    Энхжин Насан

    2016/11/07 at 14:40

    Tmz Xoocko

  7. freebasics aar oroh geheer yamar ch ug edr haragdahgui bnlee

  8. Zolzaya Ganbold

    Zolzaya Ganbold

    2016/11/07 at 20:54

    .

  9. Teke Bloodworth

    Teke Bloodworth

    2016/11/07 at 21:10

    Tamir Altanhuudas

  10. Dddd

    2016/11/08 at 09:12

    Jinhene goe gevel 1-ch kino alga

  11. Tuvshin Tuvshin

    Tuvshin Tuvshin

    2016/11/08 at 23:39

    .

  12. Зочин

    2016/11/19 at 14:51

    Iheneh n gunigiin kino bn enough ch geh shig

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *