Орой унтахдаа хоосон ходоодтой, өлсгөлөн унтах нь яагаад буруу болохыг илтгэх 4 шалтгаан

1

Өлсөх нь сурч мэдэх болон ажиллаж хөдөлмөрлөхөд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, депресст ч оруулдаг болохыг судлаачид хэлж байна. Олон хүн одоог хүртэл жин хасахад ач тустай гэж үзээд орондоо орохдоо өлсөх нь зөв гэж боддог. Гэвч шинжлэх ухаан үүнийг буруу гэж үзэж байгаа бөгөөд өлсөхийн сөрөг нөлөөг илүү нарийн судалжээ.

Бид та бүхэнд өлсгөлөн унтах нь яагаад буруу болох, цаана нь ямар учир шалтгаан байгаа талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Та булчингийн массаа алдана

Булчингийн масс авахаар хичээж буй хүмүүсийн хувьд өлсөх нь маш муу сонголт болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Та оройн хоолоо алгасаж болох ч, булчин болж хувирах уурганд тэжээл өгөх хэрэгтэй. Шөнө дунд юм идэхгүй байх нь зөв боловч, та биеэ стресстүүлж болохгүй. Яагаад гэвэл орой болон шөнийн цагаар үргэлж өлсөж байгаа юм шиг мэдрэмж төрдөг болно.

 

2. Та жин нэмнэ

Тийм ээ, өлсөх нь сөрөг нөлөөтэй. Судалгаагаар орондоо орохын өмнө юм идэхгүй байснаар жин хасах боломжтой гэдгийг үр дүнгүй гэж үзсэн. Иймд та унтахын өмнө юм идэхгүй тулд оройн хоолоо маш их хэмжээгээр иднэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл ингэж хооллох нь таныг жин нэмэхэд шууд нөлөөлнө.

Бидний бодисын солилцоо шөнийн цагаар харьцангуй удаан явагддаг эсэх нь ээдрээтэй бөгөөд үүнийг нотлох баримт байхгүй. Гэсэн хэдий ч энэ нь та орондоо орохын өмнө их хэмжээгээр идэж болно гэсэн үг бас биш юм. Унтахаас 2-3 цагийн өмнө юм идэх нь байж болох зүйл бөгөөд аль болох эрүүл хооллох нь чухал юм.

© Fernando Leon/PictureGroup/EAST NEWS © BIGPICTURESPHOTO.COM: 886 /EAST NEWS

 

3. Та илүү муу унтаж амарна

Бидний ихэнх нь өлсөж байхдаа орондоо ордог. Таны ходоод хонхолзох бөгөөд та маргааш өглөөний цай хүртэл тэсэх хэрэгтэй гэж бодно. Энэ нөхцөлд унтахын тулд илүү их цагийг зарцуулна. Иймд хэрэв та сайн унтаж амрахыг хүсэж байвал, өөрийгөө өлсгөх хэрэггүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Хэрэв та аль хэдийнээ орондоо орсон ч өлсөж байгаа бол, шарсан, хайрсан хоол хүнс идэхийн оронд нэг ширхэг өргөст хэмх идэж, багахан хэмжээний ус уугаарай.

© shutterstock.com

 

4. Та энергиэ алдана

Хэрэв та юм идэхгүй байвал, өдрийн турш идэвхтэй байх “шатахуун”-гүй болно гэсэн үг. Энэ бол хуучны дүрэм. Өглөө сайхан мэдрэмж авах нь чухал байдаг. Яагаад гэвэл бид ажилдаа эрч хүчтэй явах хэрэгтэйгээс гадна, бидний тархи идэвхтэй байх шаардлагатай. Судлаачид өлсөх нь ядрах, депресстэх зэргээр сөрөг нөлөө үзүүлдэг болохыг олж анзаарчээ. Хэрэв бид шөнө болтол өлссөн хэвээр байхаар шийдвэл, маргааш өглөө нь энергиэ алдаж, ааш зан тогтворгүй болох бөгөөд энэ нь ажлын бүтээмжинд шууд нөлөөлдөг байна.

© Kred, PacificCoastNews/EAST NEWS

Орондоо орохын өмнө юм идэх талаар та ямар бодолтой байна вэ? Орондоо орохоос хэдэн цагийн өмнө юм идэж болохгүй вэ? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай!

16
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Tugj Jargalsaihan

    Tugj Jargalsaihan

    2020/02/28 at 02:42

    I

  2. Блр Тнглг

    Блр Тнглг

    2020/02/28 at 21:01

    .

  3. А. Түвшин Төр

    А. Түвшин Төр

    2020/02/28 at 21:11

    Менхтер Сансараа

  4. Enkhjargal Saran Bileg

    Enkhjargal Saran Bileg

    2020/02/28 at 22:41

    Neg bol ulsuh sn gd l neg bol muu gd l yaasaaa tolgoi ergemer wee

  5. Мөнхболд Ёншгой

    Мөнхболд Ёншгой

    2020/02/29 at 08:37

    Утахын өмнө хоол идэхэд нойр маш сайн хүрчээ сайн амардаг. Би 60 жил энэ дэглэмээр хоололсон жин хэвийн эрүүл байна

  6. Монгол Хүн

    Монгол Хүн

    2020/02/29 at 15:15

    Худлаа. Унтахад ходоод амарч байх нь зөв, энэ үед фагоцитоз эрчимтэй явагдсанаар эд эс нөхөн төлжиж, эрчим сайн нөөцөлдөг.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *