Сайн найз байхын тулд үргэлж адилхан харагдах эсвэл ижилхэн үйлдэл гаргана гэсэн үг биш. Эсрэгээрээ, найзууд хоорондоо тэс өөр мөртлөө гайхалтай нэг баг болж чадахыг хэлнэ. Бид та бүхэнд энэ төрлийн нөхөрлөлийг харуулсан гайхалтай нэгэн жишээг хүргэх гэж байна.
Та бүхэн жинхэнэ нөхөрлөлд ямар ч хил хязгаар гэж байдаггүй болохыг харуулах Herman тагтаа болон Lundy нохой хоёрын түүхийг сонсохдоо баяртай байх болно.
Нисэж чаддаггүй тагтаа
2018 онд нэгэн тагтааг Рочестер, Нью-Йорк хотод байрлах төрөлтийн гажигтай амьтдыг асран хамгаалдаг “The Mia Foundation”-д авчирчээ. Тагтааг автомашины зогсоол дээрээс олсон бөгөөд тэр зам дээр ямар ч хөдөлгөөнгүй 3 хоног хэвтсэн байна.
Түүнийг аврагч тагтааг нисэж чадахгүй байгааг анзаарч, өвчин зовлон мэдрүүлэлгүй нойрсуулахыг хүссэн боловч, дээр дурдсан санг үүсгэн байгуулагч Sue Rogers тагтааг өөр дээрээ авч, анхаарал халамж тавихаар шийджээ.
Хэсэг хугацаанд тэр Herman тагтааг хооллож, өдөр бүр гадагш гаргаж хурдан эдгэрэхэд нь тусалжээ. Удалгүй тагтаа хүч чадлаа нөхөн сэлбэсэн боловч, харамсалтай нь тэр дахин хэзээ ч нисэж чадахааргүй болсон байв. Ийм учраас Herman “The Mia Foundation”-ийн байнгын оршин суугч болжээ.
Уг сангийн албан ёсны гишүүн байснаар Herman өдөр бүр арга хэмжээнүүдэд оролцох боломжтой болсон юм. Жилийн дараа буюу 2020 оны нэгдүгээр сард 4 долоо хоногтой Чихуахуа гөлөг уг санд иржээ. Бяцхан гөлөгтэй хамгийн анх уулзсан амьтан нь Herman тагтаа байв.
Явж чаддаггүй нохой
Хойд Каролина дахь нохой үржүүлгийн газрын ажилтан Lundy гөлгийг явах үедээ ямар нэгэн хүндрэлтэй байгааг нь анзаарч, улмаар тус санд авчирч өгчээ. Түүний хойд хоёр хөл нь огт мэдээгүй болсон бөгөөд үржүүлгийн газрын ажилтан Rogers-т хандан, түүнийг өөр дээрээ авах боломжтой эсэхийг асуухад, тэр зөвшөөрчээ.
Тэр амьтдыг асран хамгаалах санд ирэх үед 170 гр жинтэй байсан учраас бяцхан гөлөг халаасанд шууд багтаж байв. Малын эмч нар түүнд яг юу тохиолдсоныг хэлж мэдэхгүй байлаа. Эмч нар түүнийг тархины усжилтаас болж зовж байж магадгүй гэж бодсон байна. Энэ нь жижиг биетэй нохойнуудад нөлөөлдөг, тархийг гэмтээдэг өвчин юм.
Анхны харцаар дурласан нь
Нэг удаа Rogers тагтааг гадагш гаргах үедээ нохойны орон дээр авчирч тавьсан бөгөөд тэр үед тагтаа Lundy нохойд халамж анхаарал тавьж эхэлжээ. Дараа нь нохойг тагтааны орон дээр тавихад, тэдний харилцаа ялгаагүй эерэг байв. Ингээд тэд бие биенээсээ салахаа больжээ.
Эхлээд Rogers тэднийг бие биедээ хэрхэн хандах бол гэдэгт бага зэрэг эргэлзэж байсан учраас нүдээ тэднээс огт салгаагүй гэнэ. Гэвч түүнд санаа зовох хэрэг огтхон ч байсангүй – харин ч гайхшруулсан гэхэд болох бөгөөд тэд тэр даруйдаа бие биендээ наалдаж, эрхэлж эхэлжээ. Тухайн агшин үнэхээр хайр хүргэм байсан тул Rogers камераа авч, хэдэн зураг дарж амжсан байна. Дараа нь тэр авсан зургуудаа Фэйсбүүкт постолжээ.
Одоо Herman, Lundy нар нэг нэгнээсээ салахааргүй болсон. Тэд ихэнхдээ бие биендээ наалдаж, хамтдаа байдаг.
Тэдний нөхөрлөлийн ирээдүй
Гөлөгний хөдөлгөөний асуудал магадгүй түүний нугастай холбоотой байж магадгүй гэж Rogers үзэж байгаа ч, тэр яг ч итгэл төгс биш байгаа гэнэ. Нохойны өвчний талаар илүү ихийг мэдэж авах үедээ түүнийг эмчлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Сангийнхaн Lundy-д зориулан тэргэнцэр хийх талаар судалж байгаагаас гадна, нохойг үрчилж авах гэр бүл хайх талаар бодож байгаа юм байна.
Харин Herman-ийн хувьд тэр бүхий л амьдралынхаа туршид Rogers-ийн анхаарал халамжинд байх гэнэ. Гэхдээ түүнийг Lundy-гийн хамтаар үрчилж авах хүн гарч ирвэл, ямар ч асуудалгүй үрчлүүлэх юм байна.
Танд энэхүү түүхтэй адил нөхөрлөлийн гайхалтай түүх бий юу? Тийм бол бидэнтэй хуваалцаарай.
Шүрэнцэцэг Жамьянперенлэй
2020/02/28 at 17:26
Hunes der amitad baidag aje
Sarantsatsral Sarantsatsral
2020/02/28 at 21:30
Амьтад хүртэл 1 нээ хайрладаг байхад хүмүн бид..
Батсүрэн
2020/02/29 at 00:26
Энэ хоёр хайр сэтгэлтэй болвол дундаас нь ямар амьтан гарах бол ? Дундаас нь нохтаа гэдэг амьтан гарах байх. Эсвэл тахой гэдэг амьтан гарах байх.
Minjuminju Minju
2020/02/29 at 16:02
Urubdultei huurhun amitad be yaasan
Monherdene Batdorj
2020/03/02 at 00:44
Hairin tiime vnheer hoorhon bn