Таны биед дараах 10 шинж тэмдэг илэрвэл тоолгүй өнгөрч болохгүй!

8

Таны бие организм танд ямар нэгэн зүйлийг мэдэгдэх үед анхааралтай сонсож, биеэ сайтар чагнах хэрэгтэй. Арьсны өнгө өөрчлөгдөх, ядарч туйлдах болон бусад олон байдлаар танд бие организм тань дохио өгч болно.

Иймд бид таны биед илэрмэгц, тоохгүй орхиж хэрхэвч болохгүй шинж тэмдгүүдийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Хөл ягаарах

Үйлдвэрлэгчид хөлийн шингэнийг яг л бяцхан хүүхдийнх шиг хөлтэй болгоно гэж амладаг. Гэвч таны хөл ягаарч, арьс нь нимгэрэх эсвэл үрчлээтэх шинж тэмдэг илэрч байвал, сахарын хэмжээгээ тодорхойлуулах хэрэгтэй болохыг анхаарна уу. Эс бөгөөс бодисын солилцоо алдагдаж, чихрийн шижин өвчин тусах аюултай.

Очих ёстой эмч: Дотоод шүүрлийн булчирхайн эмч

 

2. Тэврүүлж буй мэдрэмж

Тэврүүлэх нь үргэлж таатай мэдрэмж төрүүлдэггүй. Хэрэв заримдаа та хэн нэгнээр маш чанга тэврүүлэх эсвэл бүсэлхий, бие болон хөлөөрөө хүлүүлсэн юм шиг мэдрэмжийг мэдэрдэг бол, энэ нь склероз өвчинтэй холбоотой байдаг. Түүнчлэн гар болон хөлөндөө бээлий эсвэл хүнд гутал өмссөн мэт мэдрэмж төрж болно. Биеийн дээрх хэсгүүдээр загатнах шинж тэмдэг илрэнэ. Тоолгүй орхивч болохгүй.

Очих ёстой эмч: Мэдрэлийн эмч

 

3. Хөмсөг нимгэрэх

Хэрэв таны хөмсөг унаж, нимгэрэх хандлагатай байвал, мэргэжлийн эмчид очиж бамбай булчирхайгаа үзүүлэх хэрэгтэй. Бамбай булчирхай өвчин байж болзошгүй.

Очих ёстой эмч: Дотоод шүүрлийн булчирхайн эмч

 

4. Хөлийн хуруу хавагнах

Хэдийгээр таны арьс цэвэрхэн, загатнахгүй, юм туурахгүй байсан ч хөлийн хуруунууд тань зайдас шиг хөөж, хавагнаад байвал эмчид хандах хэрэгтэй. Үе мөчний өвчин байх өндөр магадлалтай.

Очих ёстой эмч: Арьсны эмч, үе мөчний эмч

 

5. Хоолны дуршил буурах

Юм идэх хүсэл төрөхгүй байх нь тийм ч сайн зүйл биш. Та хоолны дуршилгүй болж, их хэмжээгээр тураад байвал, энэ нь бодисын солилцооны үйл ажиллагаа муудсантай холбоотой. Мөн хүчиллэг зүйл аманд амтагдвал, ходоод өвчилж буйн илрэл гэж ойлгож болно.

Очих ёстой эмч: Дотрын эмч

 

6. Арьс загатнах

Хэрэв таны арьс загатнах болсон бол энэ нь магадгүй чихрийн шижин өвчинтэй холбоотой байж болзошгүй. Эхлээд мэргэжлийн эмчид хандахаасаа өмнө загатнаж буй хэсгийг шавьж хазсан эсэх эсвэл харшлын гаралтай тууралт гарсан байна уу гэдгийг сайтар мэдэх хэрэгтэй. Эдгээрийн аль нь ч биш байвал, эргэлзэх зүйлгүй мэргэжлийн эмчид хандаарай.

Очих ёстой эмч: Дотоод шүүрлийн булчирхайн эмч

 

7. Бачуурах

Хэрэв та олон нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ цонхыг нь нээх эсвэл гэртээ болон ажил дээрээ байхдаа хурдхан гарч агаар амьсгалахыг илүүд үздэг бол таны зүрх бага зэрэг доголдож эхэлж буйтай холбоотой байж болно. Нэг бол бамбай булчирхай цочирсны илрэл байх магагдлалтай.

Очих ёстой эмч: Зүрх судасны эмч, дотоод шүүрлийн булчирхайн эмч

 

8. Цонх онгойлгоноос болж бачуурах

Зуны улиралд ч гэсэн та хэт их даарч, бээрдэг бол бамбайгаа мэргэжлийн эмчид очиж үзүүлэх хэрэгтэй гэдгийг анхаарна уу. Таны бие йодын дутагдалд орсон байж болзошгүй.

Очих ёстой эмч: Дотоод шүүрлийн булчирхайн эмч

 

9. Хулгай хийх

Яагаад ч хууль дүрмийг үл харгалзан жижиг сажиг зүйлийг хулгайлмаар санагдаад байна уу? Тэгвэл энэ нь сэтгэцийн олдмол өвчин туссантай холбоотой байдаг. Гэвч хүмүүсийн ихэнх нь үүнийг өвчин гэж боддоггүй нь харамсалтай. Хөгшрөлттэй холбоотой байх нь ч бий. Иймд гэр бүлийнхээ өндөр настай хүмүүст анхаарлаа хандуулахад буруудахгүй.

Очих ёстой эмч: Физик эмчилгээний эмч, мэдрэлийн эмч, сэтгэл мэдрэлийн эмч

 

10. Хумс өөрчлөгдөх

Хэрэв таны хумс бүдүүрэх эсвэл хэт томрох зэрэг шинж тэмдэг илэрч байвал энэ нь зүрхний өвчинтэй холбоотой байдаг. Харин хумс хавдах нь өвчин биш бөгөөд биед явагдаж буй эмгэг процессын шинж тэмдэг юм. Энэ нь өөр бусад олон төрлийн өвчнүүдтэй хамаатай.

Очих ёстой эмч: Физик эмчилгээний эмч, зүрх судасны эмч

Хэрэв танд дээрх мэдээлэл таалагдсан бол ойр дотны хүмүүстэйгээ хуваалцаарай.

249
ГайхмаарГайхмаар
102
ГоёГоё
65
ТэнэглэлТэнэглэл
65
Ха ХаХа Ха
63
БурууБуруу
33
БахархмаарБахархмаар
32
ХөөрхөнХөөрхөн
32
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *