
Зарим нэг өдөр тутмын эд зүйл нэмэлт үүрэгтэй байж болох бөгөөд үүний ачаар бидний амьдралыг багагүй хөнгөвчилж байна. Жишээ нь, зурагтаар гарах сурталчилгааг “унтраах” шил. Энэ мэт “гэнэтийн бэлэг” тухайн эд хөрөнгийн эзнийг хүүхэд шиг хөөргөж онгироход хүргэдэг ажээ. Бас нэгэн жишээ, унадаг дугуйны борооны цуван дээр тодрох зураг – норохоороо л ил болж үзэгдэнэ.
Сонирхолтой үүрэг эсвэл дизайнтай эд зүйлийг танд танилцуулахаар бэлдлээ.
1. Гэрэл зургийн аппаратын гэрэлд өөрөөр гэрэлтдэг үүргэвч

2. Миний унадаг дугуйны борооны цув норохоороо эрвээхэй гарч ирдэг юм

3. Манай гоожуур усны хэмээс шалтгаалан өнгөө сольдог гэрэлтүүлэгтэй

4. Миний жилийн цаг (нэг жилийн хугацаанд бүтэн тойрог явна) дөнгөж сая бүтэн тойрлоо. Шинэ он гарлаа

5. Би өлгүүртээ нууц шургуулга хийсэн

6. Энэ “шидтэй” туулай бол шүдний чигчлүүрийн сав

7. Үйлчлүүлэгчийн гал тогооны шургуулганд нууц хэсэг хийж өглөө

8. Зурагтын энэ удирдлаганд зай хэрэггүй, нарны гэрлээр цэнэглэгдэж ажиллана

9. Эмээгийн 1930-аад оны үеийн гал тогооны шүүгээ нь гурилын савтай юм байна

10. Энэ талх шарагч талхан дээр зураач Боб Россын царайг гаргадаг

11. Зоорь руу ордог шатны довжоо нь давтагдашгүй диорамтай

12. Зочид буудлын өрөөний энэ хаалга бие засах өрөөг ч хаана бас угаалгын өрөөг ч бүхэлд нь хаана

13. Байшин худалдаж авсан юм. Шүүгээний ард нууц шүүгээ байгааг олж мэдлээ

14. Энэ нарны шил зурагтыг унтраалттай юм шиг харагдуулдаг (тодорхой өнцгөөс харах юм бол шүү дээ)

15. Энэ цаасан аяга хажуудаа жигнэмэгний “халаастай”

16. Гэрийн ойролцоо байдаг пиццаны газар пиццагаа сонирхолтой хайрцагт хийж зардаг юм. Хайрцаг дээр бай харагдана

17. Тагны дотор талд мөнгөлөг цаасыг урах жижигхэн багажтай юм гээч

18. Манай шинэ угаалгын машин “Lego” угаах горимтой

19. Миний оймсонд товч бий: угаалга, шүүгээнд хоорондоо салахгүй

20. Найз охины маань гутал халаастай. Юу эсийг хийх вэ дээ, арай л наггетс хийхгүй байх шиг байна

21. Булангийн хөдөлгөөнт шүүгээ
@woodhousestudios #woodworking #wood#maderia #madera #diy #fyp #hiddencornershelf #fypシ #viral #millwork #kitchenhacks #renovation #organization
22. Богино долгионы зуух сая намайг хүүхэд гэж дуудсан. Би дээрээс нь 4 удаа цохьчихсон юм л даа (цаг нь гажигтаад байхаар нь)

23. Бэлэн гоймонтой энэ аяганы тагийг нээхэд муур танд мэндчилнэ

Нэмэлт үүрэгтэй тийм эд зүйл танд таарч байв уу? Юу байсан бэ?







