Дэлхий дээр онц сонирхол татахуйц баримтууд байхаас гадна сэтгэл сэртхийлгэх баримтууд ч бас цөөнгүй байдаг. Нэг ёсондоо сайн сайхан, муу муухайгийн тэнцвэрийг барьж байгаа юм уу даа. Эвгүй ч гэлээ байгаагаар нь хүлээж авахаас өөрцгүй баримтуудыг танд сонирхуулахаар бэлдлээ.
Хэрээ хүний нүүр царайг таньж чаддаг. Өөрт нь муу зүйл хийсэн хүнээс өшөөгөө ч авч мэдэх шувуу
2007 – 2019 онуудад Канадын Ванкувер арлын Селиш тэнгисийн уснаас нийт хүний 15 хөл олджээ. Одоо болтол энэ үзэгдлийн учир шалтгааныг тайлбарлаж чадаагүй л байна
Хүмүүс ганц үнсэлтээр өөр хоорондоо 80 орчим сая бактери солилцдог
Мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар хэн нэгэн танихгүй хүний гарт алyyлахаас илүүтэй танилынхаа гарт алyyлах магадлал өндөр байдаг ажээ
Хүн болгон долоо хоногт ойролцоогоор нэг цайны халбага хуванцар иддэг байна
Гар утсан дээр суултуураас 10 дахин их бактери агуулагдаж байдаг
Хүний толгойг тaсдсанаас хойш 30 секундийн турш тархины үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилдэг ажээ
Америкийн цємийн зэвcгийн ойролцоогоор зургаан нэгж нь алдагдсанд тооцогддог
“Аалзны бороо” гэсэн ойлголт байдаг юм. Тодорхой улсуудад 5 эсвэл 8 дугаар сард тохиох үзэгдэл. Энэ үед хэдэн зуун дөнгөж төрсөн аалзнууд тороо нэхдэг бөгөөд хүчтэй салхины улмаас тэнгэрээс унаж байгаа юм шиг л хийсдэг байна
Ахуйн эрүүл мэндийн хяналтын байгууллагын тайлангаас харахад кофены үрний 10% нь ямар нэгэн хортон шавьжийн халдвартай байдаг
Кармин гэх улаан өнгийн будагч бодисыг кармины xүчлээс гаргаж авдаг. Кoшениль хорхойн эмэгчинг бүрэн хатааж нунтаглах байдлаар будгийг бэлддэг ажээ
Удамшлын нойргүйдэх өвчин – ховор тохиох маш аюултай өвчин. Өвчтөн нойргүйдлээс болж аажмаар үxдэг
АНУ-ын насанд хүрсэн эрчүүдийн 1% нь сэтгэл зүйн өөрчлөлттэй гэсэн судалгаа гарчээ
Хүн үxсэнийхээ дараа ч гэсэн дуу авиа гаргаж чаддаг. Maple Holistics–ийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол хэрвээ хүнийг сэргээх гэж оролдсон бол уушги, гэдсэнд нь агаар үлддэг ажээ. Өвчтөн үxсэний дараа тэр агаар хурхирах эсвэл гингэнэх авиа болон гарна