Олныг гайхашруулсан мэдээллүүдийн ҮНЭН ба ХУДАЛ

0

Энэхүү мэдээлэлд дурдсан баримтуудыг хүн болгон мэднэ. Интернэтээр дүүрэн мэдээлэл цацагдаж байгаа өнөө үед мэдээллүүдийн үнэн худал эсэхийг ялгаж салгахад хэцүү болсон цаг үе. Зүгээр л ам дамжин яригддаг яриаг хүртэл сенсаци тарьсан мэдээлэл болгон цацах нь энүүхэнд. Тиймээс тэрхүү мэдээлэл баримтуудыг үнэн бодит, худал хуурмаг алин болохыг доорх тайлбар баримтаас үзнэ үү.

Тахиа толгойгүй амьд байж болно – Үнэн

Тахианы толгойг тасалсны дараа хэсэг хугацаанд тэрээр амьд байдаг. Гүйж зугтаах, бүр нисэх гэж ч оролддог. Үүний тайлбар нь энгийн бөгөөд толгойгоо тасдуулсны дараа ч тахианы ихэнх рефлексүүд хэсэг хугацаанд ажиллаж байдагт хамаг учир байгаа хэрэг.

Одоогийн байдлаар батлагдсан хамгийн тод жишээ нь нэгэн тахиа толгойгоо тасдуулаад бүтэн жил хагас амьд байсан явдал юм. Энэ бүхнээс харахад “тархигүй тахиа” гэдэг яриа хаанаас гарсан нь ойлгомжтой бөгөөд “шувуу биш амьтанд” тархи толгой гэдэг зүйл амьдрахад нь тийм ч чухал эд биш бололтой.

Олны гайхашруулсан мэдээллүүдийн ҮНЭН ба ХУДАЛ 1

Дэлхийн өмнөд хэсэгт ус нөгөө тийшээ эргэлдэж юүлэгддэг – Худал

Дэлхийн эргэлтийн хурд хамгийн жижиг саван дахь усны урсгалд ч нөлөөлж чадахааргүй бага юм. Хувийн туршлагаасаа харахад усны урсгал, эргэлт нь зөвхөн юүлж байгаа савныхаа хэлбэр, хэмжээнээс хамаарахаас бус “даян дэлхий” үүнд хамаагүй билээ. Амьдрал болон жинхэнэ шинжлэх ухаан гэж дэндүү энгийн юм.

Олны гайхашруулсан мэдээллүүдийн ҮНЭН ба ХУДАЛ 2

Хүн тархиныхаа 10-хан хувийг л ашигладаг – Худал

Энэ төөрөгдөл бүтэн зууны турш байсаар байгаа билээ. Аз болж гэх үү эсвэл азгүйдээ тэр үү, энэ бол худал зүйл.

Тархины соронзон-чичиргээний судалгааны үр дүнгээс харахад хүний тархины ихэнх хэсэг амьдралын явцад идэвхтэй ажиллагаатай байдаг байна. Тиймээс ирээдүйг харагчдын номлодог “хүн тархиа бүрэн ашигладаг болсон цагт амар сайхандаа жаргана” гэсэн зүйлд итгэх хэрэг алга. Үүний оронд зүгээр л тархиа сайн ажиллуул.

Олны гайхашруулсан мэдээллүүдийн ҮНЭН ба ХУДАЛ 3

Сансарт татах хүч байхгүй – Худал

Энэхүү төөрөгдөлд жингүйдэл, татах хүч үгүй болох гэсэн хэллэгүүд “буруутай“ болов уу. Татах хүч хаана ч байх ба хүн болгонд адилхан үйлчилнэ. Сансрын нисгэгч нар сансарт жингүйдэж байдаг нь татах хүчний нөлөөгөөр сансрын хөлөгтэйгөө цуг дэлхий рүүгээ “унаж” байгаагаар тайлбарлагдана. Гэхдээ зөвхөн босоо чиглэлд унаж байгаа хэрэг.

Татах хүч зайнаас хамааран сулрах боловч алга болно гэж үгүй. Дашрамд хэлэхэд сансар гэдэг маань вакуум орчин гэсэн төөрөгдөл байдаг ба энэ ч бас буруу юм. Сансар огторгуйд янз бүрийн атом зэрэг жижиг хэсгүүд байх бөгөөд хоорондох зай нь л дэлхий дээрхээс ихээхэн ялгаатай юм.

Олны гайхашруулсан мэдээллүүдийн ҮНЭН ба ХУДАЛ 4

Намуу цэцэгтэй боов идэх, опиум татах адилхан – Бараг үнэн

Итгэхэд бэрх боловч энэ хэллэгт үнэний хувь бий. Хэдийгээр намуу цэцэгтэй боов идсэнээр танд опиум татсан тамхичин шиг “мэдрэмж” төрөх нь үгүй боловч хар тамхины эсрэг хяналтынхантай таарахад асуудал үүсэх магадлал өндөр. Намуу цэцэгтэй хоёр ч талх идээд хэсэг хугацааны дараа хар тамхины шинжилгээнд зориулж цусны шинжилгээ авахад хариу нь ихэнхдээ эерэг гарна.

Олны гайхашруулсан мэдээллүүдийн ҮНЭН ба ХУДАЛ 18

Өндөр байшингаас хаясан зоос хүн ална – Худал

Энгийн нэгэн зоос нь аэродинамик талаасаа харахад тааруухан зэвсэг юм. Учир нь түүний хэлбэрээс болон салхи, агаарын эсэргүүцэл маш их байх ба Empire state-ээс (380 метр) тэрхүү зоосыг шидсэн ч хүнд ямарваа нэг бэртэл учруулах боломжгүй. Тиймээс өстэй нөхөртэй иймэрхүү байдлаар тооцоо бодох санаатай бол задгай зоосоороо тоосго худалдаж авбал үр дүн нь “арай дээр” байх бизээ.

Олны гайхашруулсан мэдээллүүдийн ҮНЭН ба ХУДАЛ 5

Насанд хүрсэн хүний тархины торлогны өсөлт зогсдог – Худал

Хүний тархины өсөлт идэр залуу насанд хамгийн эрчимтэй байдаг нь үнэн боловч насанд хүрсэн хүний тархины торлогны хуваагдал зогсдоггүй. Судалгаагаар тархины нейронууд хуваагдан өсч өөрчлөгдсөөр байдаг ба энэ ажиллагаа үхэл хүртэл үргэлжилнэ. Тиймээс нерв нөхөн сэргээгддэг ба илүү ухаантай болох боломж хүн болгонд бий.

Олны гайхашруулсан мэдээллүүдийн ҮНЭН ба ХУДАЛ 6

Тахианы шөлөөр ханиадыг эмчилж болно – Бараг үнэн

Яг тахианы шөлөөр ханиад эмчилж болно гэдэг худал боловч ханиадтай хүүхдэд тахианы шөл уулгах гэж зүтгэж буй томчуудын зүтгэлийг эрдэмтэд, эмч нар дэмжиж байдаг. Судалгаагаар тахианы шөлөнд үрэвслийн эсрэг шинж чанартай биет байдаг ба энэ нь ханиад цаашид хүндрэх байдлаас хамгаалдаг байна. Тиймээс та юу ч гэж бодлоо гэсэн ээжийн зөв.

Олны гайхашруулсан мэдээллүүдийн ҮНЭН ба ХУДАЛ 7

Эвшээх нь халдвартай – Бараг үнэн

Амьдралын туршлагаас харахад хэн нэг нь эвшээхэд эргэн тойрны хүмүүст энэ нь халдварладаг. Шинжлэх ухаан талаасаа батлагдсан зүйл байхгүй ч анпропологчдын үзэж байгаагаар эвшээхийн халдварыг хүн төрөлхтөн бүр сармагчин байх үеэсээ рефлекс болгон хадгалан үлдээсэн юм байх.

Шимпанзе нэгнийгээ эвшээхээр даган эвшээж өнөөхөө дооглон тоглодог нь батлагдсан зүйл бөгөөд хэн нэгнийг эвшээхэд даган эвшээх нь өөрийн мэдэлгүй, рефлексээрээ эвшээсэн нөхрөө дооглож байгаа хэрэг юм.

Олны гайхашруулсан мэдээллүүдийн ҮНЭН ба ХУДАЛ 8

Аянга нэг буусан газраа дахиж буудаггүй – Худал

Бодит байдал дээрээ харин ч эсрэгээрээ байдаг байна. Аянга өөрийн гэсэн “сонирхолтой” бөгөөд хүн болгон л аянга өндөрлөг газар буудаг гэдгийг мэднэ. Тиймээс аянганаас зугтаж саяхан аянга буусан модон доор зогсох нь аюултай зүйл. Жишээ болгоход Empire state-д жилд дунджаар 25 удаа аянга буудаг байна.

Эрчүүд 7 сек тутамд сексийн тухай боддог – Ер нь бол худал

Өсөж үржихийн тухай бодох бодол нь байгалиас заяасан инстинкт. Гэхдээ шинжлэх ухааны үндэстэйгээр, эрчүүдэд ийм бодол хэр их орж ирдгийг тогтоох аргагүй юм. Гэхдээ социологийн судалгаанаас харахад 7 сек тутамд гэдэг нь арай хэтрүүлсэн бололтой.

Олны гайхашруулсан мэдээллүүдийн ҮНЭН ба ХУДАЛ 9

Үхсэний дараа хумс, үс ургасаар л байдаг – Худал

Үхсэний дараа хүний бие организмд явагддаг бүх л процесс шууд зогсдог. Үс хумсны хувьд ч ялгаагүй. Энэхүү төөрөгдөл нь оптикийн (харааны) төөрөгдлөөс шалтгаалдаг бөгөөд үхсэний дараа хүний бие хамаг шингэнээ алдаж, маш хурдан хатаж эхлэх учир хумс, үс уртассан мэт санагддаг.

Олны гайхашруулсан мэдээллүүдийн ҮНЭН ба ХУДАЛ 11

Нохойн хоншоор (ам) хүнийхээс цэвэрхэн – Харьцуулж болохгүй

Хэдийгээр нохой гээч амьтан цэвэрхэн гэж хэлэхэд хэцүүхэн зүйл рүү хошуу дүрэх нь дэндүү элбэг байдаг ч түүний хошууг хүнийхээс цэвэрхэн гэж үзэх үзэл их бий.

Бодит байдал дээр янз бүрийн биологийн төрлийн амны хөндий дэх бактерийн төрөл, тоо хэмжээ дэндүү ялгаатай байдаг учир харьцуулах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл нохойн хоншоор таныхаас цэвэрхэн биш ердөө л өөр юм.

Олны гайхашруулсан мэдээллүүдийн ҮНЭН ба ХУДАЛ 10

Бороон дундуур гүйвэл бага норно – Математикийн хувьд үнэн

Энэхүү процессыг судлахад зориулан хийсэн элдэв тэгшитгэлүүд ингэж баталж байгаа бол үнэн л болж таарах нь. Бороон дундуур гүйхэд таны хувцас тэр дундаа урд хэсэг их норно. Харин бороон дунд тайван алхвал таны үс, толгой их норох нь.

Олны гайхашруулсан мэдээллүүдийн ҮНЭН ба ХУДАЛ 12

Газар унаад удаагүй бол (5сек дотор) унаагүйтэй адил – Шал худал

Үүнийг огтын худал гэдгийг хүн болгон мэддэг ч сануулах нь зөв бизээ. Туршилтын явцад хортой бактериуд анхны контактаар л унасан зүйл дээр олноороо очдог байна.

Олны гайхашруулсан мэдээллүүдийн ҮНЭН ба ХУДАЛ 13

Амьтад байгалийн гамшгийг урьдчилж мэддэг – Худал бололтой

Ан амьтдад 6 дахь мэдрэхүй байдаг гэж баталсан нотолсон зүйл байдаггүй. Гэхдээ илүү соргог хараа, үнэрч байдал, хүнээс хамаагүй илүү хөгжсөн төрөлхийн инстинктийн хүчээр аливаа аюултай байдал үүсч байгааг илүү түргэн мэдэрдэг байна. Тэгээд ч амьтад ирж байгаа цунамиг сонирхон ангайгаад зогсож байдаггүй. Гэхдээ л байгалийн гамшгийн үеэр амьтад олноороо үрэгддэг билээ. Тиймээс тэдэнд 6 дахь мэдрэхүй байдаг байлаа ч үүний нэмэр бага байх нь. (Хамгийн сүүлд болсон цунамигийн үеэр үхэж үрэгдсэн амьтан их цөөхөн байжээ).

Олны гайхашруулсан мэдээллүүдийн ҮНЭН ба ХУДАЛ 14

Хүний гараар бүтсэн зүйлсээс зөвхөн Хятадын цагаан хэрэм л сансраас (сарнаас) харагддаг – Худал

Энэ хэллэг олон янзын хувилбараар байдаг ч бүгд л худал юм. Сансрын нисгэгчид ойрын сансраас хүний гараар бүтээгдсэн олон зүйлийг харж чаддаг билээ. Жишээ нь Египетийн пирамидууд, томхон аэропортын тасрах, буух шугам гэх мэт. Харин Хятадын цагаан хэрмийг яг хаана байдгийг нь мэдэхгүй бол харахад хамаагүй илүү төвөгтэй билээ. Тэр тусмаа сарнаас бол бүр ч бүтэхгүй.

Олны гайхашруулсан мэдээллүүдийн ҮНЭН ба ХУДАЛ 15

Улирлын өөрчлөлт нь дэлхий нар хоорондох зайны өөрчлөлтөөс шалтгаалдаг – Худал

Дэлхий тойрог замаар явдгаас шалтгаалан нар дэлхийн хоорондох зайны өөрчлөлт нь дэлхий дэх температурт тун бага нөлөөлдөг байна. Дэлхийн тэнхлэг нарны тэнхлэгтэй ямар өнцгөөр ташуу байна вэ гэдгээс шалтгаалдаг байна. Энэхүү ташуугийн өөрчлөлтөөс шалтгаалан улирал солигдож байдаг. Их амархан боловч бас ойлгомжгүй хэвээр.

Олны гайхашруулсан мэдээллүүдийн ҮНЭН ба ХУДАЛ 16

Бохь ходоодон дотор 7 жил боловсордог – Томчуудын худал яриа

Мэдээж жирийн органик тэжээлтэй харьцуулахад бохийг боловсруулах нь ходоодонд “хэцүү” байж таараа. Гэхдээ бидний бие организмд чадахгүй зүйл гэж үгүй. Тиймээс “зажилдаг чихэр” нь бусад жирийн тэжээлийн адил боловсрогдож бие организмаас гадагшилдаг байна. Бодвол энэхүү төөрөгдөл нь томчуудын дэмий ярианаас гарсан болов уу.

Олны гайхашруулсан мэдээллүүдийн ҮНЭН ба ХУДАЛ 17

10
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/08/22 at 20:21

    Сэтгэгдэл * арай шүү эрдэмтэд нотолсон зүйлийг худлаа гээд байдаг дэндүү худал зүйл с бн

  2. Зочин

    2015/08/22 at 22:15

    Яг миний бодсоноор байна

  3. Зочин

    2015/08/25 at 11:37

    Хаана юу эрдэмтэд баталчаад байна, Дандаа л ам дамжсан яриа л байна. Эцэг эх нь хүүхэддээ ярихдаа болохгүй зүйлсийг хэтрүүлж ярьдаг л ам дамжсан яриа.

  4. Зочин

    2016/05/25 at 14:25

    Юмны үнэн худлыг ялгаж салгаж байгаа бол эх сурвалжийг заавал дурьдах шаардлагатай. Хэн хэлсэн нь мэдэгдэхгүй үнэн худал бараг үнэн ч гэх шиг хэн тэгж бичээд байгаа юм. Яаж итгэх юм? Өөр site эсвэл сэтгүүл дээр энэ мэдээллээс эсрэгээр нь бичсэн байвал яах юм? ШУ-р нотлогдсон баримттай юм ярьвал л хүн итгэнэшдээ. Хэзээ хаана хэн ямар судалгаа явуулж яж нотолсон гэдгийг нь харж байж итгэх болохоос зүгээр үнэн худал гээд биччихээр бусад мэдээллүүдтэйгээ адилхан санагдаж бн. Тэглээ ч эвшээдэг нь халддаг гэж угаасаа үнэншдээ бараг үнэн эдр энийг судалсан маш том судалгааны багийн баримтат кино хүртэл байдаг. Үр дүнд нь эвшээлгэх нь халддаг гэж гарсан.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *