40 насыг давсан ч бикинитэй сайхан хэвээр харагдах одууд

0

Насанд хүрсэн олон бүсгүйчүүд бикини өмсөж бие галбираа гайхуулж чаддаггүй. Өнөөдрийн танилцуулж буй бүсгүйчүүдийн хувьд нас гэдэг бол паспорт дээр бичигдсэн тоо төдий л зүйл. Эдгээр бүсгүйчүүд наран шарлагын газар нүүр бардам төгс биеэ гайхуулж бусдад үлгэр дууриалал болж чадна.

Дениз Ричардс

40 насыг давсан ч бикинитэй сайхан хэвээр харагдах одууд 1

Дениз Ричардсын наран шарлагын газар авахуулсан зургийг харахад 3 хүүхэд төрүүлсэн 44 настай эмэгтэй гэхэд итгэмээргүй.

40 насыг давсан ч бикинитэй сайхан хэвээр харагдах одууд 2

47 настай Жулия Робертс амралт зугаалгаар явахдаа папарациас зугтаагаад байдаг нэгэн биш. Жүжигчин бүсгүй төгс биетэй учир нуугаад байх зүйл юу гэж байх вэ дээ.

40 насыг давсан ч бикинитэй сайхан хэвээр харагдах одууд 3

46 настай Женнифер Энистон гайхалтай бие галбираараа алдартай нэгэн. Тийм ч учраас кинон дээр нүцгэлэхдээ орлон тоглогчгүйгээр тоглоно.

40 насыг давсан ч бикинитэй сайхан хэвээр харагдах одууд 4

Женнифер Лопес нас ахих тусмаа л улам сэтгэл татам болж байгаа. 45 настай латин-америк гаралтай энэ бүсгүйд олон залуу охид атаархдаг нь лавтай.

40 насыг давсан ч бикинитэй сайхан хэвээр харагдах одууд 5

“Малибугийн аврагч” буюу Памела Андерсон одоо ч эргийн хамгаалагчийн цуврал киноны янаг бүсгүйн дүрийг бүтээх чадалтай хэвээр байна.

40 насыг давсан ч бикинитэй сайхан хэвээр харагдах одууд 6

Хоёр хүүхдийн ээж, удахгүй 49 нас хүрэх жүжигчин бүсгүй Халле Берриг бикини өмссөн байхад нүдэндээ итгэхгүй.

40 насыг давсан ч бикинитэй сайхан хэвээр харагдах одууд 7

Николетт Шеридан удахгүй 60 хүрэх гэж байгаа хэдий ч наран шарлагын газар амарч буй эрчүүдийн тал хувь нь бикини өмссөн түүн дээр нүдээ унагааж, ухаан алдсан хэвээр л байгаа.

40 насыг давсан ч бикинитэй сайхан хэвээр харагдах одууд 8

Супермодель Стефани Сеймур 46 нас хүрсэн ч төгс биетэй хэвээр л байна. Биеийн галбираа барихад нь усан спорт тусалдаг гэж тэрээр хэлжээ.

40 насыг давсан ч бикинитэй сайхан хэвээр харагдах одууд 9

Женис Дикинсон гадаад төрхөө хадгалж үлдэхийн тулд ямар туршилт туулсан тухай домог шиг ярианууд гадуур их байдаг. Үр дүн нь нүдэн дээр ил: 60 насыг зооглож байгаа тэрээр усны хувцастай хэний ч өмнө нүүр бардам алхана.

40 насыг давсан ч бикинитэй сайхан хэвээр харагдах одууд 10

Супермодель Наоми Кэмбелл спортоор хичээллэж, амьдралын эрүүл хэв маягийг баримталдаггүй – элдэв баяр ёслолыг илүүд үздэг нэгэн. Тэгээд яаж ингэж харагдаж чадаж байна вэ? Бахархахаас өөр яалтай билээ?

40 насыг давсан ч бикинитэй сайхан хэвээр харагдах одууд 11

Гвинет Пэлтроу йогоор хичээллэж, эрүүл хүнс хэрэглэдэг. Амьдралын зөв хэв маягийг баримталснаар хэрхэн сайхан харагдахыг өөрийн биеэр нотолж чаджээ.

40 насыг давсан ч бикинитэй сайхан хэвээр харагдах одууд 12

51 настай супермодель Эль Макферсонд биеийн төгс хэмжээг нь үнэлж “Бие галбир” хочийг зүгээр ч өгөөгүйг баталж байна.

40 насыг давсан ч бикинитэй сайхан хэвээр харагдах одууд 13

Загвар өмсөгч Ева Герцигова 42 настай, одоо ч мэргэжлээрээ ажиллаж байгаа. Амарч байгаа үеийн зургийг нь харахад гайхах хэрэггүй болов уу.

40 насыг давсан ч бикинитэй сайхан хэвээр харагдах одууд 14

Уилл Смитийн гэргий Жада жижигхэн биетэй, ердөө 152 см өндөртэй ч биеийн харьцаа нь төгс юм.

40 насыг давсан ч бикинитэй сайхан хэвээр харагдах одууд 15

Цаг хугацаанд захирагддаггүй хүн бол Кристи Бринкли. Аль хэдийн 60 насыг зооглосон ч хүмүүс түүнийг 35 настай л гэж хэлнэ. Түүнийг мөнхийн залуу насны элексир гэж тодорхойлжээ.

40 насыг давсан ч бикинитэй сайхан хэвээр харагдах одууд 16

40 насыг давсан ч бикинитэй сайхан хэвээр харагдах одууд 17

2
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Shikai Ban

    Shikai Ban

    2015/08/22 at 12:28

    интернэтээр аялахынхаа хажуугаар нэмэлт орлоготой болмоор байна уу? өдөрт 20 – 30 минут байхад хангалттай  .
    http://mongolian-neobux.blogspot.com/

  2. Зочин

    2015/08/23 at 00:43

    scam my top guy

  3. Зочин

    2015/08/23 at 10:16

    Сэтгэгдэл *goy yumaa

  4. Зочин

    2015/09/04 at 14:25

    Кристи Бринкли чинь цэвэр веган. Тийм болохоор л ийм гоё байгаа юм.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *