Насны өөрчлөлт болон нүүрний гажгийг засахын тулд би орой болгон үүнийг хийдэг…

3

Миний ээж өөртөө маш их анхаарал тавьдаг хүн бөгөөд үрчлээний эсрэг тэмцэх элдэв шинэ аргыг байнга эрэлхийлж байдаг. Тэрээр мэс заслын аргаар гоо сайхан болохын эсрэг тул насны өөрчлөлттэй өөрийн хүчээр тэмцэхийг эрмэлзэнэ. Ямартай ч түүний хичээл зүтгэл үр дүнтэй байгаа. Нүүрний тусгай дасгалыг ээж минь өөрийнхөө хэрэглэдэг аргуудаас илүү үр дүнтэй гэж үздэг.

Насны өөрчлөлт болон нүүрний зарим нэг жижиг гажиг засах эмэгтэйчүүдэд зориулсан үр дүнтэй дасгалыг танилцуулахаар бэлдлээ.

Нүүрний жижиг гажиг

Нүүрний зүүн болон баруун талууд харилцан адилгүй харагдах нь түгээмэл үзэгдлийн нэг. Зарим нэгэнд нь илүү мэдэгдэхүйц байхад нөгөөд нь мэдэгдэх төдий. Энэ асуудлын шалтгаан ямар ч байж болно: төрөлхийн эсвэл олдмол. Олдмол нүүрний гажиг дотроо бас олон хүчин зүйлээс шалтгаалж бий болно: мэдрэлийн үрэвслээс эхлээд хорт муу зуршил.

Мөн насны өөрчлөлт, хүнд өвчнөөс болж нүүрний нэг тал унждаг байна. Чухам ийм шалтгаанаар үүссэн нүүрний гажиг засах дасгалыг танд танилцуулахаар бэлдлээ.

 

Үр дүнтэй 6 дасгал

  1. Дасгал 1

Алгаа шилэн хүзүүн дээрээ тавина. Эрхий хурууны өндөг чихний ард байрлахаар тавих ёстой юм. Үлдсэн хуруунуудаа салаавчилж түгжинэ. Амьсгалах тоолондоо хурууны өндгүүдээр хүзүүн дээрээ дарна. Өөрөөр хэлбэл амьсгалаа авахдаа дараад гаргахдаа суллана. 5 удаа гүйцэтгэнэ.

Амьсгалаа сайтар ажиглаарай, дараагийн дасгалуудад ч гэсэн амьсгал маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Аажим, гүнзгий амьсгал авна.

  1. Дасгал 2

Гарын байрлал өмнөх дасгалын адил. Гүнзгий амьсгал аваад түгжинэ, энэ хооронд хурууны өндгөөр шилэн хүзүүн дээрээ дараарай. Амьсгалаа 1-3 секунд түгжинэ, амьсгалаа гаргаад биеэ суллана. 5 удаа хийнэ.

  1. Дасгал 3

Гараа толгой дээрээ тавина, хуруунууд шанаа орчим ирэхээр тавиарай. Амьсгалаа гаргахдаа хурууны өндгөөр чамархай дээрээ дарж доош татна, амьсгалаа гаргаад биеэ суллана. Дасгалыг 3 удаа хийнэ.

  1. Дасгал 4

Хурууны өндгүүдээ чамархай дээрээ байрлуулна. Амьсгалаа авахдаа бага зэрэг доош дарна, гаргаад суллана. Дасгалыг 3 удаа хийнэ.

  1. Дасгал 5

Хуруунуудаа хөмсөгний дээр духан дээр байрлуулна, эрхий хуруу чамархай дээр байрлана. Амьсгалаа авахдаа хурууны өндгөөр хөмсөгний дээгүүр төв чиглэлд дарна. Амьсгалаа гаргаад биеэ суллана. Дасгалыг 5 удаа хийнэ.

  1. Дасгал 6

Зүүн гарын шууг духан дээрээ хөндлөн тавиад баруун гараараа хамрын угнаас барина. Амьсгалаас үл хамааран гараа хоёр өөр зүгт зөөлөн татаарай. Хамгийн гол нь аажим, зөөлөн татна. Дасгалыг 10 удаа давтана.

Дасгалыг аажим, болгоомжтой хийх хэрэгтэй – ямар нэгэн таагүй мэдрэмж, өвчин мэдрэгдэх ёсгүй. Хэрвээ танд өвчин мэдрэгдсэн бол дасгалыг зогсооно. Хурдан үр дүнд хүрэхийг хүсэж байгаа бол өдөр болгон хийж заншаарай. Унтахаасаа өмнө өөртөө багахан цаг гаргаад дасгалыг тайван нөхцөлд хийнэ.

Эдгээр дасгал нь гэрийн нөхцөлд нүүрний жижиг гажиг засах үр дүнтэй арга юм. Багахан хичээл зүтгэл гаргаад хийвэл хүссэн үр дүн тун удахгүй таныг баярлуулах болно.

Залуу төрхөө хадгалж үлдэх ямар нууц та мэдэх вэ? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

22
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
7
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Sarantuya Haidav

    Sarantuya Haidav

    2018/05/27 at 15:54

    юу ч ойлгосонгуй

  2. Dav Odno

    Dav Odno

    2018/05/29 at 05:21

    Kk yag tiim

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *