Архи бага тунгаар хэрэглэх нь биед тустай гэдэг бол худлаа!

2

Бидний нийгэмд архийг бага тунгаар хэрэглэх нь хортой биш харин ч эсрэгээрээ эрүүл мэндэд тустай гэх яриа өргөн тархжээ. Энэ нь зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааг дэмжинэ, бодисын солилцоог хурдасгана, сэтгэл санаанд сайнаар нөлөөлнө, ерөнхийдөө амьдралыг уртасгана гэдэг… Гэвч эдгээрийг үнэн бодит мэдээлэл гэхээсээ илүүтэй согтууруулах ундаа үйлдвэрлэгч компаниудын бий болгосон яриа гэлтэй!

Архины хэрэглээ нь манай орны хувьд хамгийн том асуудлуудын нэг юм. Өнөө үед хүмүүсийн ихэнх нь архи хэрэглэдэг болсон бөгөөд тэд танд итгэлтэйгээр бид архичин биш, харин “тохируулан хэрэглэгчид” гэж хэлнэ.

Та бүхэнд архийг бага тунгаар хэрэглэхэд хүний биед хэрхэн нөлөөлдөг тухай нэгэн эмчийн бичсэн мэдээллийг хүргэж байна.

Хүмүүс анх сайхан амьдралгүйгээсээ болж архи ууж эхлээгүй гэдгээс эхэлье. Эрдэмтэд ойролцоогоор 10 сая жилийн өмнө гэнэтийн хүйтрэлт болсон гэж үздэг бөгөөд хүн төрөлхтний өвөг дээдэст мутаци явагдаж архины шимэгдэх хугацаа 40 дахин ихэссэн ажээ. Энэ нь модноос газар унаж муудсан жимсийг идэхэд хэрэгтэй байсан юм.

Муудсан жимс идэх чадвар нь бидэнд амьдрах боломж өгч байсан ч маш олон гай зовлон авчирсан юм. Архийг хэтрүүлэн хэрэглэх нь биед муу гэдэгтэй хүн бүр санал нийлэх ч “бага тунгаар” хэрэглэх тухайд ихэнх хүмүүс маргалдаж байна. Этилийн спиртийн “тохиромжтой” хэрэглээ нь биед тустай гэх шинжлэх ухаанаар батлагдсан олон баримт нотолгоог та сонсож байсан байх. Үнэхээр тийм гэж үү?

Судлаачид 85 ажил дээр мета анализ (янз бүрийн судалгааны харьцуулалт) хийхэд “архи уудаггүй” хүмүүсийн бүлэгт хүнд өвчтэй, өмнө нь архичин байсан, ахмад насныхан байжээ. Хэрэв эдгээр “архи уудаггүй” бүлгийн хүмүүсийг хасвал архины “үр ашиг” алга болж харин “архи огт хэрэглэдэггүй” хүмүүс эрүүл гэж гарч ирнэ. Үүнд гайхах зүйл байхгүй, ийм статистикийн “санамсаргүй” алдаанууд гарч болно.

Нэгэн судалгаагаар кофе хорт хавдар үүсгэдэг болохыг тогтоосон. Судалгааг шалгаж үзэхэд тамхи татдаг хүн хорт хавдар тусах нь их, мөн цайнаас илүү кофе их уудаг гэжээ. Тэгэхээр энд кофе ямар ч хамаагүй болж байгаа юм. Хэрэв архины бага тунгийн тухай олон олон судалгааг анхааралтай шалгаж үзвэл бид энд шалтгаан үр дагаврын хамаарлын тухай биш харин корреляцын тухай яригдаж байгааг олж мэдэх болно.

“Санамсаргүй” алдаанаас гадна архины бага тунгийн “тустай” хэрэглээний тухай асуудалд залилангийн хэрэг явж байгаа. 2007 онд дэлхий даяар улаан дарсны биед ашиг тустай тухай шинжлэх ухаанаар нотлогдсон мэдээ цацагдсан билээ. Үүнийг хүн бүр тогтоож авсан ч энэ түүхийн үргэлжлэлийг ихэнх нь мэдээгүй өнгөрсөн юм. Энэ судалгааны зохиолч нь Дипак Дас эмч байсан бөгөөд шинжлэх ухааны мэдээлэл хуурамчаар үйлдэж Коннектикут их сургуулийн удирдлагаас шийтгэл авч байжээ. Дотоод мөрдөн байцаалт 3 жил үргэлжилсэн бөгөөд ресвератролын тухай 145 шинжлэх ухааны үр дүнг хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон аж. Энэ бодис нь улаан дарсанд агуулагддаг юм. Италид явуулсан судалгаагаар дарсны хэрэглээ болон эрүүл мэндийн эрсдэлийн хамаарлыг үзэхэд хүмүүс дарснаас бус харин бусад шалтгааны улмаас илүү урд удаан насалдаг болох нь батлагдсан аж. Дарсанд дурлагсад болох франц, италичууд архины гепатит болон элэгний циррозтой болох өртөмтгий байдал нь дэлхий дахины дунд хамгийн өндөр байна. Эмийн GlaxoSmithKline 2011 онд ресвератролын судалгааг зогсоосон юм. Учир нь “дарстай эм” туршилт нь ямар ч үр дүнгүй харин ч хортой болж хувирсан ажээ.

Ямар ч хортой хүчин зүйлд 2 эрсдэлийн бүлэг бий: детерминистик (тунгаас хамаарсан) болон стохастик (тунгийн босгогүй). Архи согтууруулах ундааны “аюулгүй” тун нь элэгний үйл ажиллагаанд нөлөөлөх эсэх дээр үндэслэн гаргасан байдаг. Энд бүх зүйл ойлгомжтой байна: хүн хэдий чинээ их ууна төдий чинээ түүний элгэнд муу байна гэсэн үг. Гэхдээ бага тун ч бас чухал ач холбогдолтой.

Үүнд нийгмийн эрсдэл, гэмтэл, ургийн гажиг, бусад өвчин (сэтгэл гутрал, шизофрени, хорт хавдар, зүрхний хэм алдагдал, г.м) үүсэх эрсдэлүүд нэмэгдэх зэрэг орно. Архины хэрэглээ нь олон янзын арга замаар 30 гаруй өвчин үүсгэдэг ба 200 өвчнийг тэд идэвхтэйгээр дэмждэг. Бид бүгд элэгний хатуурал, нойр булчирхайн үрэвслийн тухай мэддэг ч хорт хавдар болон амиа хорлолтын тухай дурсдаг билүү?

Согтууруулах ундаа нь бага тунгаар ч хорт хавдар үүсэхэд төлөөлдөг: шинжлэх ухаанаар ам, хамар, улаан хоолой, бүдүүн гэдэс, элэг, эмэгтэйчүүдийн хөхний хавдар үүсэхэд нөлөөлдөг болохыг баталсан. Ердөө өдөрт 1 хундага дарс уухад л ийм муу үр дагавар гарч болно. Ерөнхийдөө хавдрын өвчлөлийн 5-10% нь архины хэрэглээтэй холбоотой байдаг. Харин хэрэглээгээ багасгах нь тэдгээрийн үүсэх эрсдэлийг бууруулдаг аж. 10 грамм спирт нь зүрхний хэм алдагдах эрсдэлийг ихэсгэдэг.

Архи нь хэрэглэгчдээсээ илүү эргэн тойрныхонд хор нөлөө үзүүлдэг цорын ганц хар тамхи юм. Аюултай, хэрцгий зан авир нь архины хэрэглээтэй холбоотой. Архи согтууруулах ундааг бага тунгаар хэрэглэхэд тархины бор гадаргын төвийн үйл ажиллагаа буурч хүн өөрийгөө удирдаж, захирах чадваргүй болдог. Тиймээс аллага болон хүчирхийллийн 80% нь согтуудаа үйлдэгдсэн байдаг. Гэмт хэргийн ихэнх нь архины тохиромжгүй хэрэглээтэй холбоотой байдаг ба 70% орчим нь амиа хорлолтоор дуусдаг аж.

Архи илчлэг өндөртэй (1 хундага дарс нь 1 пончиктой адил хэмжээний калори агуулдаг) бөгөөд хүнийг их хэмжээгээр идэхэд хүргэдэг: согтуу хүн эрүүл сэтгэлгээтэй хүнийг бодвол илүү их иддэг. Хэрэв үүн дээр согтуугаар жолоо барих, бэлгийн хүчирхийлэл (бэлгийн замаар халдварлагддаг халдвар, абортын тоо, салалт, г.м)-ийг нэмбэл архины хэрэглээний хорт үр дагавруудыг харж болно. Архи нь хөдөлмөрийн насны хүн амын нас баралтын гол шалтгаан болж байгаа юм.

Архи уудаггүй хүмүүс (тэд ууж чаддаггүй учир уудаггүй)-ийн судалгаагаар генийн ийм маркертэй хүмүүс бусдаас илүү эрүүл саруул байдгаараа ялгаатай болохыг харуулжээ. Архи хэрэглэдэггүй хүмүүсийн эрүүл мэндийн зардал нь тохируулан хэрэглэдэг хүмүүсийнхээс бага байдаг. Үүнээс гадна хэрэв та хэрэглээгээ багасгавал дофамины нейромедиаторын түвшин ихсэж та илүү урам зоригтой, эрч хүчтэй болох болно.

Архи нь сэтгэцэд нөлөөлж бага тунгаар ч Пандорагийн хайрцгийг нээж сэтгэцийн ноцтой асуудлуудад хүргэж болдог гэдгийг сана.

Архи согтууруулах ундаа хэрэглэлгүй стрессээ тайлж, эрүүл мэндээ дэмжиж, хүмүүстэй харилцах маш олон батлагдсан аргууд байдаг шүү дээ. Хүмүүстэй архи уухын оронд тэднийг сонсож сур, стрессээ бааранд биш биеийн тамирын зааланд гаргаж сураарай. “Архинаас хүч чадал хайж буй хүн булшныхаа ирмэгээр алхана” гэдэг үгийг санаарай.

38
ГайхмаарГайхмаар
14
БахархмаарБахархмаар
11
ГоёГоё
9
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

24 Сэтгэгдэл

  1. haha зулу

    2017/02/05 at 15:22

    Уугна маш хэрэгтэй л судалгаа байна даан ч энэ сайтын архивыг ухаж үзвэл архи бага хэрэглэвэл сайн, дарс нэг хундагыг хоолны дараа хэрэглэвэл сайн гэж байгаа л байхдаа. Сүүлд гарсан нь үнэн үү өмнө байсан үнэн үү бүү мэд.

  2. Veni Vedi Vici

    Veni Vedi Vici

    2017/02/05 at 15:29

    Yaj unen bh ve!hor shuu dee.

  3. Буд Мөнхцэцэг

    Буд Мөнхцэцэг

    2017/02/05 at 15:44

    Би огт уудаггүй тэгээд архи уухгүй бол муу гэхээр нь жоохон ч гэсэн уудаг юм билүү гэж бодож байсан

  4. Agwaanpvrew Dungarmaa

    Agwaanpvrew Dungarmaa

    2017/02/05 at 15:52

    Ikh nurshuu ym

  5. Б. Цэнгэг

    Б. Цэнгэг

    2017/02/05 at 16:11

    Саяхан пиво тохируулж уувал биед сайн гээд, өмнө нь пивоны хор уршигийн талаар нийтлэл хийчихээд одоо ийм юм хийгээд :))

  6. Bayraa Batbayar

    Bayraa Batbayar

    2017/02/05 at 17:03

    avtiin tsagdaa near unshih heregtei yum bna daa

  7. Lkhagva Mgl

    Lkhagva Mgl

    2017/02/05 at 17:25

    Нэг дор эсрэг тэсрэг 2 мэдээлэл нийтлэх юм а

  8. Зочин

    2017/02/05 at 18:18

    Орчуулгын мэдээлэл үү? Найруулага ямар муу юм бэ өгүүлбэр нь ойлгогдохгүй замбараагүй маа

  9. Dovchmaa Avirmed

    Dovchmaa Avirmed

    2017/02/05 at 19:36

    Tustai ch yu baihab, zugeer l uurtuu tohiroh hemjeegeer busad idej uuh zuilteigee zui zohistoi hemjeend hereglej bolno gedeg sanaa bh.

  10. Nora Shad

    Nora Shad

    2017/02/05 at 20:58

    Cолиорол

  11. Ankhnybayar Battulga

    Ankhnybayar Battulga

    2017/02/05 at 21:04

    Юу хийх чам мэтэд падлийгүй.

  12. Batjargal Ch

    Batjargal Ch

    2017/02/05 at 21:11

    oilgoloo

  13. Б

    Б' Эгшиглэн

    2017/02/05 at 21:32

    Б’ Мөнххүслэн худлаа???

  14. Б

    Б' Мөнххүслэн

    2017/02/05 at 22:58

    Хха згр тархи угаалт бсымааа ?

  15. Б

    Б' Мөнххүслэн

    2017/02/05 at 22:58

    Юуны тулд мафи билээ

  16. Molly Molly

    Molly Molly

    2017/02/06 at 00:51

    Tulgaa Mangaljaw

  17. Б

    Б' Эгшиглэн

    2017/02/06 at 07:05

    ???

  18. Maa Ru

    Maa Ru

    2017/02/06 at 08:58

    Tohiruulj l uudag undaa daa. Hetruulbel hor urshig ihtei bolohoos hunii bied spirt heregtei bdg.

  19. Дулка Доржсүрэн

    Дулка Доржсүрэн

    2017/02/06 at 13:13

    Өдөрт 1 хундага дарс хэрэглэвэл 2 билүү 3 цаг фитнесс-р хичээллсэнтэй тэнцэнэ- гэсэн мэдээ яваад байгаа тэр бол дарс ИМПОРТЛОГЧДЫН тарааж байгаа мэдээ, харин энэ бол ФИТНЕСС клубуудын хариу. Дунд нь бид…

  20. Ali Nergui

    Ali Nergui

    2017/02/06 at 23:25

    Yag unen sain yum baihgui

  21. Tsagaan Tsagaan

    Tsagaan Tsagaan

    2017/02/07 at 01:38

    Arkh hezeech uynd ch sain bish,zugeerl hor shuu dee !!!

  22. аа

    2017/02/07 at 01:47

    Манайхан нэг юм сонсохоороо эсвэл уншихаараа шууд туйлширчихдаг. Их юм уншиж байх хэрэгтэй, тэгвэл уншсан юм болгоныхоо талаар бодитой дүгнэлт хийх чадвартай болно. Мэдээж, ямарваа нэг юмны хэмжээг хэтрүүлэх л юм бол хор болно. Дээрх нийтлэлд яг “архи” гээд байна, архи гэдэг чинь бидний ойлголтоор водка. Уг нь бол согтууруулах ундаа гэх ёстой байсан болов уу. За тэгээд, хүн бүрд хэмжээнээс нь хэтрүүлдэг үй түмэн зүйл байдаг, уудаг иддэгээ хэтрүүлдэг, иддэг дотор нь хор болох мянган янзын юм бий, хэт залхуурдаг, эсвэл хэт ажилладаг, элдэв муу зуршил гээд л. Хэмжээнээс нь хэтрүүлдэг энэ олон зүйлсийн дундаас согтууруулах ундааны зүйлээ харин ч тохируулаад бусад зүйлс дээрээ мөн адил анхаараад явах ёстой юм. Түүнээс, архийг тас хориод бусад зүйлсээ замбараагүй хэвээр үлдээвэл юуных нь тус болохов дээ.

  23. Мягмар Ариунзаяа

    Мягмар Ариунзаяа

    2017/02/08 at 00:04

    Arhi dandaa muug daguulna sain undaa bish

  24. Amraa

    2018/09/11 at 12:21

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *