Анхны тусламж үзүүлэхэд нийтлэг гаргадаг 10 алдаа

0

Анхны тусламж үзүүлэх шаардлагатай онцгой байдалд хамгийн түрүүнд ойр дотны хүмүүсийн өгсөн зөвлөгөө шууд толгойд орж ирнэ. Олны дунд тархсан тусламжийн талаарх цуу яриа хүртэл гунигтай үр дүнд хүргэх нь бий ажээ.

Анхны тусламж үзүүлэхэд гаргадаг үндсэн 10 алдааг та бүхэнд танилцуулж байна. Сандарсан үед эргэлзээ төрүүлж цаг алдалгүйгээр хохирогчид хор хөнөөлгүйгээр тусламж үзүүлээрэй.

1. Хөхөрсөн хэсэг дээр мөс тавих

Яагаад буруу гэж: Хурсан цусыг /гематом/ арилгахад мөс хэрэглэнэ. Гэхдээ хүйтэн жинг арьсан дээрээ шууд тавьж болохгүй, арьс хөлдөх эрсдэлтэй.

Зөв арга: Мөс болон арьсны завсар ямар нэгэн давхарга байна. Хүйтэн жинг 20 минут тавиад 20 минут завсарлана. Энэ байдлаар хүйтэн жинг хэд хэдэн удаа тавина.

 

2. Өндөр халууны үед өвчтөнийг архи, уксусаар арчих

Яагаад буруу гэж: Уксус, архи нь цусыг шимдэг. Спиртээр арчихад өвчтөн архины хордлогод орно, харин уксусаар арчвал – хүчлийн хордлого авна. Ялангуяа хүүхдүүдэд энэ аргыг хэрэглэхгүй.

Зөв арга: Өндөр хэмээр халуурч байгаа өвчтөнд шингэн их хэмжээгээр уулгана, тасалгааны хэм 16-18 байхаар сэрүүцүүлнэ. Энэ нөхцлийг бүрдүүлж өгч чадвал 39 хэм хүртэл халуурсан өвчтөний бие өөрөө халуунтайгаа тэмцэх ажээ.

 

3. Ухаан алдсан хүний цээжин биеийг өргөнө

Яагаад буруу гэж: Хэн нэгэн ухаан алдсан бол толгойг нь өргөх эсвэл хүйтэн ус цацах хэрэггүй: биеийн байдлыг улам л дордуулна. Сэргэсний дараа цусны даралтыг ихэсгэх зорилгоор кофе, энергийн ундаа зэргийг уулгахгүй. Кофеин нь улам л шингэний дутагдалд оруулж нөхцөл байдлыг хүндрүүлнэ.

Зөв арга: Өвчтөний хөлийг дээш өргөөд биеийг боож байгаа тэлээ, товч зэргийг нь тайлаарай. Сэрэнгүүт нь босголгүй хэсэг хэвтүүлнэ.

 

4. Түлэгдэлтийн үед тараг, зөөхий хэрэглэх

Яагаад буруу гэж: Түлэгдэж цочирсон арьсан дээр хүйтэн зүйл хүрч байгаа учраас л танд таатай мэдрэмж төрж байгаа юм. Ардын уламжлалт энэ арга нь аюултай, эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь хатаж түлэгдсэн шарх дээр наалдана, ингэснээр халуун дулааны солилцоо алдагдана (халуун гадагшлахгүй дотогш орж арьсны гүнд үрэвсэл үүсгэнэ).

Зөв арга: Түлэгдсэн хэсгийг 15 минут урсгал хүйтэн усанд барина. Түлэгдэлтээс гарсан цэврүүг цоолохгүй: ингэснээр та хамгаалалтын давхаргыг эвдэж шарх үрэвсэхэд хүргэж болно. Энэ нь шарх идээлүүлэх эрсдэлтэй.

 

5. Мултарсан үеийг өөрөө оруулахыг оролдох

Яагаад буруу гэж: Дур мэдэн оруулах буруу, өөр шинэ бэртэлд хүргэж болно.

Зөв арга: Гэмтсэн хэсгийг хөдөлгөөнгүй болгон боогоод гэмтлийн эмнэлэгт хүргэнэ. Мултарсан үе мөчийг хүчээр оруулж болохгүй. Өвчтөний хувьд эвтэйхэн байрлалд оруулж боолт хийнэ (зөвхөн гэмтсэн үе бус ойр байгаа хоёр үеийг ч мөн боож гэмтлээс хамгаална).

 

6. Булчин тасарсан үед бүлээн жин тавина

Яагаад буруу гэж: Булчин тасарсан үед халуун жин тустай гэдэг нь буруу ойлголт. Халуун нь цусны эргэлтийг ихэсгэж хавагнахад хүргэнэ.

Зөв арга: Бэртэл гэмтэл авсны эхний өдрүүдэд хүйтэн жин хэрэглэнэ. Холбоос үрэвсэхээс сэргийлж өвчнийг намдаана. 48 цагийн турш бэртсэн хэсэгт огтоос ачаалал авч болохгүй.

 

7. Хордлогын ямар ч нөхцөлд хиймлээр бөөлжүүлэх

Яагаад буруу гэж: Хордлогын үед хохирогчийг бөөлжүүл гэдэг. Хүчил зэрэг хортой бодисоор хордсон үед хэрхэвч энэ арга хэмжээг хэрэглэж болохгүй.

Зөв арга: Яаралтай түргэн тусламж дуудна. Бөөлжүүлэх хэрэгтэй гэж үзсэн бол марганц, сод, сүүгээр бөөлжүүлэх хэрэггүй. Ганцхан бүлээн ус уулгаж л бөөлжүүлнэ.

 

8. Нүдэнд орсон гадны биетийг авах

Яагаад буруу гэж: Гарын нэг л буруу хөдөлгөөн нь гэмтлийг хурцдуулж эсвэл хараагүй болоход ч хүргэж мэднэ.

Зөв арга: Хохирогчийн нүдийг марлиар дарж боогоод эмчид яаралтай үзүүлнэ. Химийн бодис орсон бол усаар яаралтай угаана.

 

9. Шархнаас гадны биетийг сугалах

Яагаад буруу гэж: Бага зэргийн гадны биет орсон бол болгоомжтой сугалж аваад шархыг ариутгана. Харин томоор зүсэж орсон бол гадны биетийг сугалахгүй. Эмч нар мэс заслын ширээн дээр л гадны том биетийг авна. Эс бөгөөс гадны биетийг сугалах үед цус алдалтыг зогсоож чадахгүй байх эрсдэлтэй.

Зөв арга: Хөлөндөө хутга, цээжиндээ шил зоолгосон хүнийг харахад аймшигтай дүр зураг ч гэлээ яаралтай ойр байгаа эмнэлэгт хүргэж түргэн тусламж авна. Бие даан сугалахыг оролдож хэрхэвч болохгүй.

 

10. Шархан дээр тос түрхэх

Яагаад буруу гэж: Шарх  агаарт хурдан эдгэрнэ, тос нь чийгтүүлж шархны эдгэрэлтийг удаашруулна.

Зөв арга: Шархыг савантай хүйтэн урсгал усанд угааж хуурай цэвэрхэн боолт тавина.

4
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *