Өнгөрсөн 40 жилийн хугацаанд манай дэлхий хэрхэн хувирч өөрчлөгдсөнийг харуулах 20+ зураг

0

Манай гараг цаг хугацааны явцад галт уулсын дэлбэpэлт, цунами, хүчтэй шуурга гэх мэт байгаль цаг уурын шалтгаанаар хувьсан өөрчлөгдөж байдаг ч хүний үйл ажиллагаа эх дэлхийг хамгаас ихээр өөрчилдөг xүчин зүйл ажээ. Манай сайт энэхүү нийтлэлээрээ өнгөрсөн 40 жилийн дотор манай дэлхий хэрхэн хувьсаж өөрчлөгдсөн талаар Google Earth ашиглан хүргэхээр бэлдлээ.

1. Дубайд шинэ арлууд үүссэн нь

© Google Earth

Сүүлийн жилүүдэд маш ихээр хөгжиж, 30 жилийн дотор бараг 3 сая оршин суугч нүүж суурьшсан энэ хот өдгөө 300км газарт сунаж тогтсон дэлхийн бизнесийн томоохон төвүүдийн нэг болоод буй билээ. Тэгвэл тэд далайн эрэгт хиймэл арлууд бий болгосон нь өнгөрсөн 40 жилийн хугацаанд дэлхийд гарсан томоохон өөрчлөлтүүдийн нэгт зүй ёсоор багтаж байна.

 

2. Танзанын Натрон нуурын усны өнгө өөрчлөгдсөн нь

© Google Earth

Эхний зурагт газрын хөрснөөс ялгагдахгүй шаргал ягаан өнгийн устай нуур харагдаж байгааг та анзаарсан биз ээ. Энэ нуурын орчимд 60 хэм хүрч халдаг бөгөөд үxлийн аюултай нууруудын нэгт тооцогддог ажээ. Харин эхний зургаас 36 жилийн дараа дарсан сүүлийн зурагт нуурын усны өнгө өөрчлөгдсөн байгаа нь тодорхой харагдана. Энэ нь нуурын усанд байх нян үржиж, харагдах байдал нь ийнхүү өөрчлөгдсөн гэж үзсэн байна.

 

3. Болив улсын Сан Хуан дахь шар буурцагны тариалангийн талбай

© Google Earth

Амазоны ширэнгэн ой сүүлийн жилүүдэд ихээр сүйдэж байгаа шалтгаанууд нь зөвхөн ойн түймэр гэж бодож байгаа бол энэ нь ташаа ойлголт юм. Өмнөд Америкт тариалангийн талбай гарган авах зорилгоор ойг cүйтгэх явдал их байдгийн нэгэн жишээг та дээрх зурагнаас харж болно.

 

4. Дэлхийн дулаарлын эсрэг тэмцэх нь: Хятад дахь нарны эрчим хүчний станц

© Google Earth

Нөхөн сэргээгдэх эрчим хүч хэрэглэх нь хүрээлэн буй орчинд хамгаас ээлтэй, элдэв бохирдол үүсгэдэггүй, цаг уурт өөрчлөлт оруулах сөрөг нөлөө үзүүлдэггүй гэх мэт олон давуу талтай байдаг. Иймээс ч дэлхийн тэргүүлэгч гүрнүүд болох АНУ, Хятад, Япон, Герман зэрэг орнууд нөхөн сэргээгдэх эрчим хүчний паркуудыг ашиглалтад оруулаад байгаа юм.

 

5. АНУ-ын Колумбиагийн мөнх цас хайлсан нь

© Google Earth

АНУ-ын Аляска мужид орших энэ мөнх цаст уулын цас дэлхийн дулаарлаас үүдэлтэйгээр бага багаар хайлсаар байгааг та дээрх зурагнаас харж болох юм.

 

6. Газрын тосны олборлолт хүрээлэн буй орчныг cүйтгэж байгаа нь

© Google Earth

Газрын тос олборлоход маш их хэмжээний ус, эрчим хүч шаарддаг бөгөөд агаар болон хүрээлэн буй орчныг маш ихээр бохирдуулж байдаг. Түүнчлэн давирхайн элснээс газрын тос ялгаруулж авдаг уурхай дэлхийд цөөн хэд байдгийн нэг нь орчныг хэрхэн бохирдуулж, cүйтгэж байдгийг та дээрх зурагнаас харах боломжтой.

 

7. Казакстан, Узбекстан улсын хил дамнан орших Арал тэнгис ширгэсэн нь

© Google Earth

Хүний шууд нөлөөгөөр байгальд учирсан хамгийн том жишээнүүдийн нэг бол яах аргагүй төв Азийн Арал тэнгис ширгэсэн явдал билээ. 1960-аад онд ЗХУ-ын тэргүүлэгчид тус нуурын орчимд хөвөнгийн тариалан эрхлэхээр шийдвэрлэж, хэрэгжүүлж эхэлсэн нь нэгэн цагт тэнгис хэмээн нэрлэгддэг байсан дэлхийн хамгийн том нууруудын нэгийг ширгэхэд хүргэсэн юм.

 

8. Хятадын ногоон хэрэм: Дэлхийн шинэ уушги

© Google Earth

Өнгөрсөн жилүүдэд таагүй зүйлсээс гадна эерэг өөрчлөлтүүд ч бас гарсан гэдгийг батлах нэгэн жишээ нь Хятадын ногоон хэрэм хэмээх ойжуулах төсөл юм. Түүний гол зорилго нь цөлжилт, хуурайшилтыг бууруулах бөгөөд одоогийн байдлаар тэрбум илүүтэй моддыг суулгаж ургуулаад байгаа ажээ.

 

9. АНУ-ын Аризона мужийн цөлд хотжилт явагдсан нь: Лас Вегас хот

© Google Earth

Өнгөрсөн 40 жилийн хугацаанд Лас Вегас хотын хүн ам 4 дахин нэмэгджээ. Харамсалтай нь хүн амын тоо нэмэгдэх тусам тус хотын ундны усны эх үүсвэр болсон Mead нуурын ус хураах талбай багассаар байгаа юм.

 

10. Pine мөсөн арал хайлсан нь: Антарктид тивийн мөсөн давхарга багассаар байна

© Google Earth

Дэлхийн дулаарал манай гарагийн өнцөг булан бүрт нөлөөгөө үзүүлж байгааг Антарктид тивийн Pine мөсөн арал хайлж эхэлсэн явдлаас харах боломжтой. АНУ-ын судлаачид хэрэв энэхүү арал бүхэлдээ хайлж үгүй болвол далайн түвшин одоо байгаа хэмжээнээс дээш 61 метр өргөгдөнө гэсэн тооцоо гаргасан байдаг.

 

11. Филиппиний Пинатубо галт уул: Байгаль эх cүйтгэсэн зүйлсээ дахин нөхөн сэргээдэг

© Google Earth

500 жилийн туршид анир чимээгүй байсан Пинатубо галт уул 1991 онд гэнэт дэлбэpч, асар их хор xохирол учруулсан билээ. Түүнээс ялгарсан xүчлийн хий дэлхий даяар тарж, дэлхийн дундаж температур буурч, озоны давхарга ихээр цоорсон гэдэг. Харин өдгөө тэрхүү галт уулсын дэлбэpэлтээс болж cүйдсэн байгаль эргэн сэргэсэн байгааг та дээрх зурагнаас харах боломжтой.

 

12. Орхигдсон тариан талбай ногоон ой болсон нь

© Google Earth

Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа олон тариан талбай, үйлдвэрүүд орхигдож, эзэнгүй хоцорсон билээ. Тэдгээр газруудыг хүмүүс орхин явсан ч байгаль эх анхааралдаа авч, ногоон өнгө төрхөө ахин бүтээжээ.

Манай улсад өнгөрсөн 40 жилд гарсан хамгийн том өөрчлөлт юу байсан бэ?

26
ГоёГоё
11
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *