Таны нохой дэлхийн хамгийн аз жаргалтай амьтдын нэг болохыг батлах 8 шинж тэмдэг

0

Нохой тэжээдэг хүмүүс нохой нь түүнтэй аз жаргалтай амьдарч чадаж байгаа болов уу, яаж байгаа бол гэдгийг бүгд л мэдэхийг хүсдэг байх. Амьтан харилцаагаараа сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг хэдий ч бид тэр болгоныг нь зөв ойлгож чаддаггүй. Таны нохой өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун, аз жаргалтай байгаа эсэхийг ойлгоход бас тийм ч амар зүйл биш юм.

Амьтны сэтгэл хөдлөлийг ойлгож, хүлээж авч байгааг хүн өөрийн үг хэлээр илэрхийлэх нь амьтанд төдийлөн бас хангалтгүй. Нохойны хөдөлгөөний хэл хэрхэн ажилладаг болохыг бид судалж үзсэн бөгөөд эдгээрийг олж мэдсэнээр та нохойгоо илүү сайн ойлгох болно. Тэд өөрсдийг аз жаргалтай амьдарч байгаа гэдгээ ямар үйл хөдлөлөөр бидэнд илэрхийлж байдаг вэ?

Чих нь сул унжсан байх

© Depositphotos.com, © David Locke / Flickr

Бүх зүйлдээ сэтгэл хангалуун байгаа нохойны чих чангараагүй, толгойдоо наалдаагүй харин толгойныхоо хоёр талаараа сул унжсан байдаг. Гэхдээ энэ нь чих нь унжиж байдаг үүлдрийн нохойд хамаарна гэдгийг анхаараарай, жишээ нь, доберман эсвэл сибирийн хаскигийн чих байнга босоо, дандаа ийм байрлалд байдгийг мартаж болохгүй. Харин толгойдоо наалдсан чих нь айдас, бухимдлыг илэрхийлж байж болно.

 

Тайван харцтай байх

© Randy Hunt / Flickr, © localpups / Flickr

Тайван бас аз жаргалтай нохойны харц тайвширсан, нөхөрсөг, хэвийн хэлбэртэй байдаг. Мөн нүдээ байнга цавчиж, ямар нэгэн зүйл рүү дарамтгүй ширтэж байгаа бол тэр амьдралдаа сэтгэл хангалуун байна гэсэн үг. Харин нүд нь дугуйрч томорсноос нь болоод та нүдний цагааныг нь харж байгаа бол нохой тайван биш, магадгүй стресстэй байж болохыг илтгэнэ. Энэ үед тоглоом болон хоолоо харамлаж байгаа бол түүнийг өөрөөр нь тайван орхисон нь дээр шүү.

 

Тэр инээдэг

© E L / Flickr, © Ivan Radic / Flickr

Олон нохой инээмсэглэлээрээ аз жаргалтай байгаагаа илэрхийлдэг. Ам нь нээлттэй, бага зэрэг дээшээ, шүд нь ил гарсан, ямар ч айдас байхгүй. Зарим нэг мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, нохой хүмүүсийн инээмсэглэж байгааг хараад сурсан ажээ. Бид чухам инээмсэглэлээрээ аз жаргалаа бусадтай хуваалцаж, илэрхийлдэг. Тиймээс таны нохой инээж байвал танд дараах зүйлийг л хэлэх гэж хичээж байгаа хэрэг: “Би чамтай цуг байгаадаа үнэхээр аз жаргалтай байна шүү.”

 

Сүүлээ шарваж биеэ займчуулна

© Depositphotos.com

Нохойны эзэд энэ байдлыг анзаарсан л байж таараа, нохойны сэтгэл хөдлөл их өндөр байхад сүүлээ шарвадаг бас биеэ бага зэрэг займчуулаад байна уу даа гэлтэй. Энэ бол хүчтэй баяр хөөрийн илэрхийлэл, дээд зэргээр сэтгэлийн таашаалтай байна. Биеэ займчуулахгүй зөвхөн сүүлээрээ шарваж байгаа бол эргэн тойрны нөхцөл байдлыг бүрэн үнэлж байгааг илтгэнэ.

 

Үсэрч бүжиглэх

© Depositphotos.com, © JimmyJK96 / Flickr

Нохойны үсэрч байхдаа гаргадаг этгээд хачин хөдөлгөөнүүд нь заримдаа бүжиг шиг харагддаг. Энэ нь таны нохой танд баярлаж байгаа эсвэл таньдаг нохойгоо хараад хөөрч байгаа юм. Аз жаргалын шинж тэмдэг бөгөөд сэтгэлээсээ тоглохыг хүсэж байна. Энэ мөчийг алдаж болохгүйг анхаараарай. Түүнтэй тогло эсвэл цагийг зугаатай өнгөрүүлэх арга олох хэрэгтэй.

 

Гэдсээ харуулдаг

© Aine / Flickr, © Mary Swift / Shutterstock

Таны нохой дээшээ харж хэвтчихээд маажуулах гэж байгаа юм гэдсээ гаргаад байна уу? Баяр хүргэе, та аз жаргалтай нохойны эзэн юм байна. Гэдсээ харуулаад дээшээ харж хэвтэхээс гадна хэлээ унжуулчихсан байвал дээд зэргийн аз жаргалыг мэдэрч байна. Гэхдээ ам нь хаалттай, хөшөө шиг дээшээ харж хэвтэж байгаа бол баяр хөөрийн шинж тэмдэг биш харин дуулгавартайн шинж юм.

 

Бусад нохойнуудтай харилцдаг

© Charles Kremenak / Flickr, © Depositphotos.com

Эрүүл бас аз жаргалтай нохой бусад нохойнуудтай тоглохдоо дуртай байдаг. Нохой бусадтай чөлөөтэй харьцаж, шинэ танилтай харилцаа тогтоож, цугтаа ямар ч асуудалгүй тоглож байвал түүнийг амьдралдаа сэтгэл хангалуун болохыг илтгэнэ.

 

Танд наалддаг

© Depositphotos.com, © Alexander_Evgenyevich / Shutterstock

Тэр л уян зөөлөн, нялуун гэмээр хөдөлгөөнийг нохой тань налахад та мэдэрдэг үү – энэ нь таны нохой тантай байгаадаа сэтгэл тайван, аз жаргалтай байгаагийн илрэл юм. Тантай зүү орох зайгүй ойр байна гэдэг түүний хувьд маш чухал, тэр амьдралдаа сэтгэл хангалуун байна.

Дээр дурдсан үйл хөдлөлүүдийг та нохойноосоо олж хардаг уу?

36
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *