Цус цэвэрлэх шалгарсан 7 арга

1

Жор 1

Намар багваахай цэцгийн үндсийг сугалж авна (шинэ сараар). Угаагаад, нунтаглаж хатаана. Цэцгийг зөв хатаахад хар бараан өнгөтэй болж хатдаг. Ханд бэлдэхдээ 2 халбага нунтаг цэцгийн үндсийг 1 стакан буцалж байгаа усанд хийнэ. 10 минут орчим буцалгаад хагас цаг хөргөн шүүж авна. Өдөрт бүлээнээр нь стаканы гуравны нэгээр нь хувааж ууна. Өдөр болгон шинэ ханд бэлдэнэ. Нэг курс нь долоо хоногоос хэтрэхгүй.

Жор 2

Шилэн саванд залуу халгайны навч (сайтар угааж даавуун алчууранд хатаана) дүүргэнэ. Гуравны нэг хэсэгт нь архи хийж долоо хоног харанхуй, сэрүүн газар хандалж орхино. Шүүгээд 35 дуслаар усанд уусгаж өдөрт гурван удаа ууна. Нэг курсын үргэлжлэх хугацаа 10 хоног.

Жор 3

Нэг хэсэг халгай, нэг хэсэг багваахай, гурван хэсэг залуу, шинэхэн мойл, гурван хэсэг хаваршил (примула)–ийг сайтар холино. Сайтар хольсон цэцгийг цайны халбага авч буцалсан стакан усанд хийж 4 минут хандална. Өглөө, оройдоо хоолноос өмнө нэг стаканаар ууна. Илүү амттай болгохын тулд зөгийн бал нэмж болно.

Жор 4

20 грамм ажиг өвс (черада) авч дээрээс нь стакан бүлээн ус хийнэ. 20 минут буцалгаад нэг цаг хандална. Өдөрт гурван удаа стаканы дөрөвний нэгээр ууна.

Жор 5

Гурван халбага хатаасан таван салааг 1 литр буцалсан усанд хийж халуун саванд нэг цаг орчим хандална. Тал стаканаар өдөрт гурван удаа хоолны үед ууж хэрэглэнэ.

Жор 6

Цайны халбага таван салааг 1 стакан буцалсан усанд хийж нэг цаг хандална. Өдөрт гурван удаа хоолны өмнө хоолны халбагаар ууна.

Жор 7

Өдөрт таван удаа шинэхэн хар хүрэн өнгөтэй жимсгэнэ иднэ.

6
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *