
Өнөөгийн бидний өмсөж хэрэглэж байгаа гутал нь тодорхой хэмжээ, размеруудтай байх хэдий ч размер тус бүр нь хэмжээний хувьд өөр байхаас бус хэлбэрийн хувьд худалдан авагч бүрийн хөлний хэлбэрээс хамаарч өөр өөр байх нь үгүй. Тэгвэл XYZ хэмээн нэрлэгдсэн энэ 3D гуталнууд нь хэрэглэгч нэг бүрийн хөлний хувийн онцлог байдалд гойд тохирсон хэлбэртэй гэдгээрээ давуу талтай. Хөлний хэвийг 3D хэлбэрээр авч, 3D принтерийн тусламжтайгаар бүтээгдэх энэхүү гутлын ул, өсгийг тав тухтай, тогтвортой, тэнцвэртэй байдлаар шийдэж өгсний дээр бат бөх бөгөөд зөөлөн байдлыг хадгалжээ.

















