Хөгжлийн бэрхшээлтэй хос хоёрын түүх бусдад эерэг сэтгэлгээг түгээж, хайр дурлалд хил хязгаар гэж үгүй гэдгийг дэлхий нийтэд харуулж байна

0

Манай нийтлэлийн эзэд болсон хос хоёрын аз жаргалтай зургуудыг хараад магадгүй та тэдний амьдралд дутагдаж, гачигдах зүйлгүй, дардан амьдралаар амьдарч яваа хүмүүс байна гэсэн ойлголт авч болох юм. Гэвч тэдний ард ялгаварлан гaдуурхалт тэргүүтэй элдэв бэрхшээл маш их бий. Манай сайт уншигч танд Клементсийн гэр бүлийн хайр дурлалын гайхалтай түүхээс хүргэж байна.

Хүмүүсийн дунд нийтлэг байдаг хайр дурлалын харилцааны ерөнхий ойлголтыг эвдсэн Клементсийн гэр бүлтэй танилц.

© mayfairclements / Instagram

Уинстон Бен Клементс бол илтгэгч, энтрепренер, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг энгийн нэгэн залуу. Харин түүний эхнэрийг Мейфайр Клементс гэдэг бөгөөд нөхрийн нэг адил илтгэгч, зөвлөх, зохиолч хийдэг нэгэн юм. Бусдын л адил дурлалцаж, ханилсан тэдний амьдрал бусдаас нэг л зүйлээрээ эрс ялгардаг нь Уинстоны ясны ховор төрлийн эмгэгтэй явдал ажээ. Гаднаас нь ганц харахад л сэтгэл хөдөлгөх хайр дурлалын түүхээ тэд ийнхүү хуваалцжээ.

 

Уинстоны амьдралд хүнд хэцүү зүйл их тулгарсан ч тэд бууж өгөлгүй, саад бэрхшээлийг амьдралд хөлөө олох боломж гэж үзсээр иржээ.

© theclements_ / Instagram

Уинстон Клементс төрөлхийн остеогенез хэмээх яс сийрэгших эмгэгтэй төржээ. Энэхүү өвчний улмаас тэрээр газарт унах төдийд л үxлийн аюулд өртөх эрсдэл дунд амьдарч иржээ. Тэрээр амьдралынхаа туршид 200 орчим ясны мэс ажилбарт орж байсан аж.

© theclements_ / Instagram, © theclements_ / Instagram

Ийнхүү хүнд хэцүү амьдралыг туулсан тэрбээр, “Азаар надад гэр бүл минь байлаа. Тэд үргэлж миний арыг дааж, дэмжиж байдаг. Бага байхад минь тэд намайг бие махбод болон сэтгэл зүйгээр бүрэн дэмжиж тусалдаг байсан. Тэд л намайг энэ хязгаарлагдмал орчиндоо сэтгэл хангалуун, томоор сэтгэж амьдрахад сургасан юм. Тэднийхээ ачаар л би бодлоготой, биеэ даасан эр хүн болж өссөн” хэмээн ярьжээ.

 

Хүмүүс өөрт тулгарч үзээгүй бэрхшээлийг ойлгодоггүй тул шүүмжлэх хандлага их байдаг.

© mayfairclements / Instagram

“Бусад хүмүүстэй харьцуулахад Уинстон аливаа зүйлсийг өөрөөр хийдэг, энгийн хүмүүсээс ялгаатай хэдий ч тэр бусдын санаанд ч оромгүй биеэ даасан эр хүн” хэмээн хүнд хэцүү амьдралыг туулж яваа нөхрөө Мейфайр бүсгүй тодорхойлжээ. Уинстоны хувьд өөртөө зориулан хийлгэсэн чөлөөтэй жолоодох боломжтой автомашинтай, гэр бүл болохоосоо өмнө ч биеэ дааж ганцаараа амьдарч сурсан нэгэн ажээ.

 

Тэд анхны хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байгаа ажээ.

© winstonspeaker / Instagram, © mayfairclements / Instagram

Уинстон Клементс хүүхэдтэй болох гэж байгаа талаараа, “Гэр бүл болсон цагаасаа л бид хүүхэдтэй болохыг хүсч байсан” хэмээсэн бол түүний гэргий, “Хүмүүс биднээс та хоёр яаж хүүхэдтэй болсон юм бэ гэж их асуудаг. Тэр бүрийд нь бид хайр бол та нарын боддог шиг хувь зохиол биш хувь хүний сонголтын асуудал. Бидний амьдралдаа хийж буй сонголт бүр саад бартаатай байсан ч эцэстээ итгэл найдвар, урам зориг, эрч хүч өгч байдаг” гэж хариулдаг хэмээжээ.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч тэд өөрсдийн амьдралаа бусдын адил эгэл жирийн байдлаар туулахыг эрмэлздэг.

© mayfairclements / Instagram

Тэд анхныхаа хүүхдийг хүлээж байгааг хүмүүст зарлах үед тэд яг л хөгжлийн бэрхшээлтэй хүн хүүхэдтэй болох боломжгүй мэт л боддог байсан нь анзаарагдаж байсан талаараа Уинстон дурьджээ. Харин түүний гэргий Мейфайр Клементс, “Бид хүмүүсийн дунд байдаг хөгжлийн бэрхшээлтэй хосуудын талаарх буруу ойлголтыг залруулж, зөв ойлголтыг дэлгэрүүлэх зорилготой” хэмээн өөрсдийн амьдралын зорилго, хийж буй үйлсээ тодорхойлжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хосуудад тулгардаг ялгаварлан гaдуурхах явдлын талаар та юу гэж бодож байна вэ?

2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *