Байгалиас заяасан гоо үзэсгэлэн, эрхэмсэг байдлаа гайхуулсаар буй 65 настай эмэгтэй. Тэрээр өдий насанд хэрхэн амжилттай загвар өмсөгч байх талаар туршлагаасаа хуваалцжээ

0

Хөгшин, залуу гэлтгүй хүн бүр л эрүүл амьдралаар амьдарч, аз жаргалтай байхыг хүсдэг. Иймээс ч тэдгээр хүмүүст урам зориг өгч, үлгэр жишээ болж явдаг хүмүүс олон байдаг билээ. Харин Yazemeenah Rossi-гийн хувьд 11 настайгаасаа үсэнд нь буурал сууж эхэлсэн ч загвар өмсөгч болох мөрөөдлөөсөө няцалгүй хөдөлмөрлөсөөр ирсэн нэгэн ажээ. Өдгөө 65 нас хүрсэн ч хараа булаам сайхан бие галбираа хадгалсаар яваа тэрбээр өөрийн амьдралын туршлагаа хуваалцжээ.

1.

© yazemeenah / instagram

 

2.

© yazemeenah / instagram

Түүнд нэгэн загвар өмсөгчийг орлох цор ганц боломж олдсон нь түүний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн гэдэг. Тэр өдрөөс хойш тэрээр YSL, Jil Sander болон Thierry Mugler зэрэг загвар зохион бүтээгч нартай хамтран ажиллах болжээ. Тэрбээр бүхий л амьдралаараа загварын ертөнцтэй гүн холбогдсон нэгэн бөгөөд 2 хүүхдээ төрүүлэх үедээ л загварын ертөнцөөс түр хөндийрч байсан гэдэг.

 

3.

© yazemeenah / instagram

 

4.

© yazemeenah / instagram

Түүний үс ердөө 11 настайгаас нь эхэлж бууралтаж эхэлсэн ч тэрээр өөрийн үсэндээ туйлын дуртай хэмээжээ. Түүний буурал үсийг шүүмжлэх хүмүүс олон байдаг ч тэрээр гадаад төрхөнд нь үс сөргөөр нөлөөлдөг гэж огтхон ч боддоггүй ажээ.

 

5.

© yazemeenah / instagram

 

6.

© yazemeenah / instagram

“Би амьдралынхаа туршид олон шүүмжлэл дунд байсаар ирсэн ч өөрт зөв гэж бодсон зүйлийнхээ талд бат зогсож байснаараа бахархдаг. Загварын ертөнцөд хөл тавих үед маань ч энэ бодол маань надад асар их хүч өгч байлаа. Мэдээж би мөнгөлөг цагаан үстэй цор ганц загвар өмсөгч биш боловч өөрийн хүссэн, өөрт зөв гэж бодсон зүйлсээ мөнгө гэх мэт зүйлсийн нөлөөнд авталгүйгээр хийдэг гэдгээрээ би бахархдаг.”

 

7.

© yazemeenah / instagram

 

8.

© yazemeenah / instagram

Тэрээр хүн өөрийн гадаад төрхийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч эхэлсэн цагаас хүн байна гэдэг өөрөө гайхамшигтай зүйл болохыг, хүний бие гэдэг бас гайхамшиг гэдгийг ухамсарлаж эхэлдэг гэдэгт итгэдэг бөгөөд түүний хувьд байгальтай ойр амьдрахыг таaшаадаг гэжээ.

 

9.

© yazemeenah / instagram

 

10.

yazemeenah / instagram

Гоо сайхнаа өдийг хүртэл хадгалж ирсэн түүний нууцын талаар хүмүүс асуух үед тэрээр юу хэрэглэж, арьсандаа юу түрхэж байгаагаа, юу ашиглаж байгаагаа анхаарч үзэж байхыг зөвлөдөг гэжээ. Түүнчлэн тэрээр аль болох органик, шинэ хоол хүнс хэрэглэх, арьсандаа байгалийн гаралтай тос түрхэх, сайн нойр авах зэргээр эрүүл мэнддээ анхаарч байхыг зөвлөдөг байна.

 

11.

yazemeenah / instagram

 

12.

© yazemeenah / instagram

Тэрээр бие галбираа сайхан хэвээр хадгалах гол нууц бол зөвхөн фитнесст явахын нэр бус, өөрийн биед дутагдаж байгаа зүйлдээ анхаарал хандуулах явдал юм хэмээн тодорхойлдог аж. Мөн тэрбээр, “Залуу байхад хүмүүс намайг хараад фитнессийн багш эсвэл балетчин л гэж боддог байсан. Учир нь тэд тийм хүмүүс л бие галбиртаа их анхаарч, зөв төрхийг бүрдүүлж чаддаг гэж ойлгодог байлаа” хэмээн ярьсан байдаг.

 

13.

© yazemeenah / instagram

 

14.

© yazemeenah / instagram

65 насандаа та өөрийн амьдралыг ямар байна гэж төсөөлж байна вэ?

4
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *