Бохь зажлаад л хөхнийхөө хэмжээг томруулах боломжтой гэнэ

0

Нэгэн бохь үйлдвэрлэгч компани өөрийнх нь үйлдвэрлэсэн бохийг зажласнаар хөхнийхөө хэлбэр, хэмжээ, жинг нэмэгдүүлэх боломжтой хэмээн мэдэгджээ. Мөн B2Up компаний хэлснээр Bust Up нэртэй бохийг нь өдөрт 3-4 удаа зажлахад цусны эргэлтийг сайжруулах, стрессийг багасгах, хөгшрөлтийн эсрэг тэмцэхэд тусалдаг гэсэн байна. Энэхүү бохинд Pueraria mirifica хэмээх ургамлаас гаргаж авсан охь агуулагддаг бөгөөд онолын хувьд энэ нь булчингийн эд эсийг бэхжүүлэхэд тустай аж. Kwao Krua гэж ч нэрлэгддэг Pueraria mirifica нь Тайланд болон Бирмд ургадаг нэг зүйл ургамал юм. Энэ ургамлын газар доорх булцуу нь фитоэстроген хэмээх химийн бүрэлдэхүүнийг агуулдаг ба эм бэлгийн даавар болох эстрогений адил үйлчилдэг юм байна. Мөн мироэстрол, диоксимироэстрол хэмээх химийн нэгдлүүд нь фитоэстрогентой нэгдсэнээр бохины нөлөөг илүү нэмэгдүүлдэг гэжээ. Тайландын Чулалонгкорн их сургуулийн судалгаанд иш татсанаар Pueraria mirifica-гийн эмчилгээ нь хөхний хэмжээг 80%-иар нэмэгдүүлэх боломжтой гэсэн байна. Англид энэ ургамлын арьс, үс түүнчлэн хөхөнд үзүүлэх ашигтай нөлөөг судалж байгаа аж. Тус компани үрэл, цай гэх мэт Pueraria агуулсан бүтээгдэхүүнүүдийг ч мөн худалдаалж байгаа юм байна.

Эх сурвалж: BBC NEWS

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *