Азийн агаарын бохирдол Номхон дөлгөөн далайн шуурганы хүчийг нэмэгдүүлж байна

0

Судалгааны үр дүн Хятад болон Азийн бусад орнууд дахь агаарын бохирдол дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын цаг агаарт нөлөөлж байна гэсэн хариу харуулсан хэмээн Британий ВВС агентлаг мэдээлжээ. Судлаачид Номхон дөлгөөн далайн дээгүүрх шуурганы хүчийг байгаль орчныг бохирдуулагч бодисууд улам нэмэгдүүлж, дэлхийн бөмбөрцгийн нөгөө тал дахь цаг уурт нөлөөлж байгааг тогтоосон байна. Өвлийн улирлын үеэр энэ нөлөө хамгийн их байсан гэнэ. Калифорний технологийн институтын Jet Propulsion Laboratory-ын ахлагч Юан Ванг энэ нөлөө зэгсэн хүчтэй байгаа ба агаарын бохирдлын улмаас үүл илүү өндөр, өтгөн болж, их хэмжээний тунадас унагаж байгаа тухай өгүүлжээ. Ази тивийн зарим хэсэг агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлж байгаа аж. Хятадын нийслэл Бээжинд бохирдуулагч бодис үе үе аюултай түвшинд хүрч байгаа бол Энэтхэгийн Дели хотод ДЭМБ-аас зөвшөөрсөн хэмжээнээс байнга давсан байдалтай байгаа юм байна. Агаарын бохирдол энэ бүс нутаг дахь амьд бие организмын эрүүл мэндэд аймшигтай нөлөө үзүүлж байгаа нотолгоо өдрөөс өдөрт өссөөр байгаа юм. Дээрх дүн шинжилгээг гаргасан АНУ, Хятадын судлаачид Азийн агаарын бохирдол цаг агаарт нөлөөлж байгааг харуулахад компьютерын загвар ашигласан бөгөөд судлаачдын багийнхны хэлснээр бохирдуулагч бодисын жижиг хэсгүүд салхинд туугдан Номхон далайн умард хэсэг рүү очиж, тэндхийн агаар дахь усан дуслуудтай харилцан нөлөөлөлд орсон гэнэ. Үүнээс улбаалан үүл илүү өтгөн болж үр дүнд нь далай дээрх шуурга илүү хүчтэй болж байгаа юм байна. Доктор Юан Ванг “Номхон далайн шуурганы зам нь дэлхийн ерөнхий эргэлтийн чухал хэсэг байдаг. Өвлийн улирал дахь Азийн агаарын бохирдол шуурганд нөлөөлснөөр энэ нь эргээд дэлхийн нөгөө хэсэг ялангуяа Умард Америк гэх мэт урсгал дагуух бүс дэх цаг уурт нөлөөлж байна.” гэжээ.

Эх сурвалж: BBC NEWS

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *