Филиппин эр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулж тусгай загварын гайхалтай машин, мотоциклуудыг бүтээдэг

0
  • Rogelio Baldo өмнө нь Япон улсад усан онгоцны нэгэн үйлдвэрт гагнуурчин хийдэг байжээ.
  • Өдгөө тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан тусгай загварын жижиг мотортой машин болон мотоцикл хийдэг.
  • Жолоодож явах бүртээ харсан хүн бүхний нүдийг унагадаг T-Rex машин нь түүний бахархал гэнэ.

Хэрэв та Филиппин улсын Пампанга мужийн Араяат хотод очиж байсан бол Campagna T-Rex гэж нэрлэгддэг гурван дугуйтай, ер бусын хэлбэр, загвартай машинуудыг харж байсан биз ээ. Тэдгээр машинуудыг нутгийн нэгэн эр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусгайлан зориулж хийдэг ажээ.

Rogelio Baldo өмнө нь Япон улсад усан онгоцны нэгэн үйлдвэрт гагнуурчин хийдэг байсан бөгөөд хилийн чанадад олсон мөнгөөрөө нутагтаа ирж хувийн бизнес эрхэлж, дэлгүүр нээсэн гэнэ.

Түүний энэхүү техникийн сонирхол нь хүүхэд ахуй цагаас нь улбаатай бөгөөд өдгөө Harley Davidson-ы жижиг хувилбар уу гэлтэй мотоцикл бүтээж буй ажээ.

Rogelio ихэвчлэн жижиг хөдөлгүүртэй машин болон мотоциклууд дээр ажилладаг. Тэрээр хэлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан энэхүү ажлаа хийдэг гэдгээрээ би бахархдаг хэмээжээ. 3 дугуйт мотоциклын хажуу суудлыг тэрээр тэргэнцэртэй хүмүүс суухад тохиромжтой байдлаар хийдэг байна.

Мөн тэрээр арын хаалгаар жолооны хэсэг рүү хялбархан нэвтэрч болохуйц загвартай дөрвөн дугуйт машиныг ч бас бүтээжээ.

Тэрээр машинуудыг бүтээхдээ захиалагчийн хэрэгцээнээс хамаарч хөдөлгүүрийн сонголтыг хийдэг гэжээ. Машины их биеийн тухайд шилэн хуванцар материалыг ашигладаг бөгөөд будганд оруулсны дараагаар замын хөдөлгөөнд ороход бэлэн машин эзнээ хүлээдэг ажээ.

 

 

Жолоодож явах бүртээ харсан хүн бүхний нүдийг унагадаг, хувийн хэрэгцээндээ зориулан бүтээсэн T-Rex машин нь түүний бахархал гэнэ. Энэхүү машинаа тэрээр Япон улсаас ирсэн даруйдаа хийж эхэлсэн ба загвар зураг бүх зүйлсийг нь өөрөө гардан хийж, тун чармайж урласан ажээ.

Тэрээр энэхүү улбар шар өнгийн машинаа хөлөглөж явах зуурт хүмүүс зургийг нь дарж, бичлэг хийж, бүгд л нүд унагадаг хэмээжээ.

 

Rogelio Baldo-ын машин засварлан бүтээж буй бичлэгийг танд хүргэж байна.

Rogelio үйлчлүүлэгчийнхээ нөхцөл байдалд нийцүүлсэн бүх төрлийн жижиг хөдөлгүүртэй машинуудыг урладаг гэдгээрээ алдартай. Та түүний Facebook хуудсаар зочилж илүү ихийг үзэх боломжтой.

10
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Batsuuri Suvdaa

    Batsuuri Suvdaa

    2020/11/25 at 22:04

    Hiih ajlaa olj yadaad bga hymyys suraltsmaar yum bna🤭

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *