Шотланд улс эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг “үнэгүй” болгосон дэлхийн анхны улс боллоо

0

Мягмар гаригт Шотланд улс эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үед хэрэглэгддэг тампон, ариун цэврийн хэрэглэл зэрэг бүтээгдэхүүнийг олон нийтийн материаллаг баазуудаар дамжуулан үнэ төлбөргүй болгох шийдвэрийг хуулийн хүрээнд гаргасан анхны улс болов. Шотландын парламент мягмар гаригт “Сарын тэмдгийн үед хэрэглэгддэг бүтээгдэхүүний хууль”-ийг хэрэгжүүлэх тал дээр санал хурааж, ирэх саруудаас эхлэн хэрэгжүүлж эхлэхээр болжээ.

Одооноос эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлүүд Шотландын ахлах сургууль болон их сургууль гэх мэт олон нийтийг хамарсан газруудад үнэ төлбөргүй байршихаар болж байна.

Reuters

Хуулийн этгээдүүд орон нутгийн удирдлагуудад дээрх төрлийн бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүй болгох шаардлагыг хүргэжээ. Мөн уг шийдвэрийг худалдааны компаниуд, эмэгтэйчүүдийн байгууллагууд болон сайн үйлсийнхэн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Энэхүү хуулийг өнгөрсөн жил Monica Lennon анх санаачилж, их хуралд өргөн барьсан юм. “Шотланд ямартай ч энэ хуулийг хэрэгжүүлэх хамгийн сүүлийн улс орон болох учиргүй.” хэмээн тэрээр санал хураахын өмнө хэлжээ.

monicalennon7 / Twitter

Парламентын гишүүд түүний санаачилсан хуулийг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд Lennon эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг үнэ төлбөргүй болгох шийдвэрийг улс орнууд ээлж дараалан дэмжиж, дотооддоо хэрэгжүүлнэ гэж итгэж байгаагаа уламжилжээ.

Уг хуулийн хэрэгжилтэд 2022 оныг хүртэл жил бүр 8.7 сая фунт стерлингийг төсөвлөсөн талаар эр сурвалжууд мэдээлж байна.

Ойролцоогоор Шотланд улсын иргэдийн 20 орчим хувь нь ядуу амьдралтай эмэгтэйчүүд байдаг гэсэн тооцоо, судалгаа байдаг бөгөөд уг шийдвэр нүдээ олсон гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

“Энэхүү зөв шийдэл бүхий хуулийн санаачилгыг дэмжиж, саналаа өгч буй парламентын гишүүдээр бахархаж байна. Шотландыг эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг үнэ төлбөргүй болгосон дэлхий дээрх анхны улс болж байгаад баяртай байна. Эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдэд маш их хэрэгтэй шийдэл болж чадлаа.” хэмээн Шотландын анхны Ерөнхий сайд Nicola Sturgeon өөрийн Твиттер хуудсаараа жиргэжээ.

2017 онд “Plan International UK”-ийн хийсэн судалгаагаар Их Британид 10 охин тутмын нэг нь эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл худалдаж авах чадамжгүй, боломжгүй болох нь тогтоогдож байжээ.

5
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Imae Eder

    Imae Eder

    2020/11/25 at 21:16

    Бүрэн үнэгүй болгоогүй, олон нийтийн 00 өрөөнд “шаардлагатай хүн” хэрэглэж болохуйц үнэгүй тавьж байгаа юм.
    Хүмүүсийн ухамсар дээд зэрэгт хүрсэн гээд ойлгочих ‼️‼️

  2. “Өндөр хөгжил” гэж энийг хэлэх байхдаа.

  3. Serko Ser-od

    Serko Ser-od

    2020/11/25 at 23:52

    Mun saihnaa

  4. Altantsetseg Altantsetseg

    Altantsetseg Altantsetseg

    2020/11/26 at 00:05

    🇧🇳🇧🇳🇧🇳

  5. Nergui Nyambadam

    Nergui Nyambadam

    2020/11/26 at 01:12

    Хүмүүнлэг

  6. DB Ldobrs

    DB Ldobrs

    2020/11/26 at 01:34

    гоё байна гоё байна хайр юмаа

  7. Болд Дамдин

    Болд Дамдин

    2020/11/26 at 06:53

    Тээр удахгүй пиво үнэгүй боллоо тэгхэд монгол улс яаж байна гэцгээнэ биз ккккк

  8. Tsengel Tuwden

    Tsengel Tuwden

    2020/11/26 at 11:25

    Мундаг юмаа хөө

  9. Baagii Bayrhvv

    Baagii Bayrhvv

    2020/11/26 at 15:29

    Ymar dajgvi ym be ug ni tiim Bwal zvgeer l ym bna daanch manai uls tegxgvilde

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *