Хэвлийн илүүдэл өөхийг арилгах үйлчилгээтэй зөв бүтээгдэхүүнүүд сонгоход тань туслах 9 зөвлөгөө

0

Хоолны дэглэм барьж эхлэх үед ихэнх хүмүүс өөх тостой хүнснээс татгалзаж, гурилан бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгаж, эрүүл мэндэд тустай гэсэн маш их тараг ууж эхэлдэг нь нууц биш. Энэ нь ч олон нийтийн дунд түгсэн нийтлэг ойлголт тул үгүйсгэх аргагүй юм. Харамсалтай нь энэ дэглэм нь хүнд байнгын өлсгөлөн мэдрэмжийг өгөх боловч, хэвлийн илүүдэл өөхийг үгүй хийдэггүй. Манай сайт уншигч танд идэж буй хүнснийхээ илчлэгийг байнга тооцож, өөрийгөө өлсгөхгүйгээр хэвлийн илүүдэл өөхийг арилгахад тань туслах 9 аргыг толилуулж байна.

1. Наргил модны самрын гурилаар хийсэн нарийн боов хэрэглэх

Хоолны дэглэм барьж эхлэхийн хамгийн хүндрэлтэй тал нь талх, бялуу, нарийн боовны хэрэглээгээ хязгаарлах байдаг. Гэвч үнэндээ талх нарийн боов таныг таргалуулж буй хэрэг бус харин ямар төрлийн гурилаар хийгдэж буй нь таны жинд нөлөөлөх үгүйг шийдэж байдаг ажээ. Сонирхолтой нь үр тарианы гаралтай бус гурил гэж бий. Тухайлбал, наргил модны самрын гурил нь тосны хүчлээр баялаг тул таны жинг нэмэхгүй, хоолны дуршил бууруулж, өлсөх мэдрэмжийг маш сайн дардаг ажээ. Мөн түүнчлэн цусны даралтыг тэнцвэржүүлэх үр дүнтэй. Мөн хиноний болон сагагийн гурил нь ханасан өөх тос багатай учраас хэрэглэхэд мөн л тохиромжтой.

 

2. Саримс эвгүй үнэртэй хэдий ч хэвлийн илүүдэл өөхийг арилгахад тустай

Романтик оройн хоолны өмнө эсвэл дундуур саримс хэрэглэх нь тийм ч сайхан санаа биш болов уу. Харин олон судалгааны үр дүнг харвал сармисыг өдөр тутмын хэрэглээнд оруулах нь хэвлийн илүүдэл жинг хасахад тун сайн нөлөө үзүүлдэг ажээ. Гэхдээ сармисны хэрэглээ нь биеийн ерөнхий жинг хасахад тустай гэдэг нь буруу ойлголт бөгөөд зөвхөн хэвлийн хэвийн хэмжээг хадгалахад тустай байдаг гэнэ.

 

3. Гүргэм таны хоолыг амтлаад зогсохгүй галбираа зөв хадгалахад тань тусална

Гүргэм нь дэлхий даяар олон хоолны цэсэнд ордог ургамал билээ. Харин үүнийг хэрэглэснээр илчлэг шатааж, турахад нэн тустай байдаг ажээ. Та гүргэмийг тахианы маханд түрхэх эсвэл шөлөндөө хийж хэрэглээрэй.

 

4. Энгийн байцааны оронд давсалж дарсан байцаа хэрэглэж хэвших

Давсалж дарсан байцаа нь өөртөө тарагнаас илүү их хэмжээний сүүний бактери агуулж байдгийг та мэдэх үү? Та өдөрт ердөө нэг эсвэл хоёр халбагыг л хэрэглэж хэвших нь таныг хоол боловсруулах эрхтнийг олон төрлийн өвчнөөс хамгаалж, цусан дахь глюкозын хэмжээг багасгаж, жингээ тогтвортой барихад туслах шидтэй ажээ. Мөн түүнчлэн сэтгэхүйд сайнаар нөлөөлөх бөгөөд сэтгэл гутралын эсрэг үр дүнтэй гэдгийг судлаачид хэлдэг. Хамгийн чухал нь та найрлаганд нь цуу ороогүй давсалж дарсан байцаа сонгох хэрэгтэй.

 

5. Ширатаки гоймонг пастаны оронд хэрэглэх

Ширатаки гоймон нь өөх тосны агууламжгүй тул хэрэглэхэд нэн тохиромжтой. Мөн маш өег тул өлсөх мэдрэмжийг хурдан дарж хоолны дуршил бууруулдаг ажээ. Судлаачдын олж тогтоосноор ширатаки гоймон нь биеийн жинг бууруулахад тустай ба шарх сорвийг хурдан эдгээхэд ч үр дүнтэй байдаг ажээ.

 

6. Seitan буюу улаан буудайн цавуулаг нь амттай бөгөөд уургийн өндөр агууламжтай

Гурилын цавуулаг нь хямд бөгөөд уургийн агууламж өндөр гэдгээрээ онцлогтой хэмээн эрдэмтэд зөвлөх нь олонтаа. Та үүнийг шарж, хуурч амтлаад халуунаар, хүйтнээр гээд хүссэн бүх хэлбэрээр хэрэглэх боломжтой.

 

7. Тарагны сонголт зөв байх хэрэгтэй

Дэлхий дахинд тараг тэргүүтэй пробиотик хүнс нь хүний биеийн жинг багасгаж, хэвлийн өөхлөлтийг багасгадаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч тараг нь өөртөө олон төрлийн ашигтай бактери агуулдаг бөгөөд зарим нь таны биеийн жинг нэмэгдүүлэх бол нөгөө хэсэг нь жин хаяхад тустай гэхчилэн өөр өөр үүрэгтэй байдаг ажээ. Таны сонгож буй тарагны найрлаганд Lactobacillus gasseri нэртэй орц байвал энэ нь танд илүүдэл жингээ хаяхад туслах тараг мөн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Мөн энэ нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд ч тустай.

 

8. Өөх тосны агууламж бага гэсэн шошго бүхий бэтээгдэхүүнийг худалдан авахаас татгалз

© AFP/EAST NEWS, © Adele / Instagram

Хоолны дэглэм барьж, жингээ хасах тухай бодох төдийд л өөх тосны хэрэглээгээ хязгаарлах нь зөв гэсэн бодол төрдөг нь нууц биш. Харамсалтай нь дэлгүүрүүдэд зарагддаг өөх тосны агууламж бага гэсэн шошготой анхаарал татахуйц бүтээгдэхүүнүүдийг сонгох нь тийм ч зөв сонголт биш ажээ. Учир нь тэдгээр бүтээгдэхүүнүүд нь хувиргасан өөх тосны болон чихрийн агууламж их байдаг ажээ.

 

9. Наран цэцгийн тосны хэрэглээгээ хязгаарла

Омега 6 тосны хүчил ихээр агуулдаг наран цэцгийн тос бол биеийн жин нэмэгдэх маш том шалтгаан болдог. Хүнсний мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар омега 6 тосны тэнцвэрийг хадгалахын тулд хүнсний хэрэглээндээ омега 3 тосыг нэмэх нь зүйтэй ажээ. Иймээс тосны тэнцвэртэй байдлыг хангах үүднээс оливын тосыг голчлон хэрэглэж, наран цэцгийн тосыг маш бага хэрэглэх нь зүйтэй ажээ.

Илүүдэл жингээ хаяхад бэлтгэл чухал уу, зөв хооллолт чухал уу? Амттай бөгөөд эрүүл гэж тооцогддог таны дуртай ямар хоол байна вэ?

6
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Nergui Erhemee

    Nergui Erhemee

    2020/09/29 at 09:56

    Э. Охиноо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *