Хэрэв та нүүрнийхээ будгийг арилгахгүй унтвал танд тохиолдож болох 7 таагүй асуудал

0

Нүүр будалттай унтах нь таны бодож байгаа шиг гэм хоргүй зүйл биш ажээ. Энэ нь таны цагаан хэрэглэлийг будаг болгоод зогсохгүй гадаад байдалд тань шууд сөрөг нөлөө үзүүлж байдаг гэнэ. Хэрэв та нүүрний будгаа арилгахгүйгээр унтдаг бол дараах 7 асуудалтай өөрийгөө хутгаж буй хэрэг болох ажээ.

1. Арьсны нүх сүвийг бөглөнө

© Depositphotos.com

Өөртөө силикон болон эфир зэрэг элемент агуулсан нүүр будалтын бүтээгдэхүүнүүд таны арьсны нүхийг бөглөж, биеэс ялгарч буй тос болон гадны нянг арьсны нүхэнд гацааж байдаг ажээ. Өдрийн цагаар ч нүүр будалттай үед арьсны нүх бөглөрч байдаг ч шөнийн цагаар илүү сөрөг нөлөө дагуулдаг гэнэ.

 

2. Батга гарах шалтгаан болдог

Нүүрний будагтайгаа унтах нь арьсыг хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг байна. Хэрэв та нүүрний будгаа шөнийн цагаар арилгахгүй бол будагт агуулагдах химийн бодис болон хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэлтэйгээр батгашилт үүсдэг ажээ.

 

3. Эрт хөгшрөх үндэс болно

Нүүрний будганд агуулагдах хиймэл өнгө тэргүүтэй бусад орцууд нь арьсыг цагаасаа эрт хөгшрөх үндэс суурь болдог ажээ. Хүний арьс нь өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх чадвартай байдаг хэдий ч шөнийн цагаар нүүрний будагтайгаа унтах нь энэ үйл явцыг тасалдахад хүргэдэг байна. Улмаар нүүрэн дээр үрчлээ тогтож, наснаасаа эрт хөгшин харагдах сөрөг нөлөөтэй.

 

4. Нүдийг өвтгөж, сормуусыг тань гэмтээх эрсдэлтэй

Нүдний эмч нар нүд будалтын бүтээгдэхүүнүүд өөртөө формальдегид тэргүүтэй хортой бодис агуулж байдгийг анхааруулдаг. Тэдгээр хортой бодистой хамт унтах нь таны сормуусны бат бэх чанарыг үгүй хийж, унахад ч хүргэх магадлалтай байдаг. Мөн нүүрний будагтайгаа унтаж хэвших нь нүдийг өвчлөлд хүргэж ч болох гэнэ.

 

5. Уруул хагарна

© Shutterstock.com

Өдрийн цагаар уруул өнгөлөгч эсвэл уруулын будагтай явахад хооллох үед будаг бага багаар алга болж байдаг. Гэвч шөнө бид энэ үйлдлийг хийдэггүй тул будаг нь таны уруулыг хуурайшуулж эхэлдэг байна. Хэрэв та уруулын будагтайгаа унтвал өглөөг хагарсан уруултай ч угтаж магад.

 

6. Үс болон арьсыг будаг болгох магадлалтай

Нүүрний будагтайгаа унтах үед таны цагаан хэрэглэл будаг болоод зогсохгүй, үс болон арьс тань ч будаг болж хоцрох магадлалтай. Үс тань уруулын будаг болсноор орооцолдож, тослогтох нөхцлийг бүрдүүлдэг аж. Иймээс ялангуяа та тослог арьстай бол унтахын өмнө нүүрний будгаа арилгаж, арьсаа цэвэрлэж хэвших нь зүйтэй.

 

7. Арьс унжиж, өнгөө алдана

© Shutterstock.com

Нүүрний будагтайгаа унтах нь арьсны толиог үгүй хийж, унжихад хүргэдэг. Бүх л өдрийн турш нүүр будалт дээр тань тогтсон орчны бохирдол шөнийн цагаар арьсыг тань маш ихээр гэмтээж байдаг.

 

Бонус: Хэрэв та нүүрний будагтайгаа унтчихсан бол юу хийх хэрэгтэй вэ?

© Shutterstock.com, © Depositphotos.com

Нүүрний будалт арилгагчаар будгаа арилгаарай. Энэ нь таны арьсыг амрааж, чийгшүүлэх үр нөлөөтэй.

Нүдний дусаалга дусааж нүдээ чийгшүүлэх.

Нүүрний будалтаа маш зөөлөн цэвэрлэгч ашиглан арилгаад өдөр тутмын арьс арчилгааны дагуу арьсаа арчлаарай.

Уруулаа нөхөн сэргээхийн тулд 24 цагийн турш бальзам түрхээрэй.

Танд нүүр будагтайгаа унтаж байсан удаа бий юу? Хэрэв тийм бол арьсанд тань ямар нөлөө үзүүлж байсан бэ?

9
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.