Эрүүл мэндэд ашиг тустай амттан хийх жорууд

2

Амттанд дуртай хэдий ч дэлгүүрийн чихэр авч идэхээс айж байна уу? Юугаар хийдэг нь тодорхойгүй, транс тос, далдуу модны тос нэмсэн байхыг ч үгүйсгэхгүй, генийн өөрчлөлттэй байвал яах уу? Ингээд л эмч дээр очихоос өөр аргагүйд хүрнэ…

“Коровка” гэдэг нэр нь ч гэсэн эргэлзээ төрүүлмээр, жишээ нь, ийм чихэр идсэний дараа ямар үр дагаварт хүргэх бол – өргөөшөө бүдүүрээд яг л эвэртэй үнээ шигээ болох вий дээ.

Гарах арга зам бий – манай уншигч бүсгүйчүүдээс ирүүлсэн жороор амттан хийж идэцгээе. Тэд гэртээ өөрсдөө чихрээ хийж иддэг, хамгийн гол нь байгалийн цэвэр гаралтай орцоор. Бас – ямар ч сахаргүй. Энэ нь л галбир эвдэх гол дайсан шүү дээ.

 

Ашиг тустай амттанууд

“Илжгэн чихт трюфель”

Орц:

  • 200-250 г хатаасан илжгэн чихт
  • 1 дөрвөлжин шоколад
  • 1 х.х цөцгийн тос
  • 100 гр хушга
  • Чимэглэх какао

Илжгэн чих жимсээ халуун усанд 15 минут дэвтээнэ. Тэр хооронд нь халуун усны ууранд эсвэл богино долгионы зууханд шоколадаа хайлуулж цөцгийн тосондоо хийнэ. Илжгэн чих жимсээ хэрээслэж зүсээд дотор нь хушгаа хийнэ. Самартай хатаасан жимсээ шоколаданд дүрээд сараалж дээр тавьж шоколадыг бэхжүүлнэ. Хүсвэл шоколад бүрэн хатаагүй байхад нь какао эсвэл самранд өнхрүүлээрэй. Амттаныгаа бүрэн бэхжүүлэхийн тулд хөргөгчинд хийнэ.

“Эрч хүч”

Орц:

  • 200 г үзэм
  • 200 г хасарваань
  • 200 г бүйлсэн самар

Бүх орцуудаа блендерт хийж холино. Холимгийг хүнсний гялгар цаасан дээр тавьж орооно. Дараа нь дундуур нь хувааж – эрч хүчийн чихэр бэлэн. Шим тэжээлтэй, хамгийн гол нь энгийн чихэр болно.

 

“Гашуун амттан”

Орц:

  • 100 г чангаанз
  • 5 ш хушга
  • ½ х.х зөгийн бал
  • 1 х.х сүү
  • 70-90 г хар шоколад
  • Какао, чимэглэх гүнждийн үр

Хар шоколадаа сүүнд хийж хайлуулаад зөгийн балаар амтална. Дээрээс нь блендерээр жижиглэсэн чангаанз, самраа нэмнэ. Бүгдийг сайтар холиод бөмбөлөг болгоод какао, гүнждийн үрэндээ өнхрүүлнэ.

“Нимбэгтэй бөмбөлөг”

Орц:

  • 200 г чангаанз
  • 200 г үзэм
  • 200 г хасарваань
  • 200 г шарсан бүйлсэн самар
  • Тал нимбэгийн шүүс
  • 1 х.х зөгийн бал
  • Чимх давс
  • Чимэглэх гүнждийн үр

Чангаанз, үзэм, хасарваань болон шарсан самраа холигчид хийж жижиглэнэ. Дээрээс нь тал нимбэгийн шүүс, хоолны халбага зөгийн бал, давсаа хийж сайтар холино. Зуурмагаар өөрийн дуртай хэлбэр дүрсээ гарган хэвлэнэ, дээрээс нь гүнждийн үр, кокосын үйрмэг болон жижиглэсэн самар цацаж болно.

“Аарцхан”

Орц:

  • 9%-ийн тослогтой аарц
  • 50 г хушга
  • 150 г жигнэмэгийн үйрмэг
  • 1 боодол ванилын сахар

Аарцаа шүүрээр шүүж нухах эсвэл сэрээгээр нухаад дээрээс нь ванилын сахар, жижиглэсэн жигнэмэгээ нэмнэ. Бөмбөлөг бэлдээд дээрээс нь хушгаа нэмнэ. Самрын оронд какао, шоколадны үйрмэгт өнхрүүлсэн ч болно. Чихрээ нэг цаг хөргөгчинд хийж биежүүлнэ.

Та бүхэндээ шалгарсан жоруудыг танилцууллаа. Та ч бас өөрөө хатаасан жимс, самраар туршилт хийж болно. Амттан дээр цинамон, халуун перец, кардамон нэмж амталбал улам ч янзтай болно.

Магадгүй танд чихэр, амттан хийдэг өөрийн жор байж болно. Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр жороо хуваалцаарай.

10
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Perizat Khajaikhan

    Perizat Khajaikhan

    2018/05/26 at 13:43

    Guljazira Badelxan, Алия Ховдахан

  2. Moogii Moogii

    Moogii Moogii

    2018/05/26 at 14:24

    Herlen Gantumur

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *