Сошиал сүлжээнд хэдэн зуун сая дагагчтай, цахим ертөнцийн хамгийн алдартай 10 хүн

1

100 мянган дагагч гэхээр танд ямар сонсогдож байна – их гэх үү? Жирийн хүний хувьд тийм л болж таарна. Харин дэлхийн хэмжээний алдартнуудын хувьд дагагчдын тоо бидний санаанд оромгүйгээр тоологдоно. Алдартнуудаас хэн нь олны дунд өргөн ашиглагддаг сошиал сүлжээнд хамгийн их дагагчтай болохыг тодруулахаар шийдсэн юм. Ингээд интернэт ертөнцийг багагүй ухаж байж та бүхэндээ дараах жагсаалтыг танилцуулахаар бэлдлээ. Бидний өнөөдрийн нийтлэлд интернэт ертөнцөд хамгийн их эрэлт хэрэгцээтэй эрхмүүдийг багтаасан болно.

1. Кристиано Рональдо

KHALED DESOUKI / AFP / East News

Алдартай хөлбөмбөгчин дэлхий дээрх хамгийн алдартай эрэгтэй хүнээр шалгарч байна. Мэдээж, түүний дагагчийн тоогоор шүүж үзвэл шүү дээ. Тэрээр их, багагүй 493 сая дагагчтай. Ийм тооны дагагчтай хүн урьд нь гарч байгаагүй бөгөөд одоогоор ч түүнийг давж гарах аавын хүү алга л байна.

 

2. Кайли Женнер

Laurent Vu / SIPA / SIPA / East News

Дэлхийд хамгийн алдартай эрийг бид шалгаруулсан харин одоо 371 сая хүнийг өөрийн аккаунтдаа дагуулсан дэлхийд хамгийн алдартай эмэгтэйг нэрлэе. Кардашьян эгч дүүсийн дундаас чухам Кайли л медиа салбарт бусдаасаа хамгийн их алдаршиж чаджээ: тэрээр Кимээс их дагагчтай. Бидний хувьд энэ мэдээ гэнэтийн байсныг нуух юун.

 

3. Лионель Месси

ANNE-CHRISTINE POUJOULAT / AFP / East News

Месси сошиал сүлжээн дэх шүтэн бишрэгчдийнхээ тоогоор Рональдогоос ард орж энэхүү жагсаалтын 3 дугаарт бичигдсэн нь бас муу ч үзүүлэлт биш юм. Лионелийн амьдралыг дэлхий дахинд 370 сая хүн сонирхон ажиглаж байна.

 

4. Селена Гомес

MICHAEL TRAN / AFP / East News

Селена жагсаалтын 4 дүгээрт бичигдэнэ, гэхдээ дуучин, жүжигчдийн дундаас тэр л хамгийн их дагагчтайд тооцогдох юм. Түүнийг сошиал сүлжээнд шүтэн биширч явдаг хүний тоо 350 сая.

 

5. Дуэйн Жонсон

Vianney Le Caer / Invision / East News

Рестлер байсан одоо алдарт The Rock хочоороо олны танил болсон жүжигчин Селенагаас багахан хоцорчээ. Гэхдээ, түүний дагагчдын тоонд бид бол атаархана: 342 сая хүн Дуэйн Жонсоны амьдрал, жүжигчний өөрийн хуудсандаа байрлуулдаг гэрэл зургуудыг сонирхон үздэг ажээ.

 

6. Ариана Гранде

face to face / FaceToFace / REPORTER / East News

Манай гарагийн 334 сая хүн Ариана Грандегийн сошиал сүлжээг дагадаг. Селена Гомесийн дараа бичигдэх тул энэ үзүүлэлтээрээ дэлхийд хамгийн алдартай эмэгтэй дуучин гэж тодорхойлогдож чадахгүй ч гэлээ тэр сошиал сүлжээнийхээ шүтэн бишрэгчдийн тоог бага гэж хэзээ ч чамлахгүй нь ойлгомжтой.

 

7. Ким Кардашьян

zz / John Nacion / STAR MAX / IPx / Associated Press / East News

Ким дүү Кайлигаас мэдэгдэхүйц тооны дагагчдаараа ард нь бичигдэх болсон. Кардашьяны гэр бүлийнхэн дундаас дагагчдынхаа тоогоор тэргүүлээд зогсохгүй, алдартай эмэгтэйчүүдийн дунд ч толгой цохиж яваа. Ким 332 сая дагагчтай, бага тоо биш гэдэгтэй та лав санал нийлнэ.

 

8. Бейонсе

Invision / Invision / East News

Бейонсе – энэхүү жагсаалтад багтсан дуучин эмэгтэйчүүдийн 3 дугаарт буюу Ариана Гранде, Селена Гомес нарын дараа бичигдэх дуучин. Түүний амьдралыг 279 сая хүн сошиал сүлжээнд нүд салгалгүй сонирхон суудаг байна. Шүтэн бишрэгчид нь түүнийг сошиал сүлжээн дэх дагагчдынх нь  тоогоор хайрлаж хүндэлж явдаггүй нь ойлгомжтой.

 

9. Хлои Кардашьян

Invision / Invision / East News

Алдартай арван хүний жагсаалтад багтсан сүүлийн эмэгтэй – Кардашьяны гэр бүлийн бас нэг гишүүн эмэгтэй. Энэхүү жагсаалтад  уг гэр бүлээс гурван ч төлөөлөл багтсаныг та мэдэж авлаа. Түүний сошиал сүлжээ дагагчдыг цуглуулбал дэлхийн хамгийн том стадионд ч багтахгүй: одоогоор үүд хаалгаа нээгээд байгаа хамгийн том стадионд ердөө 132 мянган хүн л багтдаг юм. Харин Хлоигийн дагагчид 277 саяар тоологдоно.

 

10. Жастин Бибер

ANGELA WEISS / AFP / East News

Хит болсон “Baby”  дууг амилуулсан дуучин жагсаалтыг хааж байна: түүний сошиал сүлжээнд 261 сая хүн дагагчаар бүртгүүлжээ. Жастин өөрийн постондоо хамгийн их лайк цуглуулж байсан удаатай.

Сошиал сүлжээнд хэн хамгийн их дагагчтай бол гэж та урьд нь бодож байсан уу? Таны хүндэлж явдаг алдартан энэ жагсаалтад багтсан байна уу?  

53
ГоёГоё
13
ТэнэглэлТэнэглэл
12
БурууБуруу
10
ГайхмаарГайхмаар
10
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2022/11/09 at 14:10

    Баахан урууландаа юм шахуулж, мэс засал хийлгэсэн юмнууд. Ийм юмнуудыг яагаад дагадаг юм? Ийм юмыг яагаад шүтдэг юм? Эрүүл биш байх.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *