Япон бүсгүйтэй гэрлэсэн Солонгос залуу Япон, Солонгос эмэгтэйчүүд хоорондоо ямар ялгаатай талаар ингэж тайлбарлажээ

0

Япон бүсгүйтэй гэрлэсэн Солонгос залуугийн ярилцлагаас: “Японд болзооны зардлыг зөвхөн эрэгтэй нь даадаг, хэрвээ чи эрэгтэй бол бүх тооцоог хийх ёстой”.

Гэрлэлт хүртэлх хамтын амьдрал – Японд бол хэвийн үзэгдэл, харин Солонгост хамтын амьдрал гэдэг зүйл хаалттай сэдэв. Гэр бүлээ батлуулахаас өмнө бие биетэйгээ тохирох эсэхийг шалгах боломжгүй. Эцэг, эх нь ч хүлээн зөвшөөрөхгүй, Солонгос залуучууд ч эцэг, эхээсээ их ичдэг. Хэрвээ Солонгосчууд оюутан ахуйдаа цугтаа амьдарч байгаа бол эцэг, эхээсээ нууцаар л амьдарч байгаа хэрэг.

yandex.net

Японд хосууд залуу наснаасаа цугтаа амьдарч эхэлдэг, үүнийгээ ч нуудаггүй. Солонгост цугтаа амьдарч байгаа залуучуудыг буруутгах нь их, энэ тухай ярьж ч болохгүй.

yandex.net

Япон эмэгтэйчүүд сайхан бол Солонгос эмэгтэйчүүд хөөрхөн.

yandex.net

Япон эмэгтэйчүүд өөрсдийгөө өхөөрдмөөр гэж хэлүүлэх дуртай, харин Солонгос эмэгтэйчүүд өөрийгөө царайлаг гэж хэлүүлэхийг эрхэмлэдэг. Япон эмэгтэйчүүд нь илүү эмэгтэйлэг бөгөөд шулуун шударга.

yandex.net

Солонгос эмэгтэйчүүд сургуулийн сурагч охин шиг өрсөлдөх чадвар өндөртэй, ажил төрөлдөө ч шаргуу, ухамсрын хувьд бас их хүчтэй. Тэд амжилтад хүрэхийг хичээдэг, материаллаг талаасаа хараат бус байхыг эрхэмлэнэ. Япон эмэгтэйчүүдэд ийм тэмүүлэл бага, тэднээс хүүхэд төрх илүүтэй харагдана, тэд бие даахыг ч нэг их хүсдэггүй.

yandex.net

Япон эмэгтэйчүүдэд нийтлэг илрэх шинж тэмдэг – өчүүхэн зүйлд хүртэл талархаж баярлалаа гэж хэлдэг, тэд үнэхээр эелдэг хүмүүс. Тэд яаж тэр жижиг сажиг зүйлийг ажигладаг юм бүү мэд. Эрэгтэй гэлтгүй эмэгтэй хүнд ч гэсэн талархлаа тун урамтай илэрхийлнэ. Талархахын зэрэгцээ бүх хүмүүсээс уучлалт гуйна, нийгмийн давхаргын ямар хүн байх нь огт хамаагүй – Япончууд хүн болгонд адилхан эелдэг ханддаг улс.

Солонгосчуудын тухайд гэвэл баячууд болон ядууст хандах хандлага өөр, тэнд Япончуудыг бодвол эелдэг зан гэдэг ойлголт өөр.

Япончуудад аав, ээждээ хүндэтгэлтэй хандах нь арай бага юм уу даа. Солонгост бол эцэг, эхийн хэлсэн үг – маш чухал, тиймээс Солонгосчууд эцэг, эхийнхээ хүслээр гэр бүл болох тохиолдол их гардаг, эсвэл эцэг эхийн үзэл бодлыг сонсохгүйгээр ямар нэгэн зүйл хийх нь ховор. Эцэг, эхтэйгээ байнгын харилцаанд байх бөгөөд тэдэнд бэлэг бэлэглэх нь энгийн зүйл, харин Японд эцэг, эхдээ ингэж хандах хүн тун ховор юм.

yandex.net

Солонгос хүн гэрээсээ хол амьдарч байгаа бол эцэг, эхтэйгээ долоо хоногт нэг удаа заавал холбогдоно, дуулгах ямар нэгэн онцгой шинэ мэдээ байхгүй байсан ч хамаагүй. Япончууд холбогдох онцгой шаардлага гарахаас нааш эцэг, эхтэйгээ ярихгүй.

yandex.net

Япон эмэгтэйчүүд хоол хийх дургүй.

yandex.net

Би Япон бүсгүйтэй гэрлэж байхдаа Япон хоол уйтгартай, цомхон гэж боддог байлаа. Ялангуяа ажлаасаа орой ирэхэд надад будаа, загас, шөл бэлдээд тавьчихсан. Солонгост 2 үндсэн хоол, жишээ нь, шөл, загас тэгээд дээрээс нь 3-4 төрлийн панчан заавал байдаг.

yandex.net

Миний танил олон Япон эмэгтэйчүүд кафе, ресторанд хооллох дуртай, тэд гэртээ бараг хоол хийдэггүй гэж нэмж хэлмээр санагдлаа.

Тарогийн хэлснээр, цуг ажилладаг хүмүүсийн ихэнх нь обенто (өдрийн хоолтой сав)-г 7/11 дэлгүүрээс худалдаж авдаг ажээ. Тарогийн ээж охиноо гэртээ хоол хийсээр л байна уу гэж асуудаг гэсэн. Нөхөртөө обенто хийж өгч явуулаад л байна уу? Тийм ээ, хийсээр л байгаа. Хийсээр ч байх болно.

yandex.net

Солонгос залуу үргэлжлүүлэн:

Япончуудын өдөр тутмын амьдралд ялгаатай зүйл их олон бий – цагаан хэрэглэл яаж хатаах, угаалгын өрөө ашиглах гээд л… Ширээний ард суугаад хоол идэх нь ч өөр. Солонгост тохойгоо ширээн дээр гаргаж тавиад хооллох нь энгийн үзэгдэл, хоолоо сороод идэхэд хэн ч гайхахгүй, харин Японд эдгээрийг бүдүүлэг зан гэж үздэг.

yandex.net

Япончууд маш зарчимч улсууд, юманд хэтэрхий болгоомжтой хандана, шинэ зүйл туршиж үзэхээс эмээнэ, адал явдалтай учрах дургүй, заримдаа шийдэмгий алхам хийж чаддаггүй.

Хүүхэд хүмүүжлийн хувьд бол Япончууд хүүхдийнхээ хүслээр явуулдаг. Тэднийг хүссэн зүйлээ хийг гэж боддог.

yandex.net

Солонгост эцэг, эх нь хүүхдүүдээ хүчээр сургуульд явуулж, ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийнэ. Тэд хүүхдийн хүсэл, сонирхлыг харгалзахгүй, хүүхдээ амжилтын оргилд хүрээсэй л гэж хүмүүжүүлдэг.”

Эцсийн эцэст, өөр өөр уламжлал, соёлтой хүмүүстэй цугтаа амьдрахад хэцүү. Энэ л шалтгааны улмаас Солонгос залуу Япон бүсгүйтэй гэрлэсэн зовлонгоосоо бусадтай хуваалцахаар шийджээ.

Та өөр улс оронд амьдардаг уу? Тэдний онцлогоос бидэнд сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.

17
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *