Туршлагатай тогооч нарын хүртэл анхаарлыг татахуйц, гал тогооны ажлыг маш ихээр хөнгөвчлөх 18 лайфхак

0

“Лайфхак” болон “зөвлөгөө” гэдгийг нэг утгатай үг гэж боддог хүмүүс зөндөө бий. Угтаа бол үгүй юм. Тодорхойлолтоос харахад лайфхак гэдэг нь энгийн зүйлийг амархан бас үр дүнтэй хийхэд тусалдаг арга. Энэ аргыг хэн ч зохиож болох бөгөөд гүйлгээ ухаанаа ажиллуулж туршилт хийхээс төвөгшөөхгүй байх л хэрэгтэй.

Бид амьдралыг аль болох хөнгөвчлөхийг хичээдэг, ялангуяа гал тогооны ажлыг. Тийм ч учраас хэнд ч хэрэгтэй лайфхак зохиож бусадтайгаа хуваалцах хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна.

1. Нулимсгүйгээр сонгино хэрчихийг хүсэж байгаа бол хажуудаа асаасан лаа тавиарай

Өөр арга: сонгиноо дундуур нь хуваагаад хүйтэн усанд сойно. Бага зэрэг байлгасны дараа хэрчээрэй. Нулимс гарахгүй.

 

2. Талхны xутгаар улаан лооль зүсвэл цэвэрхэн бас нарийхан болдог, шүүс нь ийш тийш үсрэхгүй

 

3. Мах, төмсийг шарах шүүгээнд зураг дээрх байдлаар нэгэн зэрэг болгоорой. Доод тавиурт байгаа төмсийг илүү шүүслэг болгож өгдөг юм.

© cookingsheri / Reddit

 

4. Их хэмжээний тахианы далавчийг модон шор ашиглаж байгаад шарах шүүгээнд нэг шарахаар болгочихлоо

© stroma_ru / Reddit

 

5. Ширээн дээр тавьсан ганбанз гулсаад байвал доор нь чийгтэй даавуу эсвэл алчуур тавиарай

 

6. Хөлдсөн махыг хурдан гэсгээхийг хүсвэл хайруулын таваг эсвэл хоолны саванд хийгээрэй (зуухан дээр тавих хэрэггүй)

© odetoburningrubber / Reddit

Тахианы бүтэн гуя 3 цагт бүрэн гэссэн.

 

7. Сүшиг шинээр нь хадгалахыг хүсвэл хүнсний скочинд ороогоод зүсэм талхтай хамт хоолны саванд хийгээрэй

© subtlelioness / Reddit

 

8. Чанасан өндгийг хэдхэн секундийн дотор хоолны халбагаар хальсалж болно

 

9. Урт гоймонг амны цаас тогтоогчид хийж жинлэвэл ийш тийш өнхрөхгүй

© Berkamin / Reddit

 

10. Тостой хоолны савыг ингэж угааж болж байхад гараа завааруулах ямар хэрэг байна?

Тостой хоолны саванд цаасан алчуур, аяга, тавагны угаагч шингэн бодис, халуун ус хийнэ. Таглаад сайтар сэгсэр. Бохирдсон цаасыг авч хаяад саваа цэвэр усаар зайлна. Ингээд л цэв цэвэрхэн боллоо.

 

11. Хулсан шор + лент = кимбаб ороох хямдхан бас эвтэйхэн ороогч

© Gazakid / Reddit

 

12. Xутганы ирийг мохоохгүйн тулд хэрчсэн хүнсээ xутганы иртэй талаар биш харин иргүй талаар нь авна/унагана

 

13. Тос үсэргэдэггүй торон таг хайруулын тавганд багадаад байхаар нь

© jeffhowcodes / Reddit

 

14. Гоймон чанасан усыг асгах хэрэггүй. Крахмалтай усаар соус хийхэд тохиромжтой

© Yaws_pitch / Reddit

Мартаж санаад гоймон чанасан усыг асгачих гээд байвал шүүрэн саванд хэмжээстэй аяга тавиарай.

 

15. Гал тогоонд орж иртэл будааны илүүдэл шүүсийг ингээд шүүж байна. Их хэрэгтэй санагдлаа. Туршиж үзээрэй.

© Terran35 / Pikabu

Эхнэр маань үнэхээр ухаантай шүү.

 

16. Аавын карпаччо зүсэж байгааг хараад бүр гайхаж орхилоо. Зүсэхэд уутнаас шингэн шүүс гардаг асуудлыг үнэхээр энгийн аргаар шийдэж чаджээ.

© BadMusician / Pikabu

Карпаччог шууд ууттай нь хэрчинэ. Хэрчсэн уутны нэг хэсгийг буцаагаад угладаг юм байна.

 

17. Хэрвээ танайд аяга, таваг угаагч машин байхгүй бол тостой селекон бариул, хуванцар таг зэргийг угаалгын машинд угааж үзээрэй

Богино горим дээр тохируулсан ч гэсэн тос, бохир нь сайн арилдаг. Гараар угааснаас хамаагүй үр дүнтэй. Хамгийн гол нь сэгсэрч болохгүй.

 

18. Би энэ хоолыг залхуу лазань гэж нэрлэсэн: соустай хөлдөөсөн равиоли болон моцарелла, тэгээд шарах шүүгээнд болгоно. Ингэж хийдэг хүмүүс байна уу?

© LemonyOrchid / Reddit

Заримдаа этгээд гэмээр лайфхак хараад өөрийн эрxгүй ийм бодол төрдөг юм: “Үгүй мөн сонин юм аа”. Туршиж үзсэний дараа үнэхээр үр дүнтэй байхыг нь яана. Танд ийм зүйл тохиолдож байв уу?

6
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *