Хэзээ нэгэн цагт таныг аварч мэдэх 7 зуршил

2

Бүх хүн төрөлхтний түүхээс харвал бид хамгийн тайван, аюулгүй үед аж төрж байгаа аж. Гэхдээ анхаарал халамжаа сулруулах хэрэггүй, учир нь дэлхий ертөнц ахиад л аюултай болж мэднэ.

Бид та бүхэндээ таны амийг аварч мэдэх 7 зуршлын талаар хүргэхээр бэлдлээ.

1. Түлхүүр, мөнгө, цэнэгтэй утас

Гэрээс гарахын өмнө халаасаа шалга. Түлхүүр, мөнгө, цэнэгтэй утас бол танд зайлшгүй байх ёстой зүйлс юм. Та зарим нэг зүйлийг мартаж болох ч энэ 3 зүйлийг огт мартаж болохгүй.

Яагаад чухал вэ? Ямар нэгэн аюултай зүйл тохиолдох үед гэр лүүгээ залгаж тусламж гуйх, гэртээ харих боломжтой байх ёстой. Гар утас зөвхөн танд ч биш өөр хүмүүст ч бас тус болж мэднэ. Үйл явдлын гэрч болсон бол яаралтай тусламж дуудах хэрэгтэй. Гэрээсээ болон ажлаасаа гарахын өмнө утсаа цэнэглэхээ бүү март.

 

2. Хэн нэгэнтэй мөргөлдсөн бол уучлалт гуй

Энэ маш чухал. Мөргөлдсөн бол эелдгээр уучлалт гуй. Таны буруу биш байсан гэдгийг мэдэж байсан ч уучлалт гуйгаад цааш яваарай.

Яагаад чухал вэ? Та гудамжинд хэнтэй мөргөлдөж байгаагаа ч ойлгохгүй шүү дээ. Магадгүй гар буу авч яваа хүнтэй, согтуу, хар тамхи хэрэглэсэн хүнтэй ч таарч магад. Тэр маш их ууртай явж байж ч мэднэ. Зөвхөн уучлалт гуйх нь аюултай нөхцлөөс таныг аварч чадна.

 

3. Гурваас доошгүй гарцыг олох

Тоглолт үзэж байсан ч, төмөр замд, их дэлгүүрт, номын дэлгүүрт, сургууль, ажил дээрээ, нисэх онгоцны буудал гээд хаа ч явж байсан 3-аас доошгүй гарцыг хайж олоорой. Энэ нь дараа та өөрийн байгаа газартаа хамгийн ойр аврах гарц хаана байгааг санахад тусална. Ганц хаалгатай барилга байвал өөр гарах гарц хайж олох хэрэгтэй. Жишээ нь том намхан цонх.

Яагаад чухал вэ? Ямар нэгэн муу зүйл тохиолдох үед гарц хайх нь цаг их авна. Хэрвээ өмнө нь мэддэг байсан бол та маш хурдан байгууламжаас гарч чадна.

 

4. “Муу залууг ол” тоглоом тоглоорой

Энэ бяцхан тоглоом таныг аюулаас аварч мэднэ. Гудамжинд эсвэл нийтийн тээвэрт явж байхдаа эргэн тойрны хүмүүсээ сайтар ажигла. Хэн танд “муу залуу” гэж харагдаж байна? Магадгүй та ууртай, айсан, хэрцгий царайтай хүнийг буруутан гэж бодох байх.

Яагаад чухал вэ? Бидний мэдрэмж ховорхон алддаг. Хэрвээ хэн нэгэн аюултай мэт харагдаж байвал тэр хүнээс аль болох хол байхыг хичээ.

 

5. Онгоцон доторх аврах гарцыг тоол

Та сандландаа тухлан суунгаа өөрийн ойр хэсгийн аврах гарцыг анхааралтай тоолоорой. Тэгээд үүнийгээ битгий мартаарай.

Яагаад чухал вэ? Нисэх онгоцонд битүү утаа гарч, гэрэлгүй болох үе гарч мэдэх юм. Жишээ нь таны суудал болон аврах гарцын хооронд 9 эгнээ байгаа бол та суудлаа урагшлуулж аврах гарцын хажууд сууж болно.

 

6. Гартаа юм атгаж сурах

Бид ямар нэг зүйлээс барих үед гарын булчин бусад булчинг бодвол маш хурдан ядардаг. Тиймээс өдөр бүр гартаа юм атгах дасгалыг тогтмол хийх хэрэгтэй. Зориулалтын жижиг төхөөрөмж ч ашиглаж болно.

Яагаад хэрэгтэй вэ? Онцгой тохиолдолд хүмүүс жижиг зүйлээс бариад гарах юм уу орох хэрэг болдог. Гараараа юмнаас зуурах юм уу атгах хэрэгтэй ба магадгүй та маш удаан барих шаардлага ч гарч мэднэ. Та гартаа юм атгаж хэвшвэл таны булчин ядрахгүй.

 

7. Толгойгоо өргөн удаанаар эргүүл

Аюул мэдэрсэн үедээ хүмүүс ихэвчлэн толгойгоо огцом эргүүлж, хөдөлгөөнөө хурдасгадаг. Энэ бол буруу бөгөөд харин ч эсрэгээрээ толгойгоо өргөж, аль болох удаан эргүүлэх хэрэгтэй.

Яагаад хэрэгтэй вэ? Толгойгоо огцом хөдөлгөж, хурдаа нэмснээрээ та хэн нэгний олз болно. Учир нь нохой эсвэл дээрэмчин таны хөдөлгөөнийг анзаарч, эргэн тойрноо сайтар ажигласны дараа тань руу халдах болно.

72
ГоёГоё
52
ГайхмаарГайхмаар
20
ТэнэглэлТэнэглэл
18
Ха ХаХа Ха
15
БахархмаарБахархмаар
8
ХөөрхөнХөөрхөн
7
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Майкл Хосе

    Майкл Хосе

    2017/03/25 at 16:08

    Б. Мөнхбиелэл

  2. Өнөржаргал Б.

    Өнөржаргал Б.

    2017/03/25 at 20:19

    Ss

  3. Ss

  4. Ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *