
Эцэст нь Melisandre цор ганц гэрэл нэмэгч биш болж таарлаа. “Game of Thrones” цувралын сүүлийн анги хэтэрхий бараан дүрслэлтэй байснаас болж ихэнх үзэгчид бухимдсан учир цувралыг үздэг зарим фенүүд гэрэлтүүлэг нэмж, “The Battle of Winterfell” ангид чухам ямар үйл явдал болсныг харуулахыг хүсжээ.
Шоуны зүгээс бүх зүйлийг бодитоор харуулахыг зорьсон нь ойлгомжтой. Энэ ангиар аймшигт дайны үнэн төрх болон харанхуй нөмөрсөн цаг үед дайснаа олж харах хүндрэлтэй болохыг үзэгчдэд ойлгуулах зорилготой байв. “Night King” шөнө дайрахдаа цасан шуургыг хамт авчирсан. Мэдээж бодит байдал дээр хорвоо ертөнцийг харанхуй нөмөрнө. Бид өмнө нь ийм зураглалыг “Lord of the Rings” киноны шөнө бороо орж буй хэсгээс харж байсан.

Grey Worm


Arya

“YouTube”-ийн “Hivemind” сувгийн зүгээс үхдэлүүдийн дайралтын хэсэгт өнгө нэмж гэрэлтүүлсэн нь тулааныг илүү бодит болгож, үзэгчдийн харах байдлыг өөрчилжээ.
Daenerys ба Jon Snow


Fabian Wagner, цувралын турш киноны гэрэлтүүлгийн асуудлыг хариуцсан мэргэжилтэн сүүлийн ангийг хэтэрхий бараан байна гэж шүүмжилж буй үзэгчдэд хандан, “Цуврал анхнаасаа л бараан дүрслэлтэй байсан, өөр ертөнцөд үйл явдал өрнөж буй шоу шүү дээ. Бид үзэгчдэд гайхалтай ангийг зориулахаар хичээж ажилласан. Миний бодлоор тийм ч бараан дүрслэлтэй байгаагүй гэж бодож байна, яагаад гэвэл би энэ ангийн зураг авсан” хэмээн ярилцлага өгчээ.
Tormund

Тэрээр цааш үргэлжлүүлэн, “Ерөнхийдөө шоуны зүгээс энэ ангийг бараан дүрслэлтэй байхаар шийдвэрлэсэн. Бид эдгээр жилүүдэд олон тулаантай хэсгүүдийг үзсэн, аль болох жүжигчдийн жүжиглэлт, тухайн орчныг үзэгчдэд бодитоор харуулахыг зорьдог. Хүмүүс юу болоод байгааг сайн анзаарч харсангүй гэж шүүмжилж байгааг ойлгож байгаа ч миний бодлоор юу болоод байгааг зарим үед мэдэж, харж чадахгүй байх нь илүү сэтгэл хөдөлгөсөн мөч байдаг” гэжээ.
Jon Snow

Луунууд үхдэлүүдийг шатааж байна


“Game of Thrones” бол кинотеатрт үзэхэд илүү тохиромжтой, тэр тусмаа харанхуй танхим эсвэл өрөөнд үзэх хэрэгтэй. Хэрэв та гэртээ үзсэн нөхцөлд, гадаа гэгээтэй байвал энэ ангийн чухал хэсгүүдийг үзэх боломжгүй юм байна.
Brienne of Tarth цэргүүд рүү хашгирч байна

Daenerys луугаа унаж байна


Гол асуудал нь хүмүүсийн ихэнх нь өглөө гэгээтэйд, жижиг дэлгэцээр энэхүү ангийг үзсэн учир юу болоод байгааг сайн анзаарч чадсангүй хэмээн шүүмжлэх гол хүчин зүйл болоод байгааг кино багийхан онцолжээ.
Jaime Lannister

Grey Worm

Sansa ба Arya


Jon Snow

Дайны талбар


Gendry

The Hound

Гэрэлтүүлэгтэй болон гэрэлтүүлэггүй харьцуулалтыг дараах бичлэгээс үзээрэй
Сүүлийн ангийн бусад гэрэл нэмсэн хэсгүүд:















