Гэртээ хувцсаа хатаах нь эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг болохыг мэргэжилтнүүд анхааруулж байна!

3

Бидний ихэнх нь хотод, хүн ам олноор суурьшсан газар амьдардаг ба амьдарч буй орон сууцнуудын хэв маяг, онцлогоос шалтгаалж гадаа талбайд хувцсаа хатаах боломжгүй байдаг. Үйлдвэрлэгчид бидэнд угаасан хувцсаа хатаах тавиур болон бусад зүйлийг санал болгож байгаа ч судлаачдын хийсэн судалгаанаас үзэхэд, гэртээ угаасан хувцсаа хатаах нь хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг болох нь тогтоогджээ. Судалгааны үр дүнгээс шалтгаалж эрдэмтэд болон дизайнерууд эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хувцас хатаагчийг ирээдүйд зохион бүтээх биз ээ.

Ингээд та бүхэнд гэртээ угаасан хувцсаа хатаах нь эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг болохыг судалсан судалгааны үр дүнг танилцуулж байна.

Гэртээ угаасан хувцсаа хатаах эрүүл мэндэд яагаад ноцтой аюул учруулдаг вэ?

“Mackintosh Environmental Architecture Research Unit” гэх газрын хийсэн судалгаанаас үзэхэд, Глазго хотод амьдардаг хүмүүсийн 87% нь өвлийн улирал гэртээ хувцсаа хатаадаг болох нь тогтоогджээ. Бусад улс орны ард иргэд ч гэсэн хувцсаа гэртээ хатаадаг ба энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг судлаач Розали Менон хэлж байна. Угаасан хувцсаа гэртээ хатаах нь агаарын чийгшлийг хэт их болгодог ба астма тусах, халуурах болон харшил өгөх зэргээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг ажээ.

Нэмж хэлэхэд, угаасан хувцсаа гэртээ хатаах нь агаарт тоос шороо болон хөгц үүсэхэд нөлөөлнө. Судалгаанаас үзэхэд ихэнх хүмүүс угаасан хувцсаа хатаахдаа сэнс болон агааржуулалтын систем ашигладаггүй болох нь тогтоогдсон байна.

Нойтон хувцаснаас гарах чийг, агааргүйдэлт зэрэг нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Тэр тусмаа зөөлөн даавуун материалтай хувцсыг гэртээ хатаах нь асуудлыг улам хурцадмал болгодог ба энэ төрлийн хувцас химийн хортой бодис ялгаруулдаг – хорт хавдар үүсгэгч гол хүчин зүйлсийн нэг.

 

Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Розали Менон болон түүний хамтрагч Коллин Портеуш нар судалгааны үр дүнгээс шалтгаалж угаасан хувцсыг хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулахгүйгээр хэрхэн хатаах талаар хэд хэдэн аргуудыг санал болгож байна:

  • Нойтон хувцсыг хатаахдаа хагас гэр дотор буюу тагтан дээр хатаах хэрэгтэй.
  • Хэрэв танайх тагтгүй бол тавцан дээр хатааж болно. Ингэснээр нарны гэрэлд таны хувцас сайн хатах болно.
  • Хэрэв та цаг агаарын халуун бас нартай бүсэд амьдардаг бол цонхноосоо унжуулж, угаасан хувцсаа хатаагаарай – гэхдээ танай гэрийн хэв маяг ингэх боломжтой нөхцөлд энэ аргыг ашиглах боломжтой гэдгийг санаарай.
  • Хэрэв угаасан хувцсаа гадаа хатаах боломжгүй бол ус хатаагчийг ашиглаарай. Ус хатаагчийг хамгийн сайн агааржуулалттай өрөөнд байрлуулна – унтлагын болон зочдын өрөөнд тавьж болохгүй.

Бас нэгэн арга бол дээвэр дээр болон арын хашаандаа нойтон хувцсыг хатааж болно. Архитектур болон дизайнерууд ирээдүйд олон шинэ санааг дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Тэд магадгүй агааржуулалтын системийг шийдэхээс гадна хувцас хатаагч тусгай өрөө эсвэл автомат цахилгаан хэрэгслийг зохион бүтээхийг үгүйсгэхгүй юм.

Хэрэв та дээрх аргуудыг туршиж үзэх боломжгүй нөхцөлд байгаа бол хувцас хатаах өрөөнийхөө агааржуулалтыг сайн шийдэх хэрэгтэй. Цонхнуудаа онгойлгож, хоол хийх, хувцас угаах, шүршүүрт орох эсвэл аяга таваг угаагч ашиглахдаа сэнс хэрэглэж байгаарай. Агааржуулалтын системийн фильтр цэвэрхэн байх ёстойг санаарай. Ингэснээр цэвэр агаарыг гаргаж чадна. Дээрх аргууд таны гэрээс их хэмжээний чийгийг гаргаж авахад тусална.

Танд дээрх аргууд хэрэгцээтэй юм шиг санагдаж байна уу? Та угаасан хувцсаа хэрхэн хатаадаг вэ? Хариултаа сэтгэгдэл бичих хэсэг дээр үлдээнэ үү.

6
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Bumkhand Tserennadmid

    Bumkhand Tserennadmid

    2018/12/29 at 14:23

    Bayrin nend hvrgie

  2. Az Jargal Az Jargal

    Az Jargal Az Jargal

    2018/12/29 at 18:23

    Baatraa Bataa Лэлоүш С.

  3. Даваасүрэн Осор

    Даваасүрэн Осор

    2018/12/29 at 19:45

    Sandagdorj Otgonbaatar

  4. Oyun Sh

    Oyun Sh

    2018/12/29 at 20:07

    Ха ха ха, манай улсад тэр судалгаа хийсэн vv? Европын агаарын чийгшэл монголоос 100% дахин илvv. Евел гэрт/орон сууцанд бvvр хуурай. Пааран дээр шууд тавиад хатаахгvй юмаа гэхэд елгеед гэртээ хатаахад муу зvйл байхгvй, харин ч гэртээ жаахан чиийг оруулах байх. Бид чинь чийг vvсгэгч цахилгаан машин ажил гэртээ ергенеер хэрэглэдэг биз дээ. Монголд харин энд тэндхийн юм орчуулж нийтлэхийн оронд терел бvрийн судалгааны институудыг бий болгож жинхнээр нь монголд судалсан (5-аас доошгvй жил) бодит нийтлэл бичиж олны хvртээл болгон нийтлэх нь зев.

  5. Tanya Tana

    Tanya Tana

    2018/12/29 at 20:38

    Bolox ym 1ch alga da…nasaaraa l xataasan uxeegui l bna…za shine onoo saixan ugtaarai

  6. Erdenechimeg Altangerel

    Erdenechimeg Altangerel

    2018/12/29 at 21:15

    Enh Togtoh

  7. Shinetsetseg G Ganhuyag

    Shinetsetseg G Ganhuyag

    2018/12/29 at 21:44

    Г. Одонбаатар

  8. Ariunaa Ari

    Ariunaa Ari

    2018/12/29 at 21:48

    za za ene bas yuv dee

  9. Eenii Lhagvasuren

    Eenii Lhagvasuren

    2018/12/29 at 22:08

    manaihan gadaa hataaval shuud hu tortog bnoo gej

  10. Misheel Batbold

    Misheel Batbold

    2018/12/30 at 00:48

    Huvzas hataagch maschin ali 20 r zuund garsan sch dee,ugaalgiin maschintai helberee tostei,mongold odoo boltol orj ireegui gej uu?

  11. Ulziibayar Danzansuren

    Ulziibayar Danzansuren

    2018/12/30 at 01:38

    Манай нөхцөлд бол шал худлаа, эсрэгээрээ илүү үр дүнтэй. Хүүхэд нялх бхад нойтон даавуу норгож тавь гэдэг бсан биз дээ. Угаасан хувцаснаас юу ялгарна гэж. Харин ч угаартай утаатай агаарыг чийгшүүлэх талтай

  12. В. Эрдэнэчимэг

    В. Эрдэнэчимэг

    2018/12/30 at 01:52

  13. Bolormaa Bigliardi

    Bolormaa Bigliardi

    2018/12/30 at 17:16

    Esregeeree buur sain Uruu chiigshuuldeg geh yum bna busad orond

  14. Buyanjargal Tumurbaatar

    Buyanjargal Tumurbaatar

    2018/12/30 at 20:04

    Zarim negiig n hayaach

  15. Dagiena Dorj

    Dagiena Dorj

    2018/12/30 at 22:11

    Зүгээрээ монголд яах ч үгүй зүгээр

  16. Odgo Tod

    Odgo Tod

    2019/01/01 at 21:24

    Ene ch manaih huurai orond tohirohgui sudalgaa bna oo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *