Нэгэн бүсгүй хиймэл сормуус нүдэндээ наалгахдаа гоо сайханчийн буруугаас болж 2 цагийн турш хараагүй болжээ

2

Эмэгтэйчүүд гоо сайхны төрөл бүрийн бүтээгдэхүүн хэрэглэх дуртай байдаг. Гэвч тэдгээр бүтээгдэхүүний зарим нэг нь сүүлийн жилүүдэд шүүмжлэл дагуулах болсон. Та мэдээж хэрэг сормуус дэрвийлгэгчийн талаар өмнө нь сонсож байсан байх. Санаа зовох хэрэггүй, та байгалиасаа урт сормуусгүй ч гэлээ, заавал хиймэл сормуус хэрэглэлгүй энэ асуудлыг шийдэх өөр олон аргууд байдаг байна.

Оригинал сормуус дэрвийлгэгч ойролцоогоор 90 долларын үнэтэй байдаг ба 30 өдрийн хугацаанд сормуусыг дэрвийлгэнэ. Таныг гайхалтай харагдуулах ба та сүр бүр сормуус дэрвийлгэгчийг солих хэрэгтэй болно.

Тэгвэл Английн нэгэн их сургуулийн оюутан охин болох Меган Риксон сормуус дэрвийлгэгчийг дахин хэрэглэхгүй байхыг эмэгтэйчүүдэд анхааруулжээ. Тэрээр твиттер хаягаараа дамжуулан олон нийтэд сормуус дэрвийлгэгч хэрэглэснээс болж 2 цагийн турш юу ч харж чадахгүй болсон тухайгаа бичлэг хийж хэлсэн байна.

Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад түүний нүд нь халуу шатаж байгаа мэт мэдрэгдэж, хавдаж эхэлжээ. Түүний хувьд гоо сайханчид очиж, сормуус дэрвийлгэгчийг хэрэглэсэн ба тухайн үед ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, хэвийн байсан гэнэ.

Харин гоо сайхны салоноос гараад удаагүй байхад Меган дээр дурдсан зовиурыг мэдэрч эхэлсэн байна: гоо сайханч сормуус дэрвийлгэгчийг хэрэглэхдээ түүний сормууст хумсны цавуу /сормуус дэрвийлгэгчид зориулагдаагүй/ ашигласан нь энэхүү ноцтой аюулын эхлэлийг тавьжээ.

Иймд нийт эмэгтэйчүүдэд хандаж тэрээр мэргэжлийн бус гоо сайханчид аль болох очихгүй байхаас гадна хамаагүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулсан байна.

Мэргэжлийн гоо сайханчийн зүгээс сормуус дэрвийлгэгчийг ойр ойрхон хэрэглэж болохгүй ба эс бөгөөс нүдний эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг талаар хэлж байгаа юм. Түүнчлэн сормуус дэрвийлгэгчийг өөрөө дур мэдэн хэрэглэсний хэрэггүй ба болж өгвөл мэргэжлийн гоо сайханчид хандах хэрэгтэй ажээ.

Гоо сайханчид очиж сормуус дэрвийлгэгчийг хэрэглэсэн ч гэлээ, гэртээ очоод хиймэл сормуусыг тогтмол угааж цэвэрлэж, байх ёстой гэнэ. Учир нь энэхүү гоо сайхны бүтээгдэхүүнээр дамжин элдэв төрлийн нян бактери нүдийг гэмтээх аюултай байдаг байна.

Нүд бол ертөнцийг харах толь учир та аль болох нүдээ хайрлаж, хамгаалж байхыг танаас хүсье!

9
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Haynaa Amgalan

    Haynaa Amgalan

    2018/12/29 at 15:53

    Ene ch ugaasa sain zuil bish bhaa manaihan ih hiilgej bga yaanadaa

  2. Sayka Sayka

    Sayka Sayka

    2018/12/29 at 17:19

    2 tsagaas hoish haraan orsiimuu

  3. Bolormaa Tsend-Ayush

    Bolormaa Tsend-Ayush

    2019/01/01 at 16:45

    Ymar aimaar ym be.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *