Энэ 5 дүрмийг баримталж чадвал таны үнэртэй ус үнэрээ удаан хадгална

1

Өөрт тохирох үнэртэй ус сонгох – амжилтын 50%. Гоё ганган хувцсыг зөв өмсөхтэй адил үнэртэй усыг зөв түрхэж сурах хэрэгтэй. Үнэтэй юу, хямдхан уу гэдэг нь хамаагүй, ухаалаг хэрэглээ л чухал. Замбараагүй цацлаа гэж бодоход хайран усаа үрэн таран хийнэ, магадгүй үнэртэй усны өөрийн үнэр нь ч алдагдаж болзошгүй. Эргэн тойрон байгаа хүмүүс зугтаах вий дээ.

Үнэртэй ус түрхэх 5 нууцыг танд дэлгэж байна. Эдгээр нууцын тусламжтайгаар таны үнэртэй ус удаан хадгалагдах болно.

 

Үнэртэй усны үнэрийг удаан хадгалах

1. Нэг үйлдвэрийн бүтээгдэхүүн сонгоорой

Үнэртэй усны үнэрийг төгс үнэртүүлэхийг хүсэж байгаа бол адил төстэй үнэртэй эсвэл сул үнэртэй биеийн тос, дезодорант сонгоорой. Таны биедээ түрхсэн аливаа гоо сайхны бүтээгдэхүүний үнэр бие биетэйгээ харшилдах ёсгүй. Үнэртэй усны үнэрийг хурцлахыг хүсэж байгаа бол адил үнэртэй биеийн тос түрхэж болно.

 

2. Үнэр болгон өөрийн цаг хугацаатай

Үнэртэй усны мэргэжилтнүүд уг бүтээгдэхүүнийг өдрийн болон оройн, өвлийн болон зуны гэж ангилдаг. Тийм учраас үнэртэй усны таймингийг сайн мөрдөх хэрэгтэй. Өдрийн цагаар болон дулааны улиралд хөнгөн үнэртэй ус сонгоно. Харин оройн цагаар болон хүйтний улиралд хурц үнэртэй ус түрхэж болох ажээ.

 

3. Зөвхөн цэвэрхэн арьсандаа

Олон хүмүүс үнэртэй усыг хувцсандаа түрхдэг, илүү удаан үнэртдэг гэж үзнэ. Гэхдээ нэг дүрэм бий – зөвхөн цэвэрхэн арьсандаа л түрхэх ёстой. Тийм ээ арьс, ноос, даавуу – энэ бүгд үнэрийг удаан хадгалж үлдэнэ, жишээ нь шубанд түрхсэн ус жилийн дараа ч үнэртэж л байдаг. Хэрвээ олон янзын үнэртэй ус түрхдэг бол хувцсан дээрээ цацаж болохгүй, эс бөгөөс үнэртэй усны цуглуулга болно.

Үнэртэй ус нь биеийн халуун хэмд уусаж өөрийн үнэрээ бүрэн нээдэг юм. Тосон үнэртэй усыг хувцсанд түрхвэл толбо үлдээж болзошгүйг анхаарах хэрэгтэй.

 

4. Үнэртэй усаа түрхээд үрэхгүй

Маш түгээмэл алдаа – үнэртэй усаа түрхээд үрдэг. Жишээ нь шуундаа үнэртэй усаа цацаад хоёр гараа хооронд үрдэг, хүзүүндээ түрхээд хурууныхаа өндгөөр үрнэ. Ингэснээр үнэртэй усны молекулыг эвдэж байгаа хэрэг юм. Цацдаг үнэртэй ус бол цацаад л болоо, хэрвээ хатуу үнэртэй ус бол хөвөн эсвэл хурууныхаа өндгөөр хөнгөхөн дарж түрхэнэ.

 

5. Тодорхой цэгүүдэд түрхэнэ

Үнэртэй усны үнэрийг бүрэн мэдрэхийг хүсэж байгаа бол судасны цохилт ихтэй газар түрхэж байгаарай. Чихний ар, шуу, тохойн дотор талд. Гэхдээ тосон үнэртэй усыг чихний ар талд түрхэж болохгүй. Яагаад гэвэл хөлсний булчирхай ялгарч үнэрийг гутааж болно.

Хүйтний улиралд үнэртэй усыг шилэн хүзүүндээ түрхэнэ. Энэ хэсэг түрхсэн үнэр олон хүнтэй газар илүү мэдрэгддэг юм. Харин зуны улиралд шилэн хүзүүндээ түрхэхээс зайлсхийнэ, халуунд хөлстэй холилдож таагүй үнэртэнэ.

Мэдээж мөн үс. Шууд үсэндээ биш харин үсээ самнах самандаа усаа цацна. Шууд үсэнд цацвал үсийг хуурайшуулдаг байна. Эсвэл өөрийн дуртай брэндийн үсэнд зориулагдсан тусгай уур хэрэглээрэй.

Гоёл чимэглэлээ зүүхээс өмнө үнэртэй усаа түрхээрэй: урвал явагдаж гоёл чимэглэлийн өнгө өөрчлөгдөж болохоос гадна үнэртэй усны үнэрт муугаар нөлөөлж болно. Тийм учраас үнэртэй ус түрхэхээс өмнө чийгшүүлэгч тос түрхвэл тохиромжтой.

Шампунь эсвэл биеийн тосны үнэрийг үнэртэй усныхтай хослуулахыг хүсэж байгаа бол тосон үнэртэй ус сонгоно.

25
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Monkhgerel Bilgee

    Monkhgerel Bilgee

    2018/03/26 at 23:04

    Чанар

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *