Та уншиж мэдсэнийхээ дараа хэзээ ч мартахгүй 18 сонирхолтой баримт

3

Та унтахын өмнө, ялангуяа эртхэн унтахаар хэвтсэний дараа юу боддог вэ? Яг ийм үед бидний тархи өдрийн цагаар огт бодож байгаагүй янз бүрийн зүйлийн талаар сонирхож эхэлдэг: үүл ямар жинтэй бол? Хүн унтаж байхдаа үнэр мэдэрдэг болов уу? хүний бие энерги ялгаруулдаг бол тэр нь ямар хэмжээний байдаг бол? гэх мэт. Эдгээр бүх асуултад хариулт бий.

Энэ удаа унтахынхаа өмнө бодож тунгааж болох 18 сонирхолтой баримт сонгон авлаа.

  • Хүний шүлсэнд өвчин намдаах опиорфин хэмээх байгалийн өвчин намдаагч байх бөгөөд энэ нь морфиноос 6 дахин илүү үйлчилгээтэй юм. Мөн энэ бодис депресс болон түгшүүрт зан төлөвийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.

  • Хүний тархи ойлгож чадахгүй “хориотой” өнгө гэж бий. Энэ нь хүний нүдэнд нэг нэгнийгээ нөхөх янз бүрийн тусгал өнгө юм. Жишээ нь улаан-ногоон, шар-цэнхэр. Хэрвээ таныг шар-цэнхэр өнгө үзүүлээч гэхэд та ногоон өнгө бодох боловч бодит байдал дээрээ шар, цэнхэр аль ч өнгийг нэгэн зэрэг агуулах өнгө бий бөгөөд бид тэр өнгийг төсөөлж чаддаггүй билээ.
  • Таны уушгинд байх хүчилтөрөгчийн цөм, булчинд байх нүүрс-устөрөгч, ясан дахь кальци, цусан дахь төмөр нь дэлбэрэлтийн үр дүнд ертөнцөөр нэг тарсан од эрхэс дотор анх бий болсон байна. Тэгэхээр бид бүгд л ямар нэг хэмжээгээр оддын тоосноос үүссэн харь гаригийн хүмүүс болж таарах нь.
  • Та 60 нас хүрэх үедээ амт мэдрэх мэдрэхүйнхээ талыг алдах ба чихэрлэг, давсархаг, исгэлэн амтыг мэдрэх чадвар суларна.

  • Та амьдралынхаа туршид 16 алуурчинтай таарах боловч үүнийгээ огт мэдэхгүй.
  • Хүн унтаж байхдаа үнэр мэдэрдэггүй.
  • Та хөзөр хольж байхдаа яг тийм дарааллаар хольсон түүхэн дэх анхны хүн болно.
  • Жирэмсэн хүний дотоод эрхтэн гэмтэх нөхцөлд хэвлий дэх хүүхэд хүйсээр дамжуулан сэргээх эд эс илгээн гэмтэл, шарх хурдан эдгэхэд тус болдог байна.
  • Бидний зүрх өдөрт ачааны машин 32 км газар явах хэмжээний энерги ялгаруулдаг байна. Харин тархи 10 ватт-ын гэрэл асаах хэмжээний энерги ялгаруулна.

  • Олон хүн гэрлэн дохио нь харагдаж байгаагаасаа хамаагүй том гэдгийг мэддэггүй. Урсгал зааглах зам дээрх шугам нь олон хүний боддог шиг 5 см биш 25 см өргөн юм. Эрдэмтэд энэ үзэгдлийг “хэмжээний тогтмол “ хэмээн нэрлэдэг байна.
  • Та жил болгон 98% өөрчлөгддөг бөгөөд таны бие дэх атом 12 сард ийм хэмжээгээр шинэчлэгдэнэ.
  • Хүчилтөрөгч бидний амьдралын үндэс, гэхдээ энэ нь бидний эд эсийг хүчиллэг болгон исэлдүүлж хөгшрүүлдэг байна.
  • Таны зүүн талд хамгийн ойрхон сууж байгаа хүн нь баруун талаас хамгийн хол сууж байгаа хүн юм.
  • Таны нас бол нарыг тойрсон тоо төдий юм.

  • Дунд зэргийн хэмжээтэй үүл нь 500 тонн (100 заан) орчим жинтэй бол борооны үүл нь 200 000 заантай тэнцэнэ. Эрдэмтэд үүлний хэмжээ, түүний агуулах усны хэмжээг олж мэдэж энэ тооцоог хийсэн байна.
  • 43 см-ийн нэг пицца нь 30 см-ийн хоёр пиццанаас том юм.
  • 1991 онд социологич Скотт Фельд нэг хүний найз нөхрийн тоо тэрхүү найзынх нь найз нөхдийн тоотой ямар харьцаатай байдаг талаар судалгаа хийжээ. Хоёр дахь тоо нь эхнийхээсээ үргэлж их байсан ба энэ нь таны найзад таны найзаас илүү их тооны найз байх болно гэсэн үг юм. Ингэж” нөхөрлөлийн парадокс” хэмээх үзэгдэл бий болсон билээ.
  • 1990-ээд оны үед төрсөн хүмүүс хоёр мянганд, хоёр зуунд, гурван арван жилд амьдарч үзсэн боловч дөнгөж 30 дөхөж яваа хүмүүс билээ.
107
ГайхмаарГайхмаар
22
Ха ХаХа Ха
21
ГоёГоё
20
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
9
БахархмаарБахархмаар
8
ХөөрхөнХөөрхөн
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Мөнхнасан Энхтөр

    Мөнхнасан Энхтөр

    2018/03/27 at 19:06

    Harahad jijig bolhoos asat tom

  2. bitcoin

    2023/12/06 at 08:56

    Таны зүүн талд хамгийн ойрхон сууж байгаа хүн нь баруун талаас хамгийн хол сууж байгаа хүн юм.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *