Жолооч нарын автомашинаа муутгадаг 7 буруу үйлдэл

6

Зарим нэг жолооч өөрийнхөө автомашиныг арчилж, эдлэх, зөв хэрэглэх талаар огтхон ч санаа тавьдаггүй. Гэтэл зөв хэрэглээ, арчилгаа нь олон автомашиныг эвдрэл, түүнээс үүдэх үнэтэй засвараас сэргийлэхэд тус болдог байна.

Амьдралын аливаа зүйлийг хөнгөвчлөхөд тус болох янз бүрийн арга туршлагыг бид та бүхэнд танилцуулж байдаг билээ. Энэ удаа таны “төмөр хүлгийн” эрүүл байх, урт хугацаанд ашиглахад саад болох жолооч нарын гаргадаг зарим алдааны тухай ярилцъя.

1. Дугуйны хий хэт өндөр болон хэт бага байх

Дугуйны хий хэт өндөр болон хэт бага байх тохиолдол их. Энэ нь түлшний зарцуулалтыг ихэсгэн, автомашины удирдлага, хөдөлгөөний явцад муугаар нөлөөлөх ба шарвах, осолд орох нөхцөл болно.

Ийм нөхцөл бий болгохгүйн тулд дугуйгаа цаг хугацаанд нь сольж байх хэрэгтэй. 1-рт тухайн улиралд нь таарах дугуйг нь тавина. 2-рт урд болон хойд дугуйг жилд нэг удаа байрыг нь сольж байх дүрмийг баримтлах хэрэгтэй.

 

2. Огцом тоормос болон хурд авах

Огцом тоормослох эсвэл хурд авах нь машинд их муугаар нөлөөлдөг байна. Энэ нь автомашины бүх л системд маш их ачаалал өгөх ба ялангуяа хурдны хайрцаг, хөдөлгүүр нь энэ ачааллын дүнд хурдан элэгдэж муудах ба тоормосны эд ангиуд элэгдэж, тоормослох үйл ажиллагаа мууддаг. Энэ нь автомашиныг осолд орох магадлалыг ихээхэн нэмэгдүүлдэг билээ.

 

3. Зогсоолд буруу байрлуулах

Зогсоолд зөв байрлана гэдэг амар ажил биш. Зогсоолд байрлах үедээ жижигхэн талбайд олон  манёвр хийж байрлалаа эзлэх ба энэ үедээ автомашинаа бүрэн зогсоож тоормослодоггүй билээ. Үүнээс бүрмөсөн татгалзах хэрэгтэй бөгөөд энэ нь автомат хурдны хайрцгийг эвддэг, маш үнэтэй засвар хийх болгодог нэг нөхцөл юм.

Тийм учраас эхлээд машинаа бүрэн зогсоосны дараа л дараагийн хөдөлгөөн хийх байдалд шилжих дүрмийг ягштал баримталж бай.

 

4. Хянах самбар дээр ассан анхааруулгыг үл тоох

Хянах самбар дээр ямар нэг гэрэл асах нь автомашины аливаа нэг систем доголдож байж болохыг анхааруулж байгаа хэрэг юм. Жишээ нь хөдөлгүүрийн температур хэт бага эсвэл их, цахилгаанд ямар нэг гэмтэл гарсан, тоормосны шингэн хэт их, бага байх зэрэг юм.

Засвар үйлчилгээнд очихоо бүү хойш тавь. Цагт нь үзүүлж янзлуулж чадвал үнэтэй засвар, аюул ослоос зайлсхийж болно.

 

5. Техникийн үзлэг, үйлчилгээг цаг тухайд нь хийх

Машин эвдрэх бас нэг ихээхэн дэлгэрсэн шалтгаан нь техникийн үзлэг, үйлчилгээг цагт нь хийхгүй байх явдал юм. Анхааруулж хэлэхэд энэ нь автомашины их үнэтэй засвараас хол байх хамгийн гол нөхцөл юм шүү. Та машиныхаа тосыг 1000 км тусамд шалгаж, 40,000 км тутамд агаар шүүгчээ сольж байхыг үйлдвэрлэгч нар зөвлөдөг. Гэхдээ агаар шүүгчийн хувьд Монголын нөхцөлд илүү бага км байна.

Жил бүрийн техникийн үзлэг төдийгүй машины нас, улирлын байдлаас шалтгаалсан өдөр тутмын үзлэг хийх (хөдөлгүүрийн тосны хэмжээ, дугуйны хий, толь, ямар нэг шингэн алдаж байгаа … гэх мэт ) нь чухал.

 

6. Даац хэтрүүлэх

Даац хэтрүүлэх нь бүх л автомашинд муугаар нөлөөлөх ба тэнхлэг, жолоодох хүрдний удирдлага, хурдны хайрцаг, дугуй, хөдөлгүүрт их ачаалал өгнө. Мөн иймэрхүү зуршил нь түлшний хэрэглээг ихэсгэж, машины удирдлагад сөргөөр нөлөөлдөг.

Даац хэтрүүлэхгүйн тулд автомашины танилцуулгыг сайн уншиж хэдий хэрийн даацтайг нь мэдэж аваад түүнийг баримтлах хэрэгтэй. Мөн хэрэггүй зүйл тээж явахаас татгалзаж зөвхөн хамгийн шаардлагатай зүйлийг л машиндаа байлгах нь чухал.

 

7. Авцуулах араанд өгөх ачаалал

Механик хурдны хайрцагтай автомашинтай хүмүүс энэ алдааг их гаргадаг. Гэрлэн дохион дээр зогсож байхдаа авцуулах араа (конс) гишгэн байх нь энэ механизмын эд ангийг маш хурдан элэгдүүлдэг байна. Учир нь  зориулалтаасаа хэдэн зуу дахин их ачаалал авч байгаа билээ. Мөн ингэж зогсох нь жолоочид ч бас төвөгтэй  юм.

Богино хэмжээний зогсолт хийх үедээ “нейтрал хурдны” байрлал дээр тавих хэрэгтэй ба яг хөдлөхийн өмнө л авцуулах арааны гишгүүрийг гишгэнэ.

Автомашин хэрэглэх, үйлчилгээ хийх явцдаа өөр ямар алдаа гаргадаг тухай та анзаарч харсан зүйлээ сэтгэгдэл дээр бичээрэй.

90
ГайхмаарГайхмаар
39
Ха ХаХа Ха
38
ТэнэглэлТэнэглэл
38
БахархмаарБахархмаар
37
ГоёГоё
17
БурууБуруу
17
ХарамсалтайХарамсалтай
17
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Angel Angel

    Angel Angel

    2018/03/27 at 14:12

    Оюунлаг

  2. bayanmunkh

    2018/03/27 at 14:44

    gerlen doxio bolon uruu gazar N deeree tawiad yawdag. ene mashind yamar nuluutei we.

  3. Цогтбаяр

    2018/03/27 at 16:44

    Арааг нейтрал байрлалд тавих нь зөвхөн механик хрдны хайрцагтай тохиолдолд бичсэн байх. Автомат хурдны хайрцагтай тохиолдолд ойр ойрхон нейтрал дээр тавих, уруудах үед нейтрал дээр тавьж өнхрүүлэх зэрэг нь буруу гэж уншиж байсан юм байна. Зураг дээр бол автомат хурдны хайрцаг рычаг харагдаж байна.
    Мэргэжлийн хүмүүс нь илүү сайн тайлбах хийх байх аа.

  4. Sukhbaatar Otgonnyam

    Sukhbaatar Otgonnyam

    2018/03/27 at 22:59

    Baasandorj Ebo

  5. Munhzaya Sandag

    Munhzaya Sandag

    2018/03/27 at 23:31

    Батмөнх Бат-Очир

  6. Enkhoyun Davgadorj

    Enkhoyun Davgadorj

    2023/12/05 at 21:35

    Чинзориг Билэгжаргал

  7. Зочин

    2023/12/06 at 12:02

    авцуулах араа гэдэггүй, авцуулах холбоо гэдэг юм шүү…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *