Туршлагатай жолооч нарын хэрэглэдэг 12 мэдүүштэй арга

1

Машинтай байх амаргүй. Жижиг сажиг асуудал салахгүй, эд ангийн бүрэн бүтэн байдлыг хангах гэж багагүй цаг хугацаа, мөнгө санхүү зарцуулна.

Таны амьдралыг хөнгөвчлөхийн тулд зарим нэг ухаалаг аргуудаас танилцуулахаар шийдлээ.

1. Хумсны будаг бага зэргийн зураасыг арилгана

Ойролцоо өнгийн хумсны будаг аваад зураасыг будаарай. Будаг хатангуут зөөлөн алчуураар сайтар арчина.

 

2. Өнгөгүй будаг шилний цууралтыг зогсооно

Чулуунд цохисон шил цуурч эхэлдэг, арга хэмжээ авахгүй бол цууралт цааш явсаар л байна. Энэ үед өнгөгүй хумсны будаг танд хэрэг болно. 2-3 давхар будаарай, цууралтыг зогсоох болно.

 

3. Удаан хугацаагаар машинаа орхиж байгаа бол жолооны хүрдээ эргүүлээд орхиорой

Наранд удаан зогсоход машины хүрд гараар хүрэхийн аргагүй наранд халдаг. Иймд жолооны хүрдээ 180 хэмээр эргүүлээд орхино.

 

4. Хурц нарнаас зугтаах

Энэ аргыг нисгэгч нар ашигладаг. Наранд нүдээ гялбуулахгүйн тулд акрилийн хуудас авч урд шилэндээ тогтооно. Акрил нь хэт ягаан туяанаас сайн хамгаалдаг бөгөөд цахилгаанждаг тул шилэнд сайн наалдана.

 

5. Лаврын навч дотор муухайрахаас сэргийлнэ

Удаан хугацаагаар машинаар аялах үед дотор муухайрна гэж эмээж байгаа бол хэлэн доороо лаврын навч хийгээрэй. Гэдэс, мэдрэл тайвшруулах бодис агуулдаг ажээ.

 

6. Шил тогтоогч

Машиндаа шилээ хийх газар олдохгүй байна уу? Нарны хамгаалалтанд хавчаар хавчина. Машин хичнээн ширүүн явж байсан ч шил дээрээс унахгүй. Шил нүдэнд ил байх тул хайх ч хэрэг гарахгүй.

 

7. Нимбэг жолооны ард зүүрмэглэхээс сэргийлнэ

Зарим нэг цитрус төрлийн жимс бидний бие эрхтэнд аяга кофе шиг л үйлчилнэ. Жолооны ард нойр тань хүрээд байвал хэлэн доороо зүсэм нимбэг хийгээрэй. Хормын дотор л та сэргэнэ. Нойр хүрч байхад жолооны ард суухгүй байхыг анхааруулж байна.

 

8. Сайжруулсан аяганы тавиур

Аяганы сууринд кексний силикон хэв тавиарай. Элдэв хог бүгд хэвэнд орох тул дараа нь цэвэрлэхэд амар.

 

9. Машинаа байрлуулахад газрын теннисний бөмбөг тус болно

Саяхан жолооны үнэмлэхээ авсан шинэ жолооч нарт маш хэрэгтэй арга. Теннисний бөмбөг гараждаа өлгөөд орон зайн баримжаагаа аваарай.

 

10. Тосны чанарыг шалгана

Хөдөлгүүрийн тосны чанарыг шалгахын тулд тусгай тест хийдэг.

Хөдөлгүүрээ 5-10 минут халаагаад унтраана. Хамраа нээж тосоо щупээр гаргаж ирээд цаасан дээр тавиарай. Тостой цаасаа дулаахан газар 2 цаг байлгана.

  • Тосны зах жигд бол усны хольцгүй тос гэж үзнэ. Сайн тос
  • Гол нь хар эсвэл саарал өнгөтэй бол – тос бохирдол ихтэй, солих шаардлагатай
  • Цаасан дээр металлын орц харагдвал – хөдөлгүүрийн эд анги үрэгдэж байгааг илтгэнэ. Энэ тос чанар муутай.
  • Цайвар саарал эсвэл бор өнгөтэй бол – тосонд үл уусах бодис байна, энэ нь хөдөлгүүрт сөргөөр нөлөөнө. Тосыг солих хэрэгтэй.

 

11. Шатахууны чанарыг шалгах

Цагаан цаасан дээр дусал шатахуун дусаагаад уустал нь ажиглаарай. Туршилтын дараа цаас цагаан болсон бол шатахуун сайн чанарынх гэж үзнэ. Хэрвээ тослог мөр үлдсэн бол чанаргүй шатахуун байжээ.

Бас нэг өөр арга:

Шилэн саван дээр дусал шатахуун хийгээд асаагаарай.

Хэрвээ шилэнд цайвар өнгийн ул мөр үлдсэн бол хог багатай шатахуун байна гэж үзнэ. Хэрвээ шаргал өнгө үлдээсэн бол хог ихтэй шатахуун бөгөөд машины хөдөлгүүрийг гэмтээх эрсдэлтэй.

Бензинийг устай хольсон эсэхийг шалгах:

Бага зэргийн бензинийг шилэн саванд хийж дээрээс нь багахан марганц нэмнэ. Сайтар хутгаад гэрэлд хараарай. Хэрвээ марганцын талстууд уусаж бензин ягаан өнгөтэй болсон бол устай хольжээ гэж үзнэ.

 

12. Хормын дотор салоны агаарыг солих

Урд хаалганы нэгийг бүтнээр нь онгойлгоно. Эсрэг талын хаалгыг нэг нээж, нэг хаана. Энэ арга нь халсан бүхээгийг амархан сэрүүцүүлж агаарын солилцоог сайжрууулна.

130
БахархмаарБахархмаар
27
Ха ХаХа Ха
22
ГайхмаарГайхмаар
21
ТэнэглэлТэнэглэл
20
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. ?????

    2017/09/16 at 10:37

    goy

  2. Tegshee Ideree

    Tegshee Ideree

    2017/09/16 at 10:47

    Rulee ingej udaan orhih ni ruliin appratand muu shde duguigaa ymagt tegshihen orhin estoi

  3. Дөлгөөн Дөлгөөн

    Дөлгөөн Дөлгөөн

    2017/09/16 at 12:27

    Bilguun Demon agaa heregtein bn shv ☺☺

  4. Baganaa Pugu

    Baganaa Pugu

    2017/09/16 at 12:59

    Ёстой тэнэг хүнд зориулсан зөвлөгөө байна

  5. Tsomo Bla Tsolmon

    Tsomo Bla Tsolmon

    2017/09/16 at 14:50

    arai t1 uu guu yu?

  6. Г. Мөнх-Оргил

    Г. Мөнх-Оргил

    2017/09/16 at 18:03

    Ss

  7. Энхтөр Д.

    Энхтөр Д.

    2017/09/16 at 21:35

    Эрдэнэ Чулуун Ганболд Эрдэнэ Чулуун Ганзориг

  8. Ананд Алтансүх

    Ананд Алтансүх

    2017/09/16 at 22:36

    Hussan medee bno

  9. Munhbaatar Tuwshinbayar

    Munhbaatar Tuwshinbayar

    2017/09/16 at 23:46

    Chuluunbaatar Tsetsegmaa

  10. М. Урантуяа

    М. Урантуяа

    2017/09/17 at 22:34

    М. Уугантуяа

  11. Sayran Rizabek

    Sayran Rizabek

    2017/09/17 at 22:44

    X zov bna

  12. Batuh

    2018/09/15 at 10:36

    Maslo shalgah arga ni diesel tergend bas adilxanu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *