Ямар ч нөхцөл байдалд жолооч нарт хэрэг болох 11 мэдүүштэй арга

2
0
11,454

Жолооч нарын ачааны хэсэгт стандарт багаж хэрэгсэл явдаг: домакрат, түлхүүр, зөөлөн даавуун алчуур, нарны шил, запас дугуй гэх зэрэг. Заримдаа жишээ нь хол аян замд гарахад энэ хэрэгсэл шаардлага хангахгүйд хүрнэ.

Та бүхэндээ багагүй мөнгө хэмнэх, тэр ч бүү хэл таагүй нөхцөл байдалд аминд орох зарим нэг аргыг танилцуулахаар бэлдлээ.

Шүдний оо

Шүдний оо нь гэрлийг шар өнгөрөөс арилгаж чадна. Гэрэл дээрээ багахан шүдний оо дусаагаад порлоноор арчиж байгаад усаар угаагаарай. Хэрвээ маш их бохирдолтой бол 3-4 удаа угааж цэвэрлэнэ.

 

Сахлын хөөс

Өвлийн улиралд цонхыг цантуулахгүйн тулд сахлын хөөсөөр арчаарай. Хэрхэн хэрэглэхийг эндээс үзнэ үү.

 

Цаасны хавчаар

Цаасны хавчаарыг утас тогтоогч болгон ашиглаж болно. Үзэмжгүй харагдах ч гэлээ яаралтай зам заагч хэрэглэх болбол – гайхалтай хувилбар энэ болно.

 

Цонхон дээр наасан зүйлс

Цонхон дээр наасан стикер багагүй төвөг учруулдаг, арилгах гэж зовоож орхино. Цонхны цаана нь халуун усанд дүрсэн алчуур тавиарай. Хөрөхөөр нь зөөлөрсөн цавуутай цаасыг хуулж авна.

 

Хумсны будаг

Замд чулуу цохиж урд шилэнд цууралт үүссэн бол хумсны өнгөгүй лакаар будаж цууралтыг тогтоож болно. Лак түрхэж чадвал очих газар хүртлээ тайван явж болох нь ээ.

Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? 😃


Тэгье, мэдээ үзэх

 

Вантуз буюу бөглөөс гаргагч

Машин бага зэрэг хонхойсон бол вантуз хэрэг болно. Үнэхээр үр дүнтэй арга шүү. Гэмтсэн хэсэг дээр тавиад “соруулаад татахад” машинаа янзалж чадна. Машин яг л шинэ мэт.

 

Гар ариутгагч

Гар ариутгагчаар хөлдүү цоожийг онгойлгоно. Цоожинд гелийг түрхээд хэдэн минут хүлээ. Спиртийн агууламжтай тул мөсийг хайлуулж хаалга онгойх болно.

 

Шилэн трико

Уран зөгнөл мэт санагдах хэдий ч интернет дэх сэтгэгдлүүдийг уншиж байхад үнэхээр үр дүнтэй арга бололтой. Хэрвээ замд явж байтал генераторын ремень тасарвал шилэн трико ашиглаж болно /засварын газар очтол хэдэн зуун км зайтай байдаг/. Зураг дээрх шиг ремень хийж чадвал дараагийн шатахуун түгээх эсвэл засварын газар очтол тэснэ дээ.

 

Хавчаар

Модон хавчааранд эфирийн үнэртэй тос дусаагаад агааржуулагчаас тогтоовол машины бүхээг сайхан үнэртэй болно.

 

Нимбэг

Нойр дутуу байхад замд гарахаар болбол машиныхаа бүхээгт нимбэг тавиарай. Зүүрмэглээд эхлэхээр хэрчим нимбэг хэлэн доороо хийчих. Хүчил таныг нойрноос сэргээнэ, та жолоогоо сэтгэл тайван барьж болно.

 

Үсний бальзам

Борооны уснаас хамгаалах бодис өндөр үнэтэй байдаг. Үүнийг үсний бальзамаар орлуулах бүрэн боломжтой. Машины цонхны шилэнд түрхээд угаагаарай. Борооны ус хормын дотор доош урсах бөгөөд цонхны шил дээр тогтохгүй.

27
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

  1. Tungaa Tungaa

    Tungaa Tungaa

    2017/12/29 at 10:10

    Montior Baska

  2. Түвшин Билэг

    Түвшин Билэг

    2017/12/29 at 13:55

    Tamir Ch

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.