Анжелина Жоли хөхөө авахуулснаасаа хойш анх удаа олны өмнө гарч ирлээ

0

Анжелина Жоли хөхөө авахуулснаасаа хойш анх удаа олны өмнө гарч ирлээЭнэ 6-р сарын 2-ны өдрийн ням гаригт Английн нийслэл Лондон хотноо энэ оны хамгийн их хүлээлт үүсгэж байсан дэлгэцийн бүтээлүүдийн нэг болох World War Z кино анхлан дэлгэцнээ гарсан билээ. Ирэх 21-ний өдрөөс эхлэн сонгогдсон кино театруудад гарч эхлэх уг киноны анхны гаргалтанд киноны гол дүрийн жүжигчин Брэд Питт эхнэр Анжелина Жолигийн хамт хүрэлцэн ирсэн нь олны анхаарлыг маш ихээр татсан байна. Энэхүү үйл явдлыг зорин ирсэн хүмүүсийн хувьд хосуудын хамтдаа ирсэн нь бус харин хорт хавдрын улмаас хөхөө авахуулснаас хойш анх удаа олон нийтийн өмнө гарч ирж байгаа Анжелина Жолиг харах нь хамгийн сонин зүйл байжээ. Холливудын хамгийн алдартай хосуудын шүтэн бишрэгчид үгээр хэлж тайлбарлахын аргагүй баяр хөөртэй байсан ба зарим нь сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байгааг жүжигчин бүсгүйг тэврэн уйлж байгаа бүсгүйн зурагнаас олж харах боломжтой юм. Ямартай ч аймшигт өвчнөөр өвдөх эрсдэлээс өөрийгөө хамгаалж, гэр бүлээ гашуун зовлонд унагахаас сэргийлэн маш зоригтой шийдвэр гаргаж, хоёр хөхөө тайруулсан Анжелина Жолигийн шийдвэрлэх мэс засалд орсны дараа анх удаа олон нийтийн өмнө гарч ирээд байгаа үеийн зурагнуудыг үзэж сонирхохыг урья.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. tsatsralchimeg

    2013/06/11 at 22:32

    shn hosuud shu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *