Эцэг эхчүүд хэзээ ч хүүхдэдээ дараах 5 үгийг хэлж болохгүй! Эс тэгвээс хүүхэд өөртөө итгэлгүй нэгэн болж өсч хүмүүжнэ

2

Үр хүүхдээрээ бахархах сэтгэлээс өөр эцэг эхчүүдийг аз жаргалтой болгодог зүйл тун ховор. Мөн хүүхэд нь ямар нэгэн эрсдэлд орох үед тэд юу ч хийхэд бэлэн байдаг. Гэхдээ хүүхдийн өсөлт хөгжилд эцэг эхийн энэ зан чанар сөрөг нөлөө үзүүлдэг. Учир нь үр дүнд нь хүүхэд өөртөө итгэлтгүй хүн болж төлөвшдөг байна. Эхлээд эцэг эхийн хамгаалалт дор хязгаарлагдмал орчинд өсөж торних бол дараа нь бие хүн болох үедээ нийгмээс тусгаарлагдсан нэгэн болно.

Эцэг эхчүүд ямар үгийг хэлж болохгүй вэ?

Энэ сэтгэл санааны эмгэгээс сэргийлэхийн тулд насан хүрэгчид үйл хөдлөлдөө анхаарч, хүүхдэдээ хэлж буй үгээ сайтар хянах хэрэгтэй. Хүүхдийн үйлдэл болон бодлыг хязгаарлах ямар нэгэн үг хэлэхгүй байх нь ач тустай. Ингээд эцэг эхчүүдийн хүүхдэдээ хэлэхээс татгалзах ёстой үгнүүдийг танд хүргэе.

fizkes / Shutterstock.com

 

1. “Чи үүнийг хийхгүй байж болно!”

Магадгүй зоригтой, өөртөө итгэлтэй хүнд энэ үгийг хэлэхэд тохиромжтой байж мэдэх юм, гэвч, хэрэв таны хүүхэд санаачлгагүйн дээр өөртөө эргэлздэг бол дээрх үгийг хэлснээр улам түүний урам зориг болон хөгжиж дэвших хүсэл сонирхлыг үгүй хийх болно.

VGstockstudio / Shutterstock.com

 

2. “Тэнд бүү оч, чи гэмтэх болно”

Хэт их хяналт тавих нь хүүхдийг хожим хүнд хэцүү зүйлтэй нүүр тулгарахад давж гарах чадваргүй болгодог. Хүүхэд хэдийгээр бие даан шийдвэр гаргах хэмжээнд очоогүй байгаа ч гэлээ, өсөж томрох тусам түүнд илүү уян хатан хандах хэрэгтэй.

 

3. “Бусдаас битгий онцгойр”

Хүүхдээ өөр бусадтай харьцуулах нь тэдний онцгой чадвар болон авьяасаа хөгжүүлэх боломжийг нь үгүй хийж буй хэрэг юм.

Oksana Shufrych / Shutterstock.com

 

4. “Би чамайг том болохоор хэлж өгнө”

Хэрэв хүүхэд одоо таниас ямар нэгэн зүйл асууж байвал, энэ нь тэр яг одоо л хариултыг нь авахыг хүсэж байна гэсэн үг, олон жилийн дараа биш. Асуултанд нь хариулахаас цааргалснаар та хүүхдийнхээ эргэлзээг улам нэмж, өөртөө итгэлгүй нэгэн болгож төлөвшүүлдэг байна. Дараагийн удаа чухал асуудал гарч ирэхэд тэр таниас асуухгүй нуух болно гэдгийг анхаараарай.

Topgun Studio / Shutterstock.com

 

5. “Чи ч үнэхээр уйланхай хүүхэд юм аа!”

Бүх төрлийн доромжлол, доош нь хийсэн үг хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг огцом бууруулдаг. Хэрэв хүүхэд тоглоом тоглож хожигдох эсвэл зүгээр л уурлаж, бухимдаж байвал түүнд уур бухимдлаа хянах чадварыг зааж өгөх нь загнаж зэмлэхээс хамаагүй дээр үр дүнтэй.

anna.danilkova / Shutterstock.com

Эрхэм хүндэт эцэг эхчүүдээ, хүүхдэдээ хэлж буй үгэндээ анхаар. Таны хүүхдэдээ хэлж буй үг чинь урам зориг өгч байна уу эсвэл тэдний хүсэл тэмүүллийг үгүй хийж байна уу? Хүүхдийнхээ ирээдүйн талаар бодоод үз. Тэд олон ялагдал, амжилттай нүүр тулгарч, шинэ хүмүүстэй ирээдүйд танилцана, энэ үед та хүүхдээ өөртөө итгэлгүй нэгэн байгаасай гэж хүсэж байна уу эсвэл ирээдүйд олон чадвартай, биеэ даасан, шийдвэр гаргах чадвартай нэгэн байгаасай гэж хүсэж байна уу гэдгээ өөрөөсөө асууж үзээрэй.

32
ГоёГоё
9
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *