Ямар ч хүний амьдралыг сайн сайхан болгож өөрчлөх Буддын 7 үнэт сургаал

2

Буддын сургааль болон философийн ухаанд бидэнд итгэл үнэмшил хайрлаж, сурч мэдэх олон зүйлс бий. Яагаад гэвэл Буддын ухаан бол хүний амьдралыг одоо байгаагаас илүү дээрдүүлэх болон бусдад сайн сайхан зүйл хийхэд сургадаг билээ.

Будда гэх үг нь “Гэгээрэл” гэсэн утгатай ба Санскрит хэлний “Буд” буюу гэгээрэх хэмээх үгнээс гаралтай. Буддизм бол хэн нэгний өмч биш, харин хүн бүрт хамаатай ухаан юм. Энэ ухаанд хүний яг одоо амьдарч буй амьдрал нь хувь тавилан биш ба хүн үүнийг өөрийн хүслээр өөрчилж болно, гагцхүү үүний тулд эрх чөлөө, гэгээрлийг олох хэрэгтэй гэж үздэг.

Дараах Буддын сургаалиуд нь хүн бүрт ойлгогдохуйц, маш хэрэгтэй ухаарлыг танд өгнө. Сонирхолтойгоос гадна хүн бүрт хэрэг болно. Магадгүй танд энгийн сургааль юм шиг санагдаж болох хэдий ч та ойлгож, мэдэрч чадвал таны амьдрал одоо байгаагаасаа илүү сайн сайхан болох юм.

 

Таны амьдралыг илүү сайхан болгож өөрчлөх Буддын 7 үнэт сургаал

1. Бүх зүйл өөрчлөгддөг ба бид үүнийг хянаж чадахгүй

Өөрчлөлт бол зайлшгүй зүйл, та өөрчлөлтийг эсэргүүцэж чадахгүй бас зогсоох боломжгүй. Энэ бол бидний ойлгох, хүлээн зөвшөөрөх ёстой зүйл юм.

 

2. Мунхаг байдал болон шунал зовоход хүргэнэ

Зовлонгоос бид зугтаж чадахгүй, харин үүний эсрэг сөрж зогсох болон сэргийлэх боломжтой. Хэрэв бид мунхаг бас шуналтай байхаа зогсоож чадвал зовлонгоос ангижирч чадна. Хэрэв бид мунхаг бас шуналтай хэвээр байвал эд зүйлээс хараат болж, уур бухимдалд идэгдэж, зовж шанална.

 

3. Бидэнд тохиолдож буй зүйлс бидний хийсэн зүйлсийн үр дүн

Энэ дэлхий дээр бидний хийж байгаа бүхэн хариутай байна. Хэрэв та өөртөө сайн сайхан зүйл тохиолдоосой гэж хүсэж байвал сайн сайхан зүйл хий. Заримдаа үргэлж сайн сайхан зүйл хийх боломжгүй байсан ч та ирээдүйгээ бодох нь чухал юм.

 

4. Энэ ертөнцөд юу ч мөнх биш

Матер энерги болно, энерги матер болно. Бид олон зүйлс ээлж дараалан тохиох тойрог дунд амьдардаг. Энэ ертөнцөд мөнх зүйл гэж үгүй, хүн бүр ямар нэгэн зүйлийг алдана, ямар нэгэн зүйлээс хагацна, бодол бүр бодит биш.

 

5. Бид бодол, үг болон үйлдэлдээ анхаарах ёстой

Бид үргэлж хийж байгаа болон хэлж байгаа зүйлдээ анхаарах хэрэгтэй. Таны бодол болон хэлж буй үг асуудал тарьж мэднэ. Хэрэв та өөртөө сайн сайхан зүйл тохиолдоосой гэж хүсэж байвал үйл хөдлөлдөө анхаар. Бусдад эерэг хандлага төрүүлэх нь хэзээд сөрөг энергийг өөрөөсөө холдуулах найдвартай арга гэдгийг бүү мартаарай.

 

6. Хэрэв бид өөрсдийгөө өөрчилж чадвал дэлхийг өөрчилж чадна

Хэрэв бид өөрсдийгөө зөв тал руу нь өөрчилж чадах аваас дэлхий ертөнцийг ч мөн ялгаагүй өөрчилж чадна. Бидний хийж байгаа зүйл, шийдэж байгаа асуудал болгон бидний өөртөө итгэх итгэл болон өөрчлөлтийг хэрхэн хүлээж авч байгаагаас ихээхэн хамаарна.

 

7. Дээрх 6 үнэт сургаалийн хэдийг нь та амьдралдаа хэрэгжүүлдэг вэ?

Та дээр дурдсан үнэт сургаалиудын хэдийг нь амьдралдаа хэрэгжүүлдэг байв? Нэгийг нь ч болтугай ухаж ойлгох аваас таны амьдрал аз жаргал руу урагшилна. Буддын ухаанд суралцаж, философийг нь ойлгох нь таны нэг амьдрах хугацаанд гэрэл гэгээ болон эерэг энергиэр өөрийгөө хүрээлүүлэх үндэс юм шүү.

37
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *