Яагаад таны нэг хөл нөгөөгөөсөө богино байдгийн 7 шалтгаан. Үүнд зайлшгүй анхаарал хандуулах хэрэгтэй!

2

Хэдийгээр энэ нь ховор тохиолдол боловч, хүний хоёр хөл хоорондоо урт богино байх бүрэн боломжтой. Хүмүүс ихэнхдээ ингэж төрдөг хэдий ч, нас биед хүрэх хүртэл энэ ялгааг олж мэдэх бага зэрэг хэцүү байдаг. Олон хүнд энэ асуудал тохиолддог. Яагаад гэвэл зарим нэг осол эндэгдэл хөлд нөлөөлөх эсвэл өсөлтийг хэвийн бус байдлаар явагдахад хүргэдэг байна. Өөрөөр үүнд нөлөөлж болох учир шалтгааныг мэдэх аргагүй.

Бид таныг эрүүл мэнддээ анхаарахад туслах зорилгоор хүний нэг хөл нөгөөгөөсөө яагаад богино байдаг талаарх сонирхолтой мэдээг хүргэхээр бэлтгэлээ.

1. Ясны гэмтэл

Хугарсан хөлийн өсөлт өөр тийшээ чиглэдэг. Хэрэв олон хэсэгт хугарах эсвэл булчингийн эд ноцтойгоор гэмтсэн бол ийнхүү өөрчлөгдөнө. Сонирхолтой нь яс хугарлаа гээд үргэлж ясны өсөлтөд нөлөөлдөггүй бөгөөд эдгэрэх явцад ясны өсөлт хэвийн бусаар томрох ч боломжтой байдаг.

 

2. Спортоос хамааралтай гэмтэл

Хүүхдүүд спортоор хичээллэж байх үедээ үе мөчний өсөлтөд зогсонги байдал үүсгэх эрсдэлийг бий болгодог. Ингэснээр нас биед хүрэх үед яс хэврэгшдэг байна. Спорт, тэр дундаа хөлбөмбөг эсвэл регби болон бусад контакт авдаг спортууд болон цана, чаргаар гулгах зэрэг төрлүүд нь гол төлөв эрсдэлтэйд тооцогддог.

 

3. Үе мөчний хэт их ачааллалт

Спортоор хичээллэх явцад гар болон хөлөө хэт их ачааллуулах шаардлага тулгардаг бөгөөд ингэснээр үе мөчид архаг стресс үүсэхэд хүргэдэг. Үүний үр дагаварт бий болох өвчин эмгэгүүдийн нэг бол “Жижиг, хавчиг мөр”-тэй болох юм. Спортоор хичээллэх нь муу зүйл биш боловч, хэт их ачаалал авахаас зайлсхийгээрэй.

 

4. Унах

Хэвийн осол эндэгдэл болох унах эсвэл мөргөлдөх зэрэг нь ясанд олон байдлаар нөлөөлж болно. Тэр тусмаа хүүхдүүдийн хувьд ясны өсөлтөд гэмтэл учруулах эрсдэлтэй. Энэ төрлийн гэмтэл бэртэл хүний нугасанд гэмтэл учруулж, ясны гэмтэл болгодог.

 

 

5. Идэвхтэй хөдөлгөөний эрсдэл

Ихэнх хүмүүс балчир насандаа хийлдэг гудас эсвэл трамплин дээр үсэрдэг. Энэ нь хүмүүсийн бодож байгаагаас илүү их эрсдэлийг бий болгодог. Трамплин дээр үсэрч тоглох нь унах, ясны бүтцэд өөрчлөлт орох, нуруу нугасыг ноцтойгоор гэмтээдэг байна. Иймд хүүхдүүдийн идэвхтэй хөдөлгөөнд үргэлж анхаарал тавьж, аюулгүй байдлыг хангах нь чухал юм.

 

6. Хэвийн бус биеийн галбир

Таны биеийн хэлбэр галбир хөлийн өсөлтийг хэвийн бус болгодог талаар та өмнө нь сонсож байсан байх. Гэхдээ зөвхөн харагдах байдалд нөлөөлнө. Энэ ярианд хүмүүсийн дийлэнх нь итгэдэг боловч, хэвийн бус биеийн галбираас зөвхөн биеийн хэлбэрийн сколоз үүсдэг бөгөөд энэ нь хүний ясыг гэмтээх эсвэл өөрчлөлтөд оруулдаггүй. Харин эсрэгээрээ дасгал хөдөлгөөн хийхэд саад учруулдаг байна.

 

7. Өвчнүүд

Ясны өсөлтөд нөлөөлдөг хэд хэдэн нөхцөл байдал болон өвчнүүд байдаг. Тухайлбал хавдар яс эсвэл мөгөөрсний өсөлтөд сөргөөр нөлөөлдөг. Тэр ч бүү хэл мэдрэлийн системд нөлөөлдөг өвчнүүд байдаг бөгөөд үр дүнд нь ясны өсөлтийг гажуудахад хүргэдэг байна.

Та эдгээрээс өөр хоёр хөл хоорондоо урт богино байхад нөлөөлдөг шалтгаануудыг мэдэх үү? Тийм бол сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *