
Валентины баяраар цэцэг хүлээж авах нь эмэгтэйчүүдийн хувьд хамгийн эрхэм нандин бэлэг байдаг болохыг санал асуулгын явцад олж тогтоосон байна. Та ч гэсэн үүнтэй санал нийлэх биз ээ. Судалгаанаас харахад цэцэг бэлэглэх нь тухайн хүнийг аз жаргалтай болгоод зогсохгүй, стресс болон депрессийг бууруулахад сайн нөлөө үзүүлдэг байна.
Үүн дээр нэмж хэлэхэд цэцэг бэлгэнд авах нь маш олон ач тустай байдаг ажээ. Чухам ямар ач тус үзүүлдэг болохыг та бүхэндээ хүргэе.
Цэцэг хүнийг юу юунаас илүү инээмсэглэхэд хүргэдэг
Цэцэг хүмүүст хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэдэхийн тулд Рутгерын 2 профессор судалгааны ажлыг эхлүүлжээ. Туршилтын явцад тэд судалгаанд оролцогсдод өөр өөр бэлэгнүүдийг өгсөн байна – савтай жимс, сайхан үнэртэй лаа болон баглаа цэцэг. Тэдний хариу үйлдлийг ажиглах үед хүмүүс цэцэг бэлгэнд авахдаа нүүрэндээ гайхалтай гэмээр инээмсэглэл тодруулж байсан байна.


Цэцэг хүнийг олон өдрийн турш аз жаргалтай болгодог
Цэцэг хүний “Аз жаргалын инээмсэглэл”-ийг өдөөж өгдөг. Энэ бол ам, хацар болон нүдэнд хүртэл илрэх хамгийн үнэн бодит инээмсэглэл юм. Уг хариу үйлдэл бусад бэлэгнүүдийг авах үед хүмүүст илрээгүй байна. Цэцэг хүлээж авсан хүмүүс бусадтай харьцуулахад 3 өдрийн турш аз жаргалтай байдаг болохыг судалгаагаар олж тогтоожээ.

Гэрийн тэжээвэр амьтад шиг стрессийг бууруулдаг
Судлаачдын нэг Jeannette Haviland цэцэг бол ургамлын ертөнц дэх гэрийн тэжээвэр амьтад гэсэн үг хэмээн хэлжээ. Өхөөрдөм бяцхан гөлөг болон муужгайтай тоглоход хүний стресс багасдагтай адил цэцэг аз жаргалыг бэлэглэж, ааш занг илүү дээрдүүлдэг байна.

Хүмүүсийг хооронд нь ойртуулж, депрессээс ангижруулдаг
Мөн цэцэг таныг гэр бүлийнхэн, найз нөхөд болон хайртай хүнтэй чинь илүү ойртуулна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар цэцэг бэлгэнд хүлээж авснаар биед “аз жаргалын гормонууд” ялгардаг байна: допамин (гоё санагдах), окситоцин (хайр энхрийлэл мэдрэгдэх) болон серотонин (депрессээс ангижруулах) – эдгээр нь бүгд эрч хүчээр сэлбэгдэх, аз жаргалтай болох мэдрэмжийг төрүүлдэг!

Та энэ судалгаатай санал нийлж байна уу? Цэцгэнд дуртай найзыгаа MENTION хийгээрэй.








Saruul Bavuu
2020/03/05 at 09:21
тэгээд өгөхлээр хармаалах уу өмсөх.үү идэх.үү гл бдагш.дээ
Jargalzaya Budsuren
2020/03/05 at 10:55
tgne l de
Altan Samar
2020/03/05 at 11:11
yu
ch ogch giiguuldeggui erchuud gants neg bayraar bolson boloogui tsetseg sarvaihaar tegneldee.