Тог тасарсан үед дараах 10 зүйлийг хийхгүй байсан нь дээр. Нөхцөл байдлыг дээрдүүлэх бус эсрэгээрээ бүр ч дордуулж болно!

1

Гэрт тог тасрах үед аймшигтай санагддаг боловч, өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалахын тулд юу хийх ёстойгоо маш сайн мэдэж байх хэрэгтэй. Та болгоомжтой байх ёстой. Яагаад гэвэл олон хүмүүс тог тасрах үед нөхцөл байдлыг дээрдүүлэхэд тусалж байна гэж бодоод эсрэгээрээ аюултай зүйлс хийдэг.

Бид та бүхэнд тог тасрахад аюулгүй байхад чинь туслах зорилгоор дараах зөвлөгөөнүүдийг багтаасан бяцхан жагсаалтыг хүргэж байна.

1. Лаа асаах

Тог тасрах хугацаанд тэр тусмаа шөнө оройн цагаар таны хамгийн эхэнд хийдэг зүйл чинь лаа асаах байх. Тухайн нөхцөлд та аюулгүйн үүднээс лаа асаах нь зөв байж болох юм. Гэсэн хэдий ч лаа танд тохиолдож болох асуудлаас илүү ноцтой асуудал үүсгэж болзошгүй. Оронд нь цахилгаан дэнлүү хэрэглэх нь тохиромжтой бөгөөд нэг ширхэг лаанаас илүү их гэрэл гаргаж чаддаг.

© Depositphotos.com © Shutterstock.com

 

2. Утсаа ашиглахгүй байх

Таны телевиз болон суурин компьютер тэжээлээс салгагдах үед (зөөврийн комюпьютер хэрэглэж байсан ч, удахгүй цэнэг нь дуусна) гар утсаа ашиглах нь байж болох хамгийн оновчтой сонголт гэдгийг үгүйсгэхгүй. Гэвч утасныхаа цэнэгийг дуусгалгүй, цэнэгтэй байлгах нь чухал юм. Ингэснээр яаралтай үед танд хэрэг болно.

© Shutterstock.com © Shutterstock.com

 

3. Цахилгаан хэрэгслүүдээ салгах

Танай гэрт тог тасарсан үед та эргээд тог ирэхээс өмнө урьдчилан сэргийлж, гэрийнхээ бүх цахилгаан хэрэгслүүдийг салгах хэрэгтэй. Цахилгаан гүйдэл таны төхөөрөмжүүдийг гэмтээх эрсдэлтэй. Оронд нь та аль нэг өрөөнийхөө гэрлийн залгуурыг асаагаад орхиход л хангалттай. Ингэснээр тог ирснийг мэдэх боломжтой юм.

© Shutterstock.com © Wtshymanski / Wikimedia Commons

 

4. Хөргөгч онгойлгох

Цахилгаангүй үед таны хөргөгч зөвхөн хоол хүнсийг аюулгүй хадгалах болон 4 цагийн турш хөргөх үүрэг гүйцэтгэдэг. Хөргөгчний хаалгыг онгойлгохгүй байх нь зөвхөн хүйтэн агаарыг гадагш алдахгүйгээс гадна, хоолыг хурдан муудахаас сэргийлэх юм. Иймд тог тасарсан үед хөргөгчний хаалгыг аль болох онгойлгохгүй байх нь чухал гэдгийг санаарай.

© Shutterstock.com © Shutterstock.com

 

5. Хөргөгчөө хоослох

Тог тасрах үед та хөргөгчин дэх хоол хүнс муудна гэж бодоод хөргөгчөө хоослох гэж байгаа бол, хөлдсөн хоол хүнс тусгаарлагчийн үүргийг гүйцэтгэдэг гэдгийг мартаж болохгүй. Ингэснээр бусад хоол хүнсийг хөргөж, муудахаас сэргийлдэг гэсэн үг. Тиймээс болж өгвөл хөргөгчний тасалгаануудын талаас илүүд нь хоол хүнс байхад гэмгүй.

© Shutterstock.com © Shutterstock.com

 

 

6. Замын хөдөлгөөний дүрэм зөрчих

Тог удаан хугацаагаар тасрах үед хүн бүр гэртээ байхыг бодохгүй нь лавтай. Бизнесийн байгууллагууд болон олон нийтийн газруудад цахилгаан үүсгэгч тэжээл байдаг. Гэхдээ энэ нь таны очих, зорчих бүх газарт байна гэсэн үг биш. Жишээ нь, та машинаараа зорчих үед гэрлэн дохионууд ажиллахгүй байж болно. Энэ үед “Зогс” тэмдэглэгээний өмнө түр зогсож, явган зорчигч байгаа эсэхийг шалгаад хөдөлгөөнд үргэлжлүүлэн оролцоорой гэж зөвлөе.

© Depositphotos.com

 

7. Цахилгаан үүсгүүрийг дотор эсвэл ил задгай тавих

Зарим хүмүүс тог тасрах үед цахилгаан үүсгүүрийн тусламжтай асуудлыг шийдэрлэх талаар бодолхийлдэг. Гэвч хэрхэн хэрэглэх ёстойг мэдэж байх нь чухал юм. Анх удаагаа хэрэглэж байгаа бол цахилгаан үүсгүүр нүүрстөрөгчийн дутуу исэл ялгаруулдаг учраас гэрээсээ зайдуу, агаарт байлгах хэрэгтэй. Мөн та том эзэлхүүнтэй орчинд цас эсвэл борооноос хамгаалж, байрлуулах боломжтой. Түүнчлэн цахилгаан үүсгүүрийг гэрийнхээ гол цахилгааны эс үүсвэр эсвэл хувцас хатаагч зэрэгтэй холбох юм бол өндөр хүчдэл үүсгэх, тогонд цохиулах аюултай гэдгийг санаарай.

© Shutterstock.com © Shutterstock.com

 

8. Ус үрэх

Тог тасрах хугацаанд шинэ, цэвэр ус уух нь хамгийн чухал зүйлсийн нэг билээ. Дунджаар гэр бүлийн гишүүн бүр 3-4 литр цэвэр ус нөөцлөх хэрэгтэйгээс гадна, хэрэв танайх гэрийн тэжээвэр амьтантай бол хангалттай ус нөөцлөхийг зөвлөе. Удахгүй тог тасрах мэдээ дуулдвал, боломжтой бол та савтай уснаас хэд хэдийг нөөцлөх эсвэл өөртөө болон гэр бүлийнхэндээ зориулж, цэвэр ус хадгалж аваарай.

© Shutterstock.com © Shutterstock.com

 

9. Хуучин гар чийдэнд найдах

Гэрийнхээ хаа нэгтэйгээс олдох хуучин гар чийдэнг хэрэглэх үедээ болгоомжтой байгаарай. Хангалттай цэнэггүй болсон байгаагаас гадна, хуучин гар чийдэнгээс хүчил гоождог учир, гэрт байлгах нь аюултай байдаг. Дахин цэнэглэх боломжтой гар чийдэнтэй байх нь чухал юм.

© Shutterstock.com © Shutterstock.com

 

10. Ойрхон байгаа шатахуун түгээх газарт очих

Нилээдгүй хугацаанд тог тасрах юм бол, тухайлбал хэдэн өдрөөр үргэлжлэх аваас та машиндаа суугаад илүү тав тухтай газар очиж байх хэрэгтэй. Тэр тусмаа өвлийн хүйтэнд эсвэл зуны халуунд тог тасарвал, харанхуй гэртээ байгаад байх нь зохимжгүй. Гэхдээ та үүний тулд машиныхаа банкыг хангалттай шатахуунаар дүүргэх хэрэгтэй. Таниас урьтаж, өөр хүмүүс аль хэдийнээ шатахууны газруудыг хоослож мэдэх тул, тог олон хоногийн хугацаанд ирэхгүйг мэдэж байгаа бол даруйхан ойрхон байгаа шатахуун түгээх газарт очоорой.

© Shutterstock.com

Та тог тасрах үед аюулгүй байдалдаа хэрхэн анхаардаг вэ? Бидэнтэй мэдлэг туршлагаасаа хуваалцана уу.

22
ГоёГоё
9
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Mishkae BE

    Mishkae BE

    2020/03/04 at 23:23

    urgelj heregtei medeelel ugch baidagt bayrllaa❤

  2. Temka Undak

    Temka Undak

    2020/03/06 at 01:27

    Ххах тог тасрах үед замын хөдөлгөөний дүрмээ барих ус уух эдр бүр арай2

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *